Батгыг гэрийн нөхцөлд хэрхэн үр дүнтэй эмчлэх вэ ?

Батганы гэлтгүй, арьс арчилгаанд хэд хэдэн анхаарах зарчим байдаг.

  1. Маш сайтар цэвэрлэ 
  2. Цэвэрлэсэн нүүрээ гадны нөлөөллөөс хамгаал  
  3. Будалтын сууриа зөв тавих за тэгээд бусад нь аяндаа болно доо. 

Цэвэрлэгээн дээр : 

Арьсанд тос болон усанд үүсдэг бохирдол үүсдэг. Тиймээс

  1. Тосонд уусдаг бохирдлыг ав / энэ таны сонголтоор мицеллэртэй ус  эсвэл сүүн шингэн ч байж болох юм /
  2. Усанд уусдаг бохирдлыг авах : Хэт хүчтэй угаагч огт хэрэггүй арьс байгалиас өөрийгөө хамгаалах тогтолцоотой байдаг гэтэл тэрийг нь анхнаасаа хүчтэй зүйлээр угаагаад байвал арьс улайж эмзэгшихээс гадна, нүхжилт ихээр үүсдэг. Тиймээс зөөлөн угаагчаар тогтмол угаагаарай/. Нүүрийг угаана гээд дутуу угаадаг хүмүүс маш байдаг. 2-3 удаа хөөсрүүлэн зөөлөн илэх хөдөлгөөнөөр угаагаарай. 
  3. Тоник заавал хэрэглэж хэвшээрэй. Тэр нь нүүр угаасны дараах үлдэгдэл будаг, саванг өөртөө шингээж бүрэн цэвэрлэхийн хажуугаар арьсыг зөөлөн чийглэг болгон нүхийг агшаадаг. Хэдийгээр цэвэрлэгч савангаар нүүрний бохирдлын ихэнх нь арилдаг ч 30 орчим хувь нь арьсны гүнд үлдсэн байдаг. Батга гардаг бол хөнгөн спиртэн суурьтай байж болно. 
  4. 7 хоногтоо 2-3 удаа гүн цэвэрлэгээний маск тавиарай. Энэ арьсны гүний бохирдлыг авахаас гадна. Үрэвсэл үүсэхээр базааж буй бохирдлыг гадагшлуулах сайн нөлөөтэй. 
  5.  Батга гардаг байсан ч арьсаа 7 хоногтоо 2 удаа хөнгөн гуужуулагчаар гуужуул. Гуужуулагч эээддэгээс илүү бөмбөлөгтэй байвал зүгээр байдаг. Учир нь батга гарах болон арьс үрэвсэх шалтгааны нэг нь арьсны эвэрлэг давхрын гуужилтын бөглөршил байдаг билээ. Гуужуулагч арьсыг үхэжсэн эд эсээс ангижруулж цайруулан цусны эргэлтийг сайжруулах үр нөлөөтэй. 

за тэгээд батга бол дан ганц арьсны өвчин биш . Дотор эрхтэн ч чухал нөлөөтэй.

Та батгагүй, цэвэр толигор арьстай байхыг хүсвэл арьсан дээр батга үүсэхээс сэргийлж, батгыг багасгахад тусалдаг өргөст хэмх, алим, лууван зэрэг жимс хүнсний ногоог түлхүү хэрэглэхийн зэрэгцээ өдөр тутмынхаа хүнсний хэрэглээнд навчит ногоог их хэмжээгээр оруулах хэрэгтэй.

Витаминаар баялаг жимс ногоо хэрэглэх нь дааврын түвшинг зохистой хэмжээнд барьж, батга үүсэхээс сэргийлдэг. Мөн навчит ургамалд хүчтэй антиоксидант үйлдэл байдаг тул арьсны эд эсийг нөхөн төлжүүлэх нөлөө үзүүлдэг байна. 

Энэ удаа та бүхэндээ дэлхий нийтэд батганы эсрэг хэрэглэдэг хамгийн өндөр хандалттай ургамал болон жимсний талаар танилцуулая : 

Нийм : Энэхүү ургамалд Аzadricha indica гэх бодис байх бөгөөд probenum acne буюу тосны сүвд байршдаг бактерын /энэхүүү бактер нь батга гарах шалтгааны 90%ыг ганцаараа эзэлдэг байна/ ханыг задалж үрэвслийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлдэг. Нэтээс хайгаад үзвэл ниймтэй тос, угаагч, уух эм гээд маш ихээр байгаа. Та аль ч хэлбэрээр хэрэглэх боломжтой бөгөөд уухад эмчилгээний идэвхт бодисын арьсаар ялгарах хэмжээ 60% байдаг байна. Тиймээс уух үед илт үр дүн үзүүлнэ. Мөн хүчтэй антиоксидант үйлчилгээтэй.

