Залхуу нүд /LAZY EYE/ гэж юу вэ? Нүд залхуу болдог гэхээр та гайхаж байна уу? Тэгвэл

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Өнөөдрийн блогийн мэдээллээрээ нүд яагаад залхуу болдог вэ? Залхуу нүд гэж юу вэ? талаар мэдээлэл өгөх болно.

Нүд залхуу болдог гэхээр та гайхаж байна уу? Тэгвэл нүдний эмч нарын зөвлөж байгаагаар залхуу нүд үүсэхээс урьдчилан сэргийлэх нь маш чухал ЯАГААД гэвэл залхуу нүд нэгэнт үүсчихвэл эмчлэхэд маш төвөгтэй байх болно.

Залхуу нүд ???

Бүтцийн хувьд эрүүл боловч харах үйл ажиллагаа хөгжөөгүйн улмаас сул хараатай эсвэл хараагүй болсон нүдийг хэлнэ. Харж байгаа зүйл бүрээс тархи хоёр цочролыг хүлээн авна. Тэгш бус байрласан хоёр нүднээс ирж буй харааны мэдээллээс тархи өөрийн хэрэгтэй илүү сайн тусгагдсан мэдээллийг хүлээн авна. Өөрөөр хэлбэл тархи байнга “сайн” нүдийг илүү авч үзнэ. Үүний үр дүнд нөгөө нүдэнд “Залхуу нүд” үүснэ. Хос эрхтэн учир насанд хүрсэн хойно “залхуу нүд”-тэй гэдгээ мэдэх тохиолдол элбэг байдаг.

 

Залхуу нүд үүсэх шалтгаан

Залхуу нүд нярай ,бага насны хүүхдэд элбэг тохиолддог. Яагаад гэвэл манай эцэг, эхчүүд хүүхдийнхээ харааг бага насанд нь үзүүлэх нь маш ховор. Ялангуяа нэг нүд нь сайн хардаг, нөгөө нүд нь сул хардаг хүүхэд сайн хардаг нүдээрээ аливааг хараад байхаар хэвийн байна гэж ойлгодог. Гэтэл Сургуульд ороод “самбар дээрх бичиг харахгүй байна” гэхээр нь л үзүүлж эхэлдэг. Энэ нь хожимдож байна гэсэн үг. 

 

Насанд хүрсэн хүнд дараах шалтгааны улмаас үүсдэг.

  • Хялараас үүссэн
  • Хугарлын гажгаас үүссэн. /Шилээ тогтмол зүүгээгүйгээс/
  • Хүүхэн хараа хаагдсанаас үүссэн. /Зовхи унжих, болор цайлт гэх мэт/

Эмчилгээ

 

Залхуу харааг эрт илрүүлэх нь түүнийг амжилттай эмчлэх гол түлхүүр юм. Эмчилгээнд цаг хугацаа маш чухал. Анхнаас нь илрүүлээд тохирсон нүдний шилээ зүүж, тод хараад байвал сайн хардаг нүдтэйгээ адилхан хөгжөөд явна.

Урьдчилан сэргийлэлт

 

Хараа нь амьдралын эхний 3 жилд гүйцэд хөгждөг. Иймээс хүүхдийн бага наснаас нь буюу хоёр ойтойгоос нүдний үзлэгт оруулж, хараа нь хэвийн эсэхийг шалгуулах ёстой.

 

Мөн хараа хамгаалах витамин хэрэглэж болно. Нүдний витамины найрлагад ЛЮТЕЙН болон ЗЕАКСАНТИН  агуулсан байдаг. Эдгээр нь нүдний торлог бүрхүүл дээрх дүрсийг хүлээн авдаг эсүүдийг тэжээлээр хангаж өгсөнөөр хараанд эерэг нөлөө үзүүлдэг мөн хэт ягаан туяанаас нүдийг хамгаалдаг.

 

Vitamix брендийн EYE CARE нүдний витамин нь нүдний харааны үйл ажиллагаанд нэн чухал эсүүдэд эерэг нөлөө үзүүлдэг ба нүдний эрүүл байдлыг хангана.

хүргэлт: https://epharma.mn/product/40219