Архи, согтууруулах ундаа хорт хавдар үүсэх шалтгаан болох уу?

Архи, согтууруулах ундаа хорт хавдар үүсэх шалтгаан болох уу?

Архи, согтууруулах ундаа хорт хавдар үүсэх шалтгаан болох уу? Мэдээж  хорт хавдар үүсгэх шалтгаан болно.

Хорт хавдар үүсгэх нөлөө үзүүлдэг бодисуудыг канцорген хэмээн нэрлэдэг. Тэгвэл архи, согтууруулах ундаа нь хүчтэй канцорген бодист хамаардаг гэдгийг эмч нар хэлсээр байгаа. Архи согтууруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэснээр амны хөндийн, залгиурын, төвөнхийн, улаан хоолойн, ходоод гэдэсний болон элэгний хавдар үүсгэдэг болохыг эрдэмтэд тогтоогоод буй. Эдгээр хавдрыг үүсгэж байгаа бодис бол АЦЕТАЛЬДЕГИД. Ацетальдегид нь элгэнд явагдах этилийн спиртийн задралаар үүсдэг хорт нэгдэл юм. Зиа тэгэхээр элгэнд явагддаг этилийн спиртийн задралын механизмыг тодорхой тайлбарлая.

Архи, согтууруулах ундааны гол найрлага болох этилийн спирт нь элгэнд очоод 2 ферментийн тусламжтайгаар задарч хоргүйждэг. Алкохолдегидрогенеза,  Альдегиддегидрогенеза....

Эхлээд, этилийн спирт алкохолдегидрогенеза ферментийн тусламжтайгаар АЦЕТАЛЬДЕГИД гэдэг завсрын хортой нэгдлийг үүсгэдэг. Хавдар үүсгэдэг гол бодис гээд л дээр дурдсан даа. За үүний дараа элэгний  Альдегиддегидрогенеза фермент ацетальдегидыг задалж ацетат үүсгэдэг. Ацетат бол биеийн энерги үүсэлтэнд оролцдог хоргүй нэгдэл юм.

Архи уусны дараа улайдаг хүмүүс байдаг даа. Энэ улайлтыг дэлхий дахинд Азиудын улайх хам шинж гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, Альдегиддегидрогенеза ферментийн дутагдалтай хүмүүст согтууруулах ундаа хэрэглэсний дараа улайх шинж ихээр үүсдэг. Дэлхийн нийт хүн амын 8% буюу 540 сая хүн Альдегиддегидрогенеза ферментийн дутагдалтай байдаг. Зүүн Азид (Япон, Хятад, Солонгос) Альдегиддегидрогенеза ферментийн дутагдал нь том асуудал болж байгаа. Учир нь Альдегиддегидрогенеза ферментийн дутагдалтай хүмүүст согтууруулах ундаанаас шалтгаалсан хавдар үүсэх эрсдэл бусдаас хэд дахин илүү байдаг. Гэтэл  зүүн Азийн хүн амын 36% нь уг ферментийн дутагдалтай гэдэг нь судалгаагаар батлагдсан байдаг. Манай улсад энэ талаар хийгдсэн судалгаа даанч байхгүй. Гэхдээ бараг ойлгомжтой биздээ. Бид ч бас Ази хүмүүс шүү дээ... Тэгээд л Орос ах нарыг дуурайж ууж болохгүй ээ гэсэн үг гарсан байлгүй. Архи, согтууруулах ундаа хэрэглэсний дараа толгой өвдөх, толгой эргэх, даралт ихсэх, зүрх дэлсэх зэргээр шартах шинж хүчтэй илэрдэг хүмүүс ч адилхан Альдегиддегидрогенеза ферментийн дутагдалтай байдаг гэдгийг нэмж хэлмээр байна. Мэдээж архи, согтуулуулах ундаа уухгүй байх нь хамгийн зөв. Гэхдээ бас яаж ч болохгүй тохиолдол байдаг даа. Баяр нтр гээл... Энэ тохиолдолд яалтчгүй элэгний үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй.

Энэтхэгийн Himalaya үйлдвэрийн 100% ургамалын найрлагатай Party Smart нь элэгний Альдегиддегидрогенеза ферментийн ялгаралтыг дэмжиж, идэвхийг ихэсгэдэг. Согтууруулах ундаа хэрэглэхийн өмнө 2 капсулыг уухад л хангалттай!!!