Хөхүүл ээжид витамин дутагдсаныг илэрхийлэх 8 шинж

Хөхүүл ээж танд витамин дутагдсан үед дараах шинж тэмдгүүд илэрнэ. 
1. Бие байнга сульдаж, ядрах
Амаржисаны дараа ээжүүдийн бие их хэмжээгээр ядарч сульдах нь ойлгомжтой.Мөн төрөлтийн үеэр шавхаргаар дамжуулан их хэмжээний цус алдагддаг учир тэр чинээгээрээ ээжүүд төмрийн дутагдалд орсноор хэвийнээс ч илүү ихээр ядарч сульдах шалтгаан болдог байна. Төмрийн бэлдмэл нэмэлтээр ууснаар ядралт багасгах боломжтой.
Пантотены хүчил, B2, B1, Биотин зэрэг амин дэмүүд нь биеийн энергийн солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээрийн зохистой хэрэглээг нөхөж авснаар ядралт багасаж, эрч хүчээ эргүүлэн олох боломжтой.
2. Чихээр хатгуулж, дүнгэнэх
Төрсний дараа чихээр хатгуулж, дүнгэнэдэг болох нь элбэг. Энэ нь ерөнхий биеийн дархлаа суларч, бие махбодид шим тэжээл дутагдлаас үүдэлтэй. 
3. Төрсний дараах сэтгэл гутрал үүсэх
Витамин Д нь сэтгэл гутралаас сэргийлдэг хэмээн эрдэмтэд зөвлөдөг. Нэгэн судалгааны үр дүнгээр сэтгэл гутралтай хүмүүст Витамин Д-г хүнсний нэмэлтээр хэрэглэснээр гайхалтай сайн үр дүн өгч байжээ. Өөр нэгэн судалгаанд Витамин Д-н дутагдалтай хүмүүст сэтгэл гутрал болон сэтгэлийн түгшүүр илүү байгаа нь харагдсан байна.
4. Арьс хуурайших , хөхрөх
С витамин нь дархлаа дэмжих , судасны ханыыг бэхжүүллэх , төмрийн шимэгдэлтийг сайжруулах , үрэвсэл намдаах зэрэг олон үйлдэлтэй байгалийн хүчтэй антиоксидант юм. Амаржаад удаагүй ээжүүд олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа цитрусын төрлийн жимсийг хориглодог учир С амин дэмийн дутагдалд орох нь түгээмэл. C дутагдлын гол шинж нь арьс хуурайшах, гар хөлөө багахан цохих төдийд л шууд хөхрөх зэрэг байдаг.
5. Булчин сулрах
Энэ нь E витамины дутагдалтай холбоотой бөгөөд уг витамин нь эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, цусны бүлэгнэлт, хялгасан судасны бэхжилтэнд эерэг нөлөө үзүүлэх , өөх тосны солилцоонд оролцох зэрэг амьдралын чухал эрхтэний үйл ажиллагааны зохицуулганд оролцдог.
6. Үс, хумс хэврэг болно
Хүүхдээ хөхүүлэх үедээ ээжүүд маань кальцийн дутагдалд орох нь элбэг. Кальци дутагдвал үс хугарах, хумс хугарах шинж тэмдгүүд илэрнэ. Тиймээс төрснийхөө дараа кальциар баялаг сүү сүүн бүтээгдэхүүн сайтар хэрэглэж, Кальци агуулсан нэмэлт бэлдмэл хэрэглэх нь чухал.
7. Ой тогтоолт муудах
Энэ нь мөн л кальцийн дутагдлын шинж юм.

Их британи улсын хамгийн өндөр чанарын үйлдвэрийн стандарт (GMP), эмзүйн стандартын (MНRA) дагуу үйлдвэрлдэг Natures Aid жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд зайлшгүй шаардлагатай 23 амин дэм эрдэс бодисыг байгалийн жимс, хүнсний ногооноос гарган авч, зохистой хэмжээгээр агуулсан бэлдмэл.