Бөөрний уйланхай гэж юу вэ?

Бөөр уйланхайтах өвчнүүд нь нийт бөөрний эмгэгүүдийн дотор 12-14 хувь тохиолдож бөөрний дутагдал, бөөр орлуулах эмчилгээ шаардлагатай хүмүүсийн 10 хувийг эзэлж байна. Бөөрний уйланхай үүсгэдэг удамшлын, төрөлхийн шалтгаантай олон төрлийн өвчин байдаг. Удамшлын шалтгаантай бөөрний уйланхай үүсгэх өвчнүүд нь Х хромосомоор дамжин удамших, аутосомын доминант, аутосомын рецессив хэлбэрээр дамжин удамших 33 гаруй гений мутациас үүсдэг. Эдгээр өвчнүүдээс манай оронд хамгийн элбэг тохиолддог нь “Бөөрний поликистоз өвчин” юм. Бөөрний поликистоз өвчин нь шингэн агуулсан, олон, том хэмжээний уйланхай бүхий бөөрний дутагдалд хүргэдэг удамшлын өвчин юм. Уг өвчин нь аутосомын доминант хэлбэрээр дамжин удамших AD­PKD), аутосомын рецессив хэлбэрээр дамжин удамших (ARPKD) гэсэн хоёр төрөл байдаг бөгөөд эдгээр нь хоорондоо эмнэлзүй, патоморфологийн хувьд ялгаатай хоёр өөр эмгэг юм.

Бөөрний энгийн уйланхай

50 дээш насны хүмүүсийн дунд маш элбэг тохиолдоно. Энгийн уйланхай нь хэмжээ нь 4 см-ээс бага хэмжээтэй, ямар нэг зовиургүй байдаг. Ихэвчлэн санамсаргүй тохиолдлоор хэвлийн эхо шинжилгээгээр оношлогддог байна  Гол зовиур нь нуруу ууцаар хөшиж чилж өвдөх, бөөрөөр үе үе хүндэрч унжирч өвдөх, бөөрний үрэвсэлтэй хавсарсан тохиолдолд халуурах, шээсний үнэр эвгүй болох, булингар тунадастай гарах, өглөө нүүр зовхиор хавагнах шинж илэрдэг. Уйланхай нь бөөрний гадна эсвэл бөөрний дотор байдаг. Олон тоотой ба ганц ширхэг гэх мэт олон янз тодорхойлогдоно. Харин бөөрийг өвдөхөөс сэргийлж, дороосооо даарахгүй, дулаан хувцаслаж, бөөр хамгаалах эм цистоныг бага тунгаар 1ш өдөрт 2 удаа ууж байхад болно

Мөн Бөөрний уйланхайн хэмжээг 3 сар тутам хэвлийн эход харуулж, хянуулж байх шаардлагатай. Хэрэв хэмжээ хэт томорч, олон уйланхайтай болоход бөөрний үйл ажиллагааг алдагдуулж, улмаар бөөрний дутагдал зэрэгт хүргэх аюултай байдаг. Энэ тохиолдолд дурангаар уйланхайг соруулж авах эсвэл мэс заслаар авах гэсэн эмчилгээ хийдэг.  Бөөрийн гадна байрлалтай уйланхайг мэс заслаар авч болно. Уйланхайг авсны дараа дахин үүсэж бий болдог тохиолдол цөөнгүй байдаг. Бөөрний дотор байдаг уйланхайг шимэгдүүлэх эмчилгээг хийдэг. 

Бөөрний уйланхайтай хүн бөөр, давсагны халдварын шалтгаант өвчнөөс байнга сэргийлж байх хэрэгтэй Халдвар зарим тохиолдолд уйланхайд орсон үед идээт үрэвсэл болж хүндрэх магадлалтай байдаг.

Мөн өвчтнүүдийн 50 хувь нь бага зэрэг цустай шээх ажигладдаг байна Энэ уйланхай хагарч, шээстэй хамт гарч байгаа хэрэг юм Энэ тохиолдолд заавал эмчид үзүүлж хянуулаарай.