Тулай өвчний үед юу идэж болох, болохгүй вэ?                  Тулай өвчний үеийн жишиг 5 өдрийн хоолны дэглэм

Тулай бол бодисын солилцооны алдагдлын улмаас цусанд илүүдэл шээсний хүчил үүсч цаашид үенд хуримлагдсанаар үений  архаг үрэвсэлт өвчин үүсгэдэг архаг явцтай өвчин юм. Хэрэв та тулай өвчнөөр оношлогдсон бол пурин ихээр агуулсан хоол хүнснээс аль болох татгалзаж, бага идэхийг хичээгээрэй. Учир пурин ихээр агуулсан хоол хүнсийг их идэх тусам цусан дахь шээсний хүчлийн хэмжээ нэмэгдэн, тулайн өвдөлтийн сэдрэл ойр ойрхон болж, хүндэрдэг.

Пурин ихээр агуулсан хоол хүнсэнд дараах зүйлс орно.

  • Дотор мах болох элэг, бөөр, зүрх, тархи, цус, гэдэсний шөл
  • Туна, сардина, анчори загас
  • Далайн хоол хүнс хавч, сам хорхой хийсэн хоол хүнс
  • Сахар ихээр агуулсан ундаа: хийжүүлсэн ундаа, жимсний шүүс, чихэр ихтэй зөгийн балтай ундаа ус, эрдэнэ шишний шүүс,эрдэнэ шишээр хийсэн бүх төрлийн ундаа

Тулайн өвчний үед юу идэж болох вэ?

Тулай өвчний үед хүссэнээр идэж болох , пурин бага агуулдаг хоол хүнсийг тогтмол хэрэглэж болно.

  • Жимс жимсгэнэ: Ихэнх жимс, жимсгэнийг идэж болдог. Ялангуяа интоор, ханборгоцой, нимбэгийг түлхүү хэрэглэснээр цусан дахь шээсний хүчлийн хэмжээг бууруулах боломжтой.  
  • Хүнсний ногоо:  Бүх төрлийн хүнсний ногоог хэрэглэж болно.  Үүнд:  төмс, мөөг, шош, ногоон навчит бүх төрлийн ногоо, байцаа, лууван, бууцай, броккели, дүпү орно.
  • Самар : Бүх төрлийн самар болно
  • Үр тариа: Овьёос, бор будаа, арвай орно
  • Сүү сүүн бүтээгдэхүүн : Бага тослогтой бүх  төрлийн сүү , сүүн бүтээгдэхүүн хэрэглэж болно.
  • Уух зүйлс: хар кофе, цай, ногоон цай
  • Эмийн ургамал болон халуун ногоотой амтлагч: хар, улаан перец, болон бүх төрлийн амтлагч болно
  • Тос: Наргил модны самрын тос, оливийн тос болно.

Зохицуулаад бага идэж болох хоол хүнс

Махны хэрэглээний хувьд та дотор мах, улаан махаас  7 хоногт 1-2 удаа 120-150 гр идэж болно.  Харин тахианы мах, үхрийн махыг 200гр хүртэл хэмжээгээр 7 хоногт 2-3 удаа идэж хэрэглэхэд тулайн сэдрэлт өгөхгүй байх боломжтой.

Та бүхэнд тулай өвчинтэй байгаа хүнд зориулсан 5 хоногийн хоолны цэсийг танилцуулъя.

Зөв хоолны дэглэмээ барьж чадвал та тулай өвчний үеийн зовуурийг намдаан, хүндрэлээс сэргийлэх боломжтой.  Энд жишиг хоолны цэсийг та бүхэнд танилцуулья.

Даваа гараг

  • Өглөө : Овъёостой тараг 60г уух  
  • Өдөр: 2ш чанасан өндөг, шинэ ногооны салад идэх
  • Орой: Шарсан тахиа / халуун ногоогоор амталсан байж болно/  Бяслаг, бууцай, талх идэж болно.
  • Уух зүйлс дээр ногоон цай, буцалсан ус, шингэн сүүтэй цай дураараа ууж болно. Мөн нимбэгтэй ус, ханборгоцойн шүүс нэмэлтээр уугаарай.

Мягмар гараг

  • Өглөө: Смүүти хийж ууна. Үүнд аяганы тал нэрс, 15г бууцай, 60мл тараг, 60 мл тослог багатай сүү
  • Өдөр: Өндөг саладтай хавчуургатай талх
  • Орой: Бор будаа, хүнсний ногоотой, тахианы шөл  
  • Уух зүйлс дээр ногоон цай, буцалсан ус, шингэн сүүтэй цай дураараа ууж болно. Мөн нимбэгтэй ус, ханборгоцойн шүүс нэмэлтээр уугаарай.

Лхагва гараг

  • Өглөө :  27г овъёос, 60мл тараг, 80 мл сүү, 14г чиа үр, 31г жимс, 1,2мл ванили сироп хийгээд смүүти болгоно.
  •  Lunch: Тахианы цээж махтай хүнсний ногоотой, гурилтай шөл 
  • Орой: Шарсан туна загас /150г / хүнсний ногоотой хоол

Пүрэв гараг

  • Өглөө: Смүүти хийж ууна. Үүнд аяганы тал нэрс, 15г бууцай, 60мл тараг, 60 мл тослог багатай сүү
  • Өдөр: Хүнсний ногоотой тахианы махтай будаатай шөл.
  • Dinner: Шинэ ногооны салад , 100мл тараг
  • Уух зүйлс: нимбэгтэй ус, цэвэр ус, шингэн сүүтэй цай

Баасан гараг

  • Өглөө: Жимсний чанамалтай талх идэх.
  • Өдөр : Шинэ ногооны салад, чанасан өндөг 2ш, хавчуургатай талх
  • Орой:  Шарсан дүпүтэй  хүнсний ногоо, агшаасан  бор  будаа

Мөн цусан дахь шээсний хүчлийн хэмжээг бууруулах зорилгоор тогтмол удаан хугацаанд та гутрол эмийг хэрэглэж болно. Гутрол нь  биологийн нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд   ханборгоцойноос гаргаж авсан бромелайн бодисыг капсул бүртээ 10 мг агуулдаг. Бромелайн нь цусан дахь шээсний хүчлийг задалж, биеэс гадагшлуулах үйлдэлтэй. Мөн бромелайн  нь үрэвслийг дарах,  өвдөлт намдаах идэвхитэй үйлдэлтэй учир үений өвдөлтийг намдааж, тулайн зовуурийг хөнгөвчилдөг.

Та энэ линкээр бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. https://epharma.mn/product/40215

Мөн эмчээс зөвлөгөө авах бол 80805239-т хандаарай