Зуун настын шүүс тогтмол ууж жингээ хасъя

Зуун наст нь жин хасахад нөлөөлдөг цэвэр байгалийн гаралтай найрлагуудыг агуулдаг. Найрлагад агуулагдаж байгаа бодисууд нь антиоксидант, үрэвслийн эсрэг үйлдэлтэй юм. Мөн жин барьж, цусан дахь сахар болон холестролын хэмжээг бууруулах үйлдэл үзүүлнэ. 

Энэхүү блогоор дараах мэдээллийг хүргэх болно.

  • Жин хасахад зуун настын шүүсний нөлөө
  • Зуун настын шүүс хэрэглэснээр хэрхэн жингээ үр дүнтэйгээр хасах вэ?
  • Зуун настын шүүсийг хэрхэн яаж хэрэглэх вэ?

Жин хасахад нөлөөлөх дараах үйлдлүүд:

Зуун настын шүүсийг чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Энэхүү жүүсийг тогтмол ууж хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ, сийвэнгийн триглицеридын хэмжээг бууруулахад тусалдаг. Мөн инсулинд тэсвэртэй, инсулинаас хамааралгүй чихрийн шижин өвчтэй хүмүүст хэрэглэхэд тохиромжтой байдаг. Зуун настын шүүс нь үрэвслийн эсрэг үйлдэлтэй бөгөөд ходоод гэдэсний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж, бодисын солилцоог идэвхжүүлдэг.  

Зуун настын шүүсийг тогтмол хэрэглэснээр бодисын солилцоог эрчимжүүлэн ходоодны хүчил ихсэлтийг бууруулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг. Ингэснээр илчлэгийг эрчимтэй шатааж, жин хасахад нөлөөлнө. Зуун настын шүүсний найрлагад орсон Б аминдэмийн нэгдэл нь бодисын солилцоог эрчимжүүлэх гол найрлага юм. Энэ нь өөх тос хуримтлагдхаас сэргийлж, хоолны дуршил бууруулж өгдөг. Өдөр бүр тогтмол хэрэглэснээр хоол шингэх үйл ажиллагаа хурдасна. Хоол боловсруулалт хэвийн явагдсанаар ходоод, нарийн гэдэс, бүдүүн гэдэсний үйл ажиллагаа сайжирна. Өглөө өлөн дээрээ дасгал хөдөлгөөн хийхээс өмнө зуун настын жүүсийг хэрэглэвэл тохиромжтой.

Зуун настын ханд нь полисахаридын эх үүсвэр бөгөөд хүчтэй антиоксидант үйлдэл үзүүлнэ. Энэ нь дархлааг бэхжүүлж, эс доторх чөлөөт радикал үүсэлтийг бууруулж, хорт бодис үүсэлтийг багасгаж хоргүйжүүлнэ. Бие махбодиос хорт бодис гадагшилснаар эрүүл жин хасах ач холбогдолтой юм.

Зуун наст нь бидний цусан дахь глюкозын түвшинг бууруулахад тусалдаг. Энэ нь сахарын шингээлтийн түвшинг удаашруулж өөхний хуримтлалыг хязгаарладаг. Ингэснээр биднийг удаан хугацаанд цатгалан байлгаж, хэт их идэхээс сэргийлдэг.

Зуун настын найрлагад шаардлагатай амин дэм, эрдэс бодис, амин хүчил, өөх тосны хүчлүүд элбэг байдаг. Энэ нь жин хасах зорилгоор дэглэм баримталж буй тохиололд таны шим тэжээлийн байнгын хэрэгцээг хангаж чадна.

Зуун настын шүүсийг бусад жимс, жимсгэнэтэй хольж бэлтгэх сонирхолтой жорыг таньд санал болгоё. 

1. Зуун настын шүүс, лемон: 1 аяга цэвэр ус, 1 ц/х зуун настын шүүс, хэрчим нимбэг /чихэрлэг амт оруулахыг хүсвэл бага зэрэг чихэр орлуулагч хэрэглээрэй/

2. Зуун настын шүүс, зөгийн бал: 1 аяга цэвэр ус, 1 ц/х зуун настын шүүс, 1 ц/х зөгийн бал /Зуун наст, зөгийн бал нь жин хасах хамгийн үр дүнтэй найрлагууд юм/

3. Зуун наст, нэрсний смүүти: 2 ц/х зуун настын шүүс, 50 гр нэрс, 1 ц/х чиа үр, 1 ц/х нунтаг коконат, 50гр манго /Бүх орцыг нийлүүлж нухаш хэлбэрт ортол холино./