Артишокын эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус

Артишок нь найрлагандаа олон төрлийн хоргүйжүүлэх бодисоор баялаг ургамал юм. Найрлагандаа аминдэмүүд, төмөр, кали зэрэг эрдсүүд агуулахаас гадна антиоксидант үйлдэл бүхий антоцианин, кверцерин, рутин, цинарин, лютеолин, силимарин зэрэг бодисуудыг агуулж өгдөг.

Кали нь судасны ханыг тэлэх үйлдэл үзүүлэх бөгөөд энэ нь артерийн даралт ихсэлтийг бууруулж өгдөг.  

Цинарин, Силимарин нь цөс ялгаралтыг дэмжихээс гадна элэгний эдийг нөхөн төлжүүлж, элгэнд хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, хоргүйжүүлэх үйлдэл үзүүлж өгдөг. Ингэснээр элэг өөхлөх болон хатуурах эмгэгээс урьдчилан сэргийлэх ач тустай. 

Антоцианин, кверцерин нь байгалийн гаралтай антиоксидант үүрэг гүйцэтгэж, чөлөөт радикалуудтай тэмцэхээс гадна үрэвслийн эсрэг, вирусын эсрэг, хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

Инулин нь  эслэгийн нэг төрөл бөгөөд гэдэсний ашигтай бактерийн тэнцвэрт байдлыг хадгалдаг. Мөн цусан дахь глюкозын хэмжээг тэнцвэржүүлж, тогтворжуулахад тусалдаг нь диабеттай хүмүүсийн хувьд маш сайн сонголт болж өгдөг. 

Лютеолин нь цусан дахь холестролын хэмжээг бууруулна. Өөрөөр хэлбэл бага нягтралтай өөх тосны хэмжээг бууруулж, их нягтралтай өөх тосны хэмжээг нэмэгдүүлдэг. Судалгаагаар цусан дахь холестролын хэмжээ өндөр 143 хүнд 6 долоо хоногийн турш тогтмол артишокын бэлдмэл уулгахад 22,9% хүртэл буурсан үзүүлэлт гарсан байна.

Цинарин нь цөс ялгаралтыг дэмжихээс гадна гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан хоол боловсруулалтыг дэмжиж өгдөг. Биж хамжийн шинж тэмдгүүд болох гэдэс цанхайж дүүрэх, дотор муухайрах, цээж гашуу оргих зовуурийг намдааж өгдөг.  

Артишокын хандны гаж нөлөө ховор тохиолддог боловч цөсний сувгийн эмгэгтэй, мөн жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийг хэрэглэхийг зөвлөдөггүй байна. Артишокын хоногийн хэрэгцээт тун нь 300-640мг байдаг.  

Эх сурвалж. https://www.healthline.com/nutrition/artichoke-benefits

Танд Болгар улсын Fortex үйлдвэрийн Артишок ба цагаан гаа, панкреатин агуулсан #DIGESTION бэлдмэлийг санал болгож байна.