Ковид-19 цар тахал тамхи татдаг хүмүүст хэрхэн нөлөөлдөг вэ ? Хүндрэл ?

Дэлхийд 4 секунд тутамд 1 хүн, жилд 8 сая хүн нас бардаг. Үүний 1 сая гаруй нь гэмгүй хүүхэд, эмэгтэйчүүд буюу дам тамхидалтын улмаас нас бардаг байна. 

Хорт хавдраас нас барагсдын 25% нь тамхины хэрэглээнээс үүдэлтэй өвчнөөр нас бардаг байна. Дэлхийд нас баралтын тэргүүлэх 8 шалтгааны 6 байранд тамхи ордог.  

Тамхи татдаг 2 хүн тутмын нэг нь тамхины гаралтай өвчнөөр нас бардаг . 

 

Ковид-19 халдвараар өвдөх эрсдэл тамхи татдаг хүмүүст 

1. Тамхины утаа нь уушгины намираа хучуур эдийн хөдөлгөөнийг бууруулснаар халдвраас хамгаалах үйлийг сулруулдаг 

2. Тамхи нь доторх хорт нэгдлүүд нь дархлаа унагаснаар халдвар даамжрах эрсдэлийг бий болгодог 

3. Тамхины БОХЬ нь уушгины хийн солилцоо явагдах ханыг бүрхсэнээр халдварын үед дархлааны эсийн үйлийг сааруулдаг 

Тиймээс УУШГИНЫ ДОТОР ХАНЫГ ЦЭВЭРЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮН хэрэглэх зайлшгүй ШААРДЛАГАТАЙ

КОВИД 19-ЫН ҮЕИЙН ДЭМБ-аас явуулсан судалгааг танилцуулая : 

Константин Вардавас (Department of Oral Health Policy and Epidemiology, Harvard School of Dental Medicine) болон Катерина Никитара (School of Medicine, University of Crete, Heraklion, Greece) нарын судлаачид COVID-19 өвчний эмнэл зүйн үйл явц, хүндрэлийн зэрэгт тамхины хэрэглээ хэрхэн нөлөөлж буйг үнэлэх зорилгоор хийгдсэн байна . Нийт COVID-19 өвчний эмнэлзүйн шинж тэмдэг, үйл явцыг үнэлсэн 71 судалгаан дотроос PUBMED болон ScienceDirect гэсэн 2 шинжлэх ухааны мэдээний сангаас шүүж чанарын шаардлага хангасан 5 судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэн Tobacco Induced Diseases сэтгүүлд 2020 оны 3-р сарын 20-ны өдөр нийтлүүлжээ.

Дээрх 5 судалгаанаас хамгийн их хүнийг хамруулсан  1 судалгааг танилцуулая: БНХАУ-ын хэд хэдэн мужийг хамран хийгджээ.

Судалгаанд : 1 мужаас 41-ээс нийт 1099 өвчтөнийг хамарсан хамгийн том судалгааг Гуан нарын эрдэмтдийн баг хийсэн, COVID-19-ийн тархалтын эхний 2 сар буюу 2019 оны 12 сар болон 2020 оны 1 сард хийгдсэн судалгаа байна. 

1099 хүнээс эмнэлзүйн шинж тэмдэг 173-т COVID-19 өвчний шинж тэмдэг маш хүнд байдлаар илэрсэн бол 926 өвчтөнд хөнгөн байдлаар илэрчээ.

- Өвчний хүнд шинж тэмдгүүд илэрсэн өвчтөнүүдийн 16,9% нь тамхи татдаг хүмүүс, 5.2% нь урьд нь тамхи татдаг байсан хүмүүс байв. Харин өвчний шинж тэмдэг хөнгөн явагдсан хүмүүсийн дунд 11.8% нь тамхи татдаг хүмүүс, 1.3% нь урьд нь тамхи татдаг байсан хүмүүс байжээ. Түүнчлэн механик аргаар амьсгалуулах шаардлага гарсан, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн эсвэл нас барсан зэрэг хүмүүсийн 25.5% нь тамхи татдаг хүмүүс, 7.6% нь урьд нь тамхи татдаг байсан хүмүүс байжээ. Эсрэгээр дээрх хүнд нөхцөл байдал ороогүй өвчтөнүүдийн зөвхөн 11,8% нь тамхи татдаг хүмүүс, 1.6% нь урьд нь тамхи татдаг хүмүүс байсан байна.

Судалгааны үр дүнд ийнхүү бичжээ:

Одоо тамхи татдаг эсвэл урьд нь тамхи татдаг байсан хүмүүс эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн эмчлэгдэх байдал өндөр байсан. Тэдгээр хүмүүст ихэвчлэндээ уушги уналт их байснаас , амьсгалын аппарат хэрэглэх хэрэгтэй бол байв. Мөн ковид-19 цар тахлаар нас барагч дотор  одоо тамхи татдаг, өмнө нь татаж байсан хүмүүсийн эзлэх хувь илт өндөр байна гэжээ. 

Хэвлэгдсэн судалгааны үр дүнг тооцож үзэхэд тамхичдын хувьд COVID-19 өвчний шинж тэмдэг хүндрэх эсрдэл 1.4 дахин, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэх, механик амьсгалуулалт шаардах, эсвэл нас барах эрсдэл 2.4 дахин өндөр байна гэжээ.

Бүтэн нийтлэлийг ЭНДДАРЖ үзнэ үү.