Коронавирүсийн халдвар хүүхдэд хэрхэн илрэх вэ ? Эмчилгээ

Хүүхдүүд коронавирус (COVID-19) өвчнөөр өвчилдөг боловч насанд хүрэгчдээс бага тохиолддог бөгөөд ихэвчлэн хүүхэд суурь өвчлөлгүй бол хүндрэл бага тохиолддог байна. Харин хүүхэд өөрөө халдвар тээгч маягаар бусад хүмүүст халдварлуулсан тохиолдол ихээр бүртгэгддэг байна.

Коронавирүсийн халдвараар хүндэрсэн 50 хүүхдэд судалгаа хийхэд

80 дээш хувь нь

  • Хромсомын гажиг
  • Эрхтэн системийн архаг хууч өвчтэй байсан байна

Харин үлдсэн 20% эцэг , эхийн тоомжиргүй байдлаас хүндэрсэн байжээ.

Хүүхдэд илрэх нийтлэг шинж тэмдэг:

Хүүхэд коронавирүсийн нийтлэг шинж тэмдэгтэй адил

  1. Өндөр температур 39 болон түүнээс дээш халуурах
  2. Тасралтгүй ханиалгах - энэ нь нэг цагаас илүү хугацаанд ханиалгах, эсвэл 24

цагийн дотор 3 ба түүнээс дээш удаа ханиалгах гэсэн үг юм.

  1. Амт, мэдрэхүйн алдагдал, өөрчлөлт - ямар нэгэн зүйлийг үнэрлэх,

амтлах чадваргүй болох, энэхүү шинэ харилцан адилгүй ч 80%-д тохиолддог өндөр шинж тэмдэг юм.

 

Хэрэв таны хүүхдэд шинж тэмдэг илэрвэл яах вэ ?

Хэрэв таны хүүхдэд коронавирусын гол шинж тэмдэг илэрвэл: Юун түрүүнд айж сандарч эмнэлэгт оочирлох хэрэггүй. Энэ цаг алдахын нэмэр юм . Таны хүүхэд суурь өвчингүй бол гэрийн нөхцөлд та хүүхдээ сайн асарч чадвал та энэхүү өвчнийг даваад л гарна. 

  1. Хөлөө хорио тогтоож аль болох гадны хөл хориог цуцлах . Энэ нь хүүхэд дахин халдвар авах, халдвар тараахаас сэргийлнэ
  2. Нэн түрүүнд хүүхдийнхээ дархлааг дэмжих
  • Шингэн зүйл сайн уулгах
  • Сайн унтуулж амраах
  • Тэжээллