Хөхүүл ээж таны үс унаад байна уу?

Хөхүүл ээж таны үс унаад байна уу?

Хөхүүл ээж таны үс унаад байна уу? Дэрээр дүүрэн үс болоод байгаа юм биш биз. Нийт эмэгтэйчүүдийн 90 хувьд төрсний дараах эхний 2-6 сард үсний уналт нэмэгддэг. Энэ нь хэвийн үзэгдэл боловч хэт их унавал сайн зүйл ч биш л дээ. Зөв арчилгаа, зөв хооллолт, сайн амарч тэрхрэх зэрэг энгийн зүйлс таныг намирсан сайхан үсээ хадгалахад тусална.

Төрсний дараа яагаад үс унадаг вэ?

Жирэмсэн үед эстроген, прогестерон даавруудын цусан дахь хэмжээ эрс нэмэгддэг. Энэ нь шинэ хүнээ хэвлийдээ өсгөн бойжуулахад эмэгтэй таны бие махбодь бэлтгэгдэж  байгаа хэрэг юм. Эдгээр даавруудын нөлөөгөөр таны үс маш хурдан ургаж, ширхэг нь бүдүүрч, өнгө нь сэргэж, уналт нь багасдаг.

Харин төрсний дараа эстроген, прогестерон даавруудын цусан дахь хэмжээ багассанаар өөр нөхцөл байдал үүснэ. Үс ихээр унана.....

Төрсний дараах эхний 6 сарын хугацаанд өдөрт 80 ширхэг орчим үс унах нь хэвийн гэж эмч, мэргэжилтнүүд үздэг. Гэтэл зарим хөхүүл ээжүүдэд 400 хүртэл ширхэгээр унах тохиолдол байдаг.

Ингэж ихээр унахад дааврын бууралтаас гадна хэд хэдэн шалтгаан байдаг. Дааврын хэмжээ багасахыг яалтай ч билээ. Харин бусад шалтгааныг бид арилгаж, багасгаснаар үсний уналтыг бууруулж болно. Төрсний дараа үс унахад дараах хэдхээн зүйлс нөлөөлдөг.

  1. Хүүхдийг хөхөөр хооллох үед хөхүүл ээж таны бие дэх амин дэм, эрдэс бодис ихээр дутагддаг. Тиймээс уураг, амин дэм, эрдэс бодисоор баялаг хоол хүнс хэрэглэх  зайлшгүй шаардлагатай. Мөн түүнчлэн байгалийн гаралтай витамин хэрэглэж болно. Английн Natures aid үйлдвэрийн 100% байгалийн гаралтай, өөрөөр хэлбэл бидний иддэг хоол хүнснээс гарган авсан, химийн бодис агуулаагүй үс, хумс, арьсны витаминыг хэрэглэхийг зөвлөж байна. Уг витамин нь үс, арьс, хумсны эрүүл байдлыг хангах 8 төрлийн аминдэм, эрдэс бодис агуулахаас гадна, Алое вера, хүрэн замаг, МSM(метил сульфанил метан) агуулснаараа бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгагддаг. Алое вера, хүрэн замгийн ид шидийг та нар минь юу эс андахав. Тиймээс MSM-ын талаар товчхоон тайлбарлая.

MSM хумс, арьсны бүтцийн гол хэсэг кератины хэлбэржилтэд оролцдог бодис юм. Өөрөөр хэлбэл, MSM нь кератин болон коллагеныг холбож, хэлбэржүүлдэг цавуу болдог гэсэн үг.

Хэрэв бие махбодид MSM дутагдвал үс хугарах, хумс хэврэгших, арьсны уян зөөлөн байдал алдагддаг юм шүү.

  1. Стрессийг тайлах аргад суралцах хэрэгтэй. Төрсний  дараа сэтгэл санаа хямарч, сөрөг стресст амархан өртсөнөөр үсний уналт нэмэгддэг. Хамгийн гол нь нярай хүүхдийг асрах хэлэх шиг амархан биш шүү.  Тиймээс сөрөг стрессийг бууруулах аргад суралцах хэрэгтэй. Сөрөг стресс бууруулах хамгийн энгийн арга бол дуртай зүйлээ хийх. Ном унших, хөгжим сонсох гээд л........ үнэхээр стресстээд, ядраад байвал цагаан хүн орхоодой буюу ашваганда ургамлыг хэрэглээрэй.  Стресс, ядаргааг бууруулдаг ашваганда ургамал манай зах зээл дээр Хималая үйлдвэрийн Ашваганда- стресс велнесс нэртэйгээр худалдаалагддаг. Хэрэглээд үзээрэй. Стресс, ядаргаа өргөс авсан мэт алга болно.
  2. Үсээ өдөр бүр угаах хэрэгтэй. Ямар ч шампунь байж болно. Хөөсрүүлээд, массажлаад угаах нь хуйхны цусан хангамжийг сайжруулж үсний уналтыг багасгадаг.