Өсгийнд яагаад яс ургадаг вэ?

Өсгийний яс ургалт (plantar fascitis) гэдэг нь хөлийн өсгий ясанд бэхлэгддэг улны том фасци шөрмөс үрэвссэний улмаас өсгийний ясанд өвдөлт илрэх эмгэг юм.

Шалтгаан :

  • Хөл дээрээ ачаалал ихтэй дасгал хөдөлгөөн байнга хийх нь өсгийд яс ургах гол шалтгаан болдог. Ялангуяа гүйлтийн спортоор байнга хичээллэдэг хүмүүс, бүжигчин зэрэг хүмүүс нь хөлийн уланд байнга ачаалал өгсөнөөс хөлний улны фасци шөрмөс үрэвсэж гэмтдэг байна.
  • Нумгүй гутал удаан өмсдөг хүмүүс мөн өсгийнд яс ургах эмгэгээр өвдөх нь цөөнгүй.                                  Учир нь нумтай гутал өмссөн тохиолдолд биеийн жингийн 40 хувь өсгийнд, 30 хувь нь өлмийнд, 30 хувь нь хөлний нуманд хувиарлагдаж, ачаалал тэнцүүлдэг байна.Харин нумгүй гутал өмссөн үед биеийн жингийн 70 хувь өсгийнд хувиарлагдаж, улмаар өсгийнд бэхлэгдсэн фасци шөрмөс бяцарч, үрэвсэл үүсдэг байна. Нумгүй гуталт UGG гутал, бойтог, кет зэрэг орно. Иймээс нумгүй гутлыг аль болох өмсөхгүй байх хэрэгтэй. Ялангуяа хүүхдэд энэ төрлийн гутлыг өмсүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй байдаг.
  • Таргалалт                                                                                                                                                        Биеийн жингийн илүүдэл нь хөлний өсгийнд ачаалал өгснөөс фасци шөрмөс бяцарч, үрэвсэл үүсдэг байна.

Шинж тэмдэг:

  • Өглөө босонгуутаа хөл дээрээ гишгэхэд хүчтэй өвдөлт илэрнэ
  • Удаан хугацаагаар зогсоны дараа өсгий орчим өвдөлт нэмэгдэнэ
  • Удаан хугацаагаар суугаад босоход өвдөлт илэрнэ

Эмчилгээ:

  1. Тусгай зориулалтын гутлыг байнга өмсөн, тусгай нумыг нумгүй гуталдаа тогтмол өмсөх хэрэгтэй. Ингэснээр биений жин зөв хуваарлагдан, өсгийн дээр ирэх ачааллыг бууруулж, өвдөлтийг намдаана. 
  2. Өсгийний хальс, улны шөрмөсийг нөхөн төлжүүлж, үрэвслийг дарах зорилгоор шахмал глюкозамин сульфат, метилсульфанил метан агуулсан бүтээгдэхүүнийг 3-6 сар тогтмол хэрэглэнэ.Дэлгэрэнгүй эмийн мэдээлэл энэ линк дээр дарж аваарай. https://epharma.mn/product/40210
  3. Хэсэг газрын үрэвслийг дарах, өвдөлт намдаах зорилгоор дикломол гелийг өдөрт 3-4 удаа хэрэглэнэ. Ялангуяа гадуур их явах, хөлөн дээрээ ачаалал өгсөн дасгал хөдөлгөөн хийхээр бол заавал өсгий хэсэгт нимгэн түрхэж хэрэглэнэ.  Дэлгэрэнгүй гелийн мэдээлэл энэ линк дээр дарж аваарай.https://epharma.mn/product/40236
  4. Өсгий хэсэг нилээн улайж, үрэвссэн, хавдсан тохиолдолд УВЧ шарлагыг эмчийн заавраар өсгийний   үрэвслийг дарж өвдөлт намдаах зорилгоор 3-5 хоног хийлгэж болно
  5. Жингээ хасах шаардлагатай. Та 5-10кг жин хасахад өсгийнд ирэх ачаалал 3-5 дахин буурч, тэр хэмжээгээр өвдөлт багасна. Гэхдээ өсгийнд үрэвсэлтэй байгаа тул хоолны дэглэм баримталж турах нь хамгийн зөв сонголт болно.Өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээг тооцоолж, бага багаар 3-4 удаа хооллоход таны жин аяндаа буурна. Өдөрт идэх ёстой илчлэгийг тооцохдоо https://www.freedieting.com/calorie-calculator энэ линкээр ороод мэдэж болно. 

Эмчийн зөвлөгөө: 80805239