Хэрхэн жингээ хасахаа мэдэхгүй байна уу?

Жингээ хасмаар байна? Таргалаад байна? Яаж турах вэ? гэсэн үгсийг олонтаа сонсож байсан, сонссоор ч байгаа. Цагтаа өөрөө ч бас эдгээр үгсийг хэлж л явсан. Биеийн жингээ хасах гэдэг нь маш их тэвчээр, хатуужил, хөдөлмөр шаарддаг зүйл л дээ. Ер нь амьдралын хэв маягаа өөрчилж зөв болгоно гэсэн үг.

 2 жилийн хугацаанд 20-иод кг жин хаясан өөрийн туршлагаасаа хуваалцъя гэж бодлоо. Хамгийн чухал нь эхлэл. Эхлэх л хэцүү дээ. Бид яриад л байдаг, яриад л байдаг, эхлэж чаддаггүй юм. Аливаа зүйлийн эхлэл нь 50% байдаг. Хэрэв эхлэчих л юм бол та зорьсондоо хүрэх л болно.

Биеийн жингээ эрүүлээр хасаж, эрүүл амьдралын хэв маягтай болохоор шийдсэн таньд өөрөө хэрэгжүүлсэн жин хасаж эхлэх 6 зөвлөмжөө хуваалцъя.

  • Зөвөөр шийдэх

Хурдан, түргэн туръя гэж битгий яараарай. Хүн сардаа 1-2 кг жин хаях нь л эрүүлээр турж байгаа хэрэг юм шүү. Харин богино хугацаанд их хэмжээгээр жин хаях нь эсрэгээ эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Богино хугацаанд их жин хассанаар цөсний чулуу үүсэх, бие махбодын электролитын тэнцвэр алдагдах, шим тэжээлийн дутагдалд орох, элэг өөхлөх зэрэг эмгэг үүсэж болно. Үүнээс гадна, толгой өвдөх, эргэх,  ядарч сульдах, өтгөн хатах,  үс унах, биений юмны мөчлөг алдагдах, булчин, шөрмөс чангарч татах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тиймээс сардаа 1-2 кг жин тогтмол хасъя гэж төлөвлөөд хугацаагаа тооцоолоорой. Тайвнаар удаанаар, ЗӨВӨӨР жингээ хасах хэрэгтэй.

  • Алхах

Өдөр бүр алхах нь гайхамшигийг бүтээнэ. Алхах нь бусад төрлийн дасгал хөдөлгөөнөөс үр нөлөө багатай  боловч та алхахдаа стресстэхгүй, шантрахгүй, халшрахгүй байх тул эхлээд зүгээр л алхаад байгаарай.  Дуртаый дуугаа, подкастаа сонсоод алхаад л бай.

Юу ч бодохгүй, Зүгээр л өдөр бүр, аль болох хол зайд алхаад байгаарай.

Нэлээдгүй хугацаанд алхасны дараа нь гүйж, ачаалалтай дасгал хийж болно. Тэр үед таны булчин, шөрмөс ачаалал авахад бэлэн болсон байна.

  • Ус л уу!

Жүүс, ундаа, сода, цай.... юу ч байсан татгалзаарай. Ус л уугаад байх хэрэгтэй. Биеийн жингийнхээ кг тутамд 35-40 мл ус уугаарай. Жишээлбэл, 70 кг жинтэй бол хамгийн багадаа 2,5л усыг өдөр тутамдаа ууна гэсэн үе. Хэрэв эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж байгаа бол нэмээд 0,5-1л ус уугаарай

  • Яагаад жингээ хасах болсноо үргэлж санах

Яагаад жингээ хасах болсноо бичээд хаа сайгүй байрлуулаарай. Тольныхоо хажууд, утасныхаа дэлгэц дээр, машиндаа, ажлынхаа ширээн дээр....

Энэ нь таныг зоригжуулч, эрч хүч өгдөг юм шүү

  • Зөв хооллох

Хоолны дэглэм барьж өдөржин өлсөх хэрэггүй. Орой 7 цагаас өмнө л тааруулаад идэх хэрэгтэй.

Гурилан бүтээгдэхүүнээс, чихэрлэг хүнснээс аль болох  татгалзах хэрэгтэй.  Эдгээрийг  хоолны менюнээсээ аваад хаячихсан ч болно доо. Жимс, ногоо түлхүү хэрэглэвэл мэдээж жин хасахад нэмэртэй.  Амтлагчгүй, давс багатай хоол хэрэглээрэй.

Хоол идэж байхдаа зурагт үзэх, утас, компьютер ширтэх зэргээс татгалзаарай. Хоол боловсруулах үйл явц харахаас л эхэлдэг юм шүү. Эхлээд юу идэж байгаагаа сайн харах хэрэгтэй, ингэснээр шүлсний ялгаралт нэмэгдэж зажилж буй хоол эхний задралд орж залгигдаад цааш хоол боловсруулах замаар дамжина. Зажлах бол хамгийн чухал. Залгихаас өмнө хамгийн багадаа 25 удаа зажлах хэрэгтэй.

  • Энерги үүсэлтийг дэмжих ургамлын найрлагатай Slim Figure хэрэглэх

За тэгээд эхэлсэн бол жингээ хасах дасгал хөдөлгөөн нэмж хийвэл үр дүн тун удахгүй гарна. Миний хувьд  ер нь алхахаасаа эхлээд л  байгалийн найрлагатай Slim Figure-ыг хэрэглэсэн.

Slim Figure нь Л-карнитин, ногоон кофены үр, бөөрөлзгөнө жимсний кетон, гарциния камбоджа гээд халуун орны жимсний ханд агуулдаг. Гаж нөлөөгүй тул удаан хугацаанд хэрэглэхэд аюулгүй.

  • Эсийн түвшинд өөхний хүчлийн задралыг сайжруулснаар биеийн жин хасалтыг дэмждэг.
  • Ялангуяа хэвлийн таргалалтыг багасгахад үнэхээр үр дүнтэй.
  • Дасгал хөдөлгөөн хийх үед хөлрөлтийг сайжруулж, хийж байгаа хөдөлгөөний үр дүнг 2 дахин нэмэгдүүлдэг.