Бүдүүн гэдэс цочролын хам шинж гэж юу вэ?

00-ын өрөө рүү ойр ойрхон гүйж, гүйлгэж байна уу? Эсвэл бүр эсрэгээрээ өтгөн хатаад 00-ын өрөөг мартатлаа орохгүй байгаа юм биш биз.  Аль нь ч байлаа гэсэн танд бүдүүн гэдэс цочролын хам шинж тохиолдсон байж болзошгүй.

Бүдүүн гэдэс цочролын хам шинж нь дэлхийн нийт хүн амын 45%-д тохиолдож байна. Бараг л 2 хүний 1 нь гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 2 хүний 1 нь гүйлгэдэг эсвэл өтгөн хатдаг юм байна.

Бүдүүн гэдэс цочролын хам шинж гэдэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний алдагдлаас (хэт түргэсэх эсвэл хэт удаашрах) шалтгаалан хэвлийгээр өвдөх, эвгүй мэдрэмж төрөх, гэдэс дүүрэх, гүйлгэх эсвэл өтгөн хатах шинж тэмдгээр илэрдэг эмгэг юм. Уг эмгэгийн түгээмэл шалтгаан нь нян болон вирүсээр үүсгэгдсэн гэдэсний үрэвсэл байдаг.

Уг хам шинжийг 4 хэлбэрт хувааж үздэг.

  1. Өтгөн хаталт давамгайлсан хэлбэр
  2. Суулгалт давамгайлсан хэлбэр
  3. Холимог хэлбэр (өтгөн хаталт болон суулгалт аль аль нь тохиолддог)
  4. Ангилагдаагүй хэлбэр (гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх шинж давамгайлан илэрдэг)

Аль нь ч байсан эмчлэх арга нь ижилхэн.

  1. Зөв хооллох. Хэрэв  та бүдүүн гэдэс цочролын хам шинжтэй бол сахар ихээр агуулсан хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг ч бага хэрэглэх нь зүйтэй. Харин оронд нь эслэг ихээр агуулсан хүнсийг ихээр хэрэглээрэй. Бүхэл үрийн гурил, шош, вандуй, шинэхэн жимс, хүнсний ногоо эслэгээр баялаг байдаг шүү.
  2. Стресс тайлах зөв аргад суралцах хэрэгтэй. Бидний эргэн тойрны маш олон зүйл стресс үүсгэж байна. Замын түгжрэл, ажлын ачаалал, нүүр номын сөрөг мэдээллүүд гээд л... Нэгэнт эдгээрээс зайлсхийж чадахгүй байгаа тул стрессээ зөв тайлж сурах нь л чухал. Учир нь стресс нь бүдүүн гэдэсний цочролын хам шинж үүсгэх гол хүчин зүйл болохыг эрдэмтэд тогтоогоод буй. Иог, бясалгал хийх ч юм уу, спортоор хичээллэх ч юм үү.... Юу ч байж болно дөө. Энүүхэндээ гэж зөвлөхөд АШВАГАНДА ургамал стрессийг маш үр дүнтэйгээр бууруулдаг. Тэгэхээр ашваганда ч хэрэглэж болох юм.
  3. ТРИФАЛА уух: Трифала бол уламжлалт анагаах ухаанд ар үр, бар үр, жүр үр гэж нэрлэгдсэн 3 ургамалын холимог юм. Дээд 3 үр гэж нэрлэдэг юм билээ. Яагаад Трифала уухыг зөвлөж байна вэ гэхлээр... Трифала гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг зохицуулдаг. Бүдүүн гэдэс цочролын хам шинж нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн хэт ихсэх эсвэл багасах үед үүсдэгийг би дээр дурдсан даа. Тэгэхээр трифала нь гүйлгэх үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг удаашруулж, өтгөн хаталттай үед үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг түргэсгэж зохицуулдаг гэсэн үг. Бас болоогүй ээ. Гэдэсний ханын нөхөн төлжилтийг дэмжиж, эсүүдийг хамнаалдаг гэж байгаа.

           Энэтхэгийн Himalaya үйлдвэрийн 100% ургамлын найрлагатай Triphala BowelWellness-ийг хэрэглээд үзээрэй.

           Дээр бас л хэлсэн дээ. Бүдүүн гэдэс цочролын хам шинж нь нян болон вирүсийн шалтгаант гэдэсний үрэвслээс                   шалтгаалж үүсдэг гэж. Трифала нян болон вирүсийн эсрэг үйлдэл үзүүлдэг.