Үений тэжээлийг +45 наснаас эхлэн уувал үе мөчний өвчнөөр өвдөхгүй байх боломжтой.

Мөчдийн яс хөдөлгөөнтэй нийлснийг үе гэнэ. Үеэр холбогдсон яснуудыг ажиглахад нэг ясны үзүүр нь бөндгөр булуутай нөгөө ясны үзүүр нь булуу суух хонхортой байна. Эдгээр яснууд шөрмөсөөр холбогдсон байдаг. Булуу хонхрын гадуур гилгэр мөгөөрсөн давхраа байхаас гадна үеийг ерөнхийд нь бүрхсэн холбогч эдээс тогтсон бөх бат бүрхүүл байдаг. Үүнийг үеийн уут гэх бөгөөд энэ дотор түүний гадаргыг чийглэж үрэлтийг багасган, хөдөлгөөнийг чөлөөтэй болгогч үеийн шингэн бий. Мөчдийн ясны үеэр хүн маш нарийн хөдөлгөөн хийж чаддаг.

Ясны найрлага. Ясны бат бөх чанар түүний бүтэц найрлагатай холбоотой. Яс шим ба эрдэс бодисоос тогтоно. Шим бодис ясыг уян хатан чанартай болгодог бол эрдэс бодис хатуу болгоно. Хэрэв ясыг аажим шатаавал ус нь ууршиж хим бодис нь шатаж дуусдаг. Энэ үед хэлбэр дүрсээ алдахгүй боловч хэврэг болсон байдаг. Шатаахад үүссэн үнс бол эрдэс бодис юм. Чөмөгний ясыг 10%-ийн давсны хүчлийн уусмалд хэд хоног байлгахад эрдэс бодисууд нь хүчилд уусаж, яс уян хатан болсон байх бөгөөд түүнийг зангидаж ч болно. Зангилааг тайлбал буцаж тэнийнэ. Ингэж эрдэс бодисын хатуу чанар хим бодисын уян хатан чанартай хослон ясыг бат бөх уян хатан болгодог.

+45 наснаас дээш болоход яс сийрэгжин, үений мөгөөрсөн эдийн нөхөн төлжилт буурч, үений үрэвсэлт өвчнөөр өвдөх эрсдэл 30-45% нэмэгддэг байна.Мөн жингийн илүүдэл, цэвэршилт, кальци, витамин Д-гийн хэрэглээ бага байх, бичил гэмтэл хугарал, үенд хэт ачаалал өгөх  нь үений үрэвсэлт өвчинд нөлөөлөх хүчин зүйлс болно.  Цэвэршилтийн үед эстроген дааврын дутагдлын улмаас ясны эдийн эрдэсжилт алдагдаж, яс хэврэгшин яс сийрэгжин, улмаар үений бат бэх байдал алдагдаж, үений мөгөөрсөн эдийн нөхөн төлжилт буурдаг. 

Бичил гэмтэл хугарлын улмаас үений мөгөөрсөн эдийн нөхөн төлжилт буурч, үений шингэн үүсэлт буурснаас болж, үрэвсэл үүсэх гол шалтгаан болно. Мөн  олон жилээр спортоор хичээллэх үед үенд хэт ачаалал үений мөгөөрсөн эд жигд нимгэрч, үений шингэн үүсэлт буурч, үений тэжээлийн дутагдал үүсдэг байна. 

Дэлхийн хэмжээнд үе мөчний үрэвслийг дарах, өвдөлт намдаах эмийн ургамлыг эмчилгээний эхний сонголт болоод байна: Ялангуяа цагаан гаа, турмерик, манган, глюкозамин сульфат, босвелиа серрата зэргийг түлхүү зөвлөж байна. 

Судалгаагаар  цагаан гаа нь эсийн түвшинд үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Мөн остеоартрит өвчний үед өвдөлт намдааж , үений хөшингийг бууруулдаг  нь батлагдсан.  

Мөн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, хоолны шимийг шингэхэд чухал нөлөөтэй гэж үздэг.

Цагаан гааг өдөр бүр хэрэглэхэд 100 өвчнийг зэрэг эмчилдэг гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Цагаан гааны ханд нь олон төрлийн биологийн идэвхит бодис агуулдаг учраас бүх эд эрхтэнд очиж үйлчилдэг учраас ийн ярьдаг билээ.

Турмерик нь хүчтэй антиоксидант ба үрэвслийн эсрэг өндөр идэвхит үйлдэл үзүүлнэ. Энэ үйлдлийг үзүүлэхдээ үрэвслийн эсрэг үйлдэлтэй эмийн бэлдмэлтэй харьцуулахад ходоод гэдэсний замын салст бүрхүүлийг гэмтээж улайлт, шархлаа үүсгэдэггүй. Күркүмин нь үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг учир гэдэсний цочролтой хавсарсан үений үрэвсэл, бусад үрэвсэлт өвчний үед хэрэглэхэд тохиромжтой.

Судалгаанаас үзэхэд турмерик өдөрт 80мг өдөр бүр хэрэглэхэд үе мөчний үрэвслийг дарж, өвдөлт намдаах үйлдэл үзүүлж байгаа батлагдаж байсан байна.

Мөн турмерик нь цус шингэлэх, цусан дахь холестирен бууруулах, хавдрын эсрэг, дархлаа дэмжих зэрэг олон үйлдэл үзүүлдэг байна

Дэлхийд үе мөчний өвчний үед хэрэглэдэг эмийн ургамлын хүчээр нь жагсаахад хамгийн үр дүнтэй, хүчтэй үрэвсэл дардаг нь судалгаагаар нотлогдсон эмийн ургамал бол БОСВЕЛИА СЕРРАТА билээ.

Зориудаар үений үрэвсэл үүсгэсэн харханд өдөр бүр 200мг босвелиа серрата ургамлын хандыг уулгаад , нөгөө бүлгийн хархтай харьцуулахад маш сайн үр дүнтэй байсан бөгөөд эдгээр хархнууд 3 сарын дараа гэхэд бүрэн эдгэрч байжээ. Судлаачид үзэхдээ босвелиа серрата дахь босвелийн хүчил нь үрэвсэл үүсгэдэг простагландины нийлэгжилтийг хүчтэй дарангуйлж , үений үрэвслийг хүчтэй дарж байна гэж үзсэн байна.

Глюкозамин сульфат

Үений мөгөөрсөн эдийг нөхөн төлжүүлж, үений шингэн үүсгэхэд чухал нөлөөтэй аминосахар бол глюкозамин юм. ДЭМБ гарсан зөвлөмжинд 45 наснаас дээш бол глюкозаминыг урьдчилан сэргийлэх тунгаар байнга уухыг зөвлөсөн байдаг. Ялангуяа эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 3 дахин их үений өвчнөөр өвдөх эрсдэлтэй байдаг тул эмэгтэйчүүдийг илүү уухыг зөвлөдөг байна.

ЭНЭ БҮГДИЙГ НЭГ ДОР агуулсан жойнт кери бүтээгдэхүүний хэн хэрэглэх вэ?

-45 наснаас дээш бүх хүмүүс

-илүүдэл жинтэй, өвдгөнд ачаалал их өгдөг хүмүүс

-цэвэршилт , цэвэршилтийн дараах үед байгаа хүмүүс

-өвдгөнд байнга ачаалал өгдөг дасгал хөдөлгөөн их хийдэг спортоор хичээллэдэг хүмүүс