Сарын тэмдгийн үеийн ариун цэврийн дэглэм

Сарын тэмдгийн үеийн эрүүл ахуй гэдэг нь сарын тэмдгийн үеэр эрүүл ахуйн дэглэмийг ягштал баримталж, ойр ойрхон ариун цэврийн хэрэглэлээ сольж, гараа болон биеэ угааж, усанд орох, тэжээллэг хоол хүнс хэрэглэн, сайн амарч унтаж, элдэв бухимдал, санаа зовохгүй байхыг хэлдэг. Үүнд, сарын тэмдгийн хуанлийг хөтөлсний үндсэн дээр ариун цэврийн хэрэглэлийг биедээ авч явж, урьдчилан бэлтгэлтэй байх нь чухал гэдгийг ойлгоорой.

Сарын тэмдгийн эрүүл ахуйг сахихад, сургуулийн болон гэрийн орчин дахь ус, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж нь таатай, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангасан, багш, сургуулийн бусад ажилчид болон хамт сурдаг сурагчид, охид хөвгүүд сарын тэмдгийн талаар мэдлэг мэдээлэлтэй, охидоо шоолж дооглохын оронд дэмждэг, нийгэм сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлсэн байх нь охидод сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйг сахихад дэмжлэг болж байдаг. Сарын тэмдгийн үед та бүхэн дараах дэглэмүүдийг баримтлаарай.

 Зөвлөмж 1. Ариун цэврийн хэрэглэлээ сонгож сурах

Хөвөн, зөөлөн материалаар хийгдсэн, гадагшаа нэвтрүүлдэггүй, үтрээнээс гарах цусыг шингээх зориулалт бүхий хүний биед харшил үүсгэхгүй, тусгай ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэх нь тохиромжтой. Нимгэн, зузаан, уртаас хамааран өдөр шөнийн гэж ангилна. Тампон хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.

Зөвлөмж 2. Ариун цэврийн хэрэглэлийг 3-4 цаг тутамд солих

Цус хэр их гарч байгаагаас шалтгаалан өдөрт хэд хэдэн удаа солих шаардлагатай байдаг. Цус нь нянгийн үржих таатай нөхцөл болдог учир эвгүй үнэр гарах, шээс, үтрээний үрэвсэл үүсэх эрсдэлтэй байдаг учир ариун цэврийн хэрэглэлийг 3-4 цаг тутам солих хэрэгтэй.

Зөвлөмж 3. Шүршүүрт орох Сарын тэмдэг ирсэн өдрүүдэд хувийн ариун цэврийг сайтар сахиж, өдөр бүр шүршүүрт орох шаардлагатай.

 Зөвлөмж 4. Гадна бэлэг эрхтэн угаахдаа саван хэрэглэхээс зайлсхийх

Үтрээний хэвийн бичил биетнүүд нь гаднаас орж ирэх нян, вирүсыг өөрийн механизмаараа цэвэрлэж байдаг. Савантай ус болон бусад үтрээ угаагч шингэнийг хэрэглэсэнээр үтрээний хэвийн бичил биетнүүдийг устгадаг. Иймд зөвхөн бүлээн усыг хэрэглэх зохимжтой.

Зөвлөмж 5. Бэлэг эрхтэнийг зөв угаах

Ариун цэврийн хэрэглэлээ солих бүртээ бэлэг эрхтэнээ бүлээн усаар урдаас хойш чиглэлтэй угааж байх хэрэгтэй. Хойноос урагшаа буюу хошногоны амсраас урагшаа чиглэлтэй угаахыг хориглох хэрэгтэй. Учир нь хошногоны амсарт байрлах нян үтрээ болон шээс бэлгийн замын үрэвсэл үүсгэх эрсдэлтэй байдаг

Зөвлөмж 6. Хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлийг зөв хаях

Хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлээ жорлонгийн суултуурын хоолой болон ил задгай хаяхгүй байх. Цаасанд боон хогийн сав руу хаяж занших хэрэгтэй.

Зөвлөмж 7. Гараа угаах

Ариун цэврийн хэрэглэлийг солихоос өмнө болон сольсны дараа заавал гараа савандан угааж хэвших хэрэгтэй.

Зөвлөмж 8. Хөвөн даавуун дотуур өмд өмсөх

Өдөр бүр цэвэр, биедээ эвтэйхэн, бариу дотоож өмсвөл илүү тохиромжтой. Хэрэв дотуур хувцсан дээр цусны толбо үүсвэл хүйтэн усаар савандаж угаавал цусны толбо хурдан арилна.

 Зөвлөмж 9. Хичээл, амралтаа зохицуулж, идэвхтэй байх

Сарын тэмдгийн үед цэвэр агаарт алхах, унтаж амрах, стрессгүй байх хэрэгтэй.

Зөвлөмж 10 Сарын тэмдэг өвдөлт ихтэй ирдэг бол эмчид хандах

Сарын тэмдэг нь өвдөлттэй зовиуртай ирэх ёсгүй. Хэрэв их өвдөж ирдэг бол охидын эмчид хандан зөвлөгөө аваарай. Гэрийн нөхцөлд сарын тэмдгийн үеийн өвдөлтийг намдаадаг  СОЛУДОЛ усанд найруулж 8 цагаар уугаарай. Энэ эм нь өвдөлт намдааж, үрэвслийг даран, халуун бууруулах үйлдэлтэй байдаг.