Куркума лонга : Алдарт шар гаа маск, тос гээд мөн л олон янзаар батганы эмчилгээнд хэрэглэдэг. Гэхдээ энэ олон хэлбэрүүдээс уух төрөл нь илүү нөлөөтэй байдаг. Учир нь батга гарч байгаа үндсэн шалтаан бол тосны булчирхай идэвхжээд тос их хэмжээтэй ялгарснааас бактер үржиснээс билээ. Тосны булчирхай идэвхжихэд андроген даавар голлох нөлөөтэй. Куркума лонга нь зохих тунгаар хэрэглэхэд эстроген дааврын түвшинг нэмэгдүүлж батга гаралтыг арилгадаг байна. Мөн хүчтэй антиоксидант үйлчилгээтэй.

Tinospora cordifolia (Guduchi) : Арай нэг батганаас саллаа гэтэл нүүрээр нэг нүх сүв үлдвэл хэцүү шүү дээ. Энэхүү ургамал нь антиоксидант нөлөө үзүүлснээр КОЛЛАГЕН болон ЭЛАСТИН-ны нөхөн төлжүүлснээр арьсны эдийн нөхөн сэргэлтийг дэмждэг байна. 

Дээрх ургамлуудыг агуулсан ТАЛЕКТ эмийг батганы эмчилгээнд хэрэглээрэй 

Нимбэгний шүүс :  Нимбэгний шүүс нь батганы тосыг шингээж авах наалданги шинж чанартай. Энэхүү тос нь үгүй болсноор батга хатаж агшдаг. Нимбэгний шүүсэн дэх С витамин нь батгыг хурдан эмчилдэг. Та цэвэр нимбэгний шүүс хэрэглэх хэрэгтэй бөгөөд хөвөнд шингээн нүүрэндээ түрхээд бүтэн шөнөжин байлгаарай.

 

Cармис : Сармис нь батгыг хурдан анагаах хүхэр агуулдаг. Сармисны шүүс нь мөөгөнцөрийн эсрэг болон антисептик шинж чанартай бөгөөд эдгээр нь батгыг хурдан эдгэхэд тусалдаг. Нэг хумс сармисыг хоёр хуваагаад шүүсийг нь батган дээр түрхээд 5 минутын дараа угаах хэрэгтэй. Үүнийг өдөрт хэд хэд хийгээрэй.

Гаа : Гааны навчин дахь гаа нь батганаас үүдсэн үрэвсэл, улайлтыг багасгах үйлчилгээтэй. Мөн бактерын эсрэг үйлчилгээ үзүүлдэг учир батганаас үүдэлтэй бактерыг устгаж, батганы халдвараас сэргийлдэг. Гааны навчийг нунтаглан няцалж гарсан шүүсийг батганд түрхэн 10 минут болгоод хүйтэн усаар угаагаарай.

Синнамон, зөгийн балны холимог :  Цайны тал халбага циннамоны нунтгийг зөгийн балтай хольж, өтгөн зуурмаг бэлтгээд үрэвссэн газартаа түрхэж, нэг цаг байлгасны дараа халуун бүлээн усаар угаагаарай.

Зөгийн бал нь : Антибиотикын эсрэг  шинж чанартай учир батгыг эдгэрэх явцыг түргэтгэж, халдвараас сэргийлдэг. Энэ аргыг унтахдаа цэвэрлэсэн арьсан дээрээ хэрэглэж болох ба бүтэн шөнөжин байлгаад өглөө нь цэвэрлэвэл эдгэрэлтэнд илүү хурдан, сайнаар нөлөөлдөг.

Уур : Нүүрэн дээрх батгыг эмчлэх шилдэг аргуудын нэг нь уураар утах юм. Уураар утсанаар арьсны нүх сүвүүд нээгдэж, арьс амьсгалах боломжтой болдог. Мөн арьсны нүх сүвэн дэх бохирдол, тосыг арилгах боломжийг олгодог. Том саванд халуун ус хийгээд хэдхэн минутын турш нүүрээ утаад дараа нь нүүрээ угааж, хатаагаад тос агуулаагүй чийгшүүлэгч түрхээрэй. Энэ эмчилгээ арьсыг чинь өнгөлөг болгоно.

Сода : Мэдрэмтгий арьстай хүмүүст тохиромжтой энэ эмчилгээг хэрэглэхэд арьсанд ямар нэгэн эмзэгшил үүсгэдэггүйгээрээ онцлогтой. Нэг цайны халбага содыг устай хольж, өтгөн зуурмаг бэлтгээд чийгтэй арьсан дээрээ түрхэж, хаттал нь байлгасны дараа халуун усаар угааж арилгаад чийгшүүлэгч түрхээрэй. Гэхдээ хэт удаах хэрэггүй. Учир нь арьсыг тань хуурайшуулах талтай. Хэрвээ хурдан үр дүнд хүрэхийг хүсвэл өдөрт хоёр удаа энэ аргыг хэрэглээрэй.