Жирэмсэн үед бөөр өвдвөл авах арга хэмжээ

Жирэмслэлттэй холбоотойгоор бөөрөнд олон янзын өөрчлөлт гардаг байна. 

Жирэмслэлт нь нэг талаас бөөрний архаг өвчнийг сэдрээх, нөгөө талаас жирэмсний цочмог бөөрний үрэвслийг үүсгэдэг. Цаашдаа жирэмсний хожуу үед хордлого өгч, артерын даралт ихэсгэх аюултай байдаг. 

Жирэмсэн үед  нянгийн халдвараар үүсгэгдсэн бөөрний аяганцар , тэвшинцэрийн үрэвсэл болох  пиелонефрит илүү тохиолддог. Мөн цистит өвчин дахих магадлал 30-45%ихэсдэг.  Хэрэв жирэмсэн эх өмнө нь цистит болон бөөрний өвчнөөр өвдөж байсан бол бөөрний өвчлөлөөр өвдөх магадлал 20-30% ихэсдэг болохыг олон судалгаагаар баталсан байдаг. Ялангуяа жирэмсэн үед баруун бөөр илүүтэй өвчилдөг. Учир нь умай томрохын хирээр баруун тийшээгээ хэлбийж, баруун бөөрийг дарж, баруун бөөрний шээлүүр өргөсөн, давсагнаас бөөр лүү нян нүүж шилжин орох боломжийг нэмэгдүүлдэг. 

Жирэмсэн үеийн бөөрний эмгэгийг үүсгэгч нянгийн 80%-ийг Е.коли нян эзэлдэг.  Энэ нян нь  хэвийн бичилтэн шинжтэй гэдсэнд байрших боловч хэд хэдэн хүчин зүйлсийн нөлөөгөөр эмгэгтөрөгч төлөвт ордог. Ялангуяа жирэмсэн үед шээсний сүвээр орж, давсаг, бөөрний үрэвслийг үүсгэдэг байна. Е.коли нян нь олон төрлийн хорыг ялгаруулж, шээсний сүв, давсагны салстын эсийг гэмтээж, үрэвсэл үүсгэдэг. Еколи нян гадуураа капсултай учир дархлааны урвалаас нуугдах чадвартай байдаг. Хэрэв таны дархлаа хүчтэй болвол Е.коли нян салстын дор нуугдаж, нуугдмал байдалд орж, дархлаа сулрах, ханиад томуугаар өвдөх, хоолойн ангинаар өвдөх, болон үтрээ, умайн , өндгөвчний үрэвсэлт  өвчнөөр өвдөхөд дахин сэдэрч, давсаг, бөөрний үрэвслийг дахин үүсгэдэг байна.

 

Жирэмсэн үед бөөр өвдсөн үед дараах зовиурууд илэрнэ.

Даралт ихэснээс толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх, нүд эрээлжлэх 

Ууц нуруугаар чилж өвдөх

Шээс ойр ойрхон хүрэх, шээсний өнгө үнэр өөрчлөгдөх

Бага зэрэг халуурах, бие зарайх

Гэртээ авах арга хэмжээ:

Эхийг дээд зэргээр тайван байлгах

Кали, кальци, магни зэрэг эрдсээр баялаг хоол хүнс түлхүү хэрэглэх

Даралтаа тогтмол хянах, хэвийн үеийн даралтаас 30мм,муб их болсон үед эмчийн хяналтанд орох шаардлагатай

Шингэн халуун бүлээн аньсны шүүс уух

Цэвэр агаарт гарах

Шээсний хэмжээгээ сайн хянах, хэт багассан үед эмчид үзүүлэх

Эмийн эмчилгээ:

Мэдээж жирэмсэн байгаа үед эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Өөрт тохирох даралтны эмийг байнга тогтмол цагтаа ууна. Антибиотикыг маш болгоомжтой хэрэглэнэ

Бөөр шээсний үрэвсэлт өвчнөөс хамгийн их тохиолдог өвчин бол пиелонефрит, цистит, гломерулонефрит их байдаг Эдгээр өвчлөлийн үед антибиотикыг зөвхөн эмчийн заавраар уугаарай . Харин энэ үед жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхийг зөвлөдөг цистон эмийг бол хэрэглэж болно шүү.

Цистон бөөрний үрэвслийг дарж, ууц нуруугаар чилж өвдөх зовиурыг арилгаж, шээсний өнгө үнэрийг засаж, нянгийн үржлийг дарангуйлдаг цэвэр ургамлын эм байгаа.

Уух арга нь 2ш өдөрт 2 удаа 3 сарын турш ууна

 

Нийтлэл бичсэн: Б.Даваацэрэн /хүний их эмч/

Эх сурвалж: Анагаах Ухааны Бичил амь судлал 2012 он

                       https://www.uptodate.com/contents/urinary-tract-infections-in-pregnancy-the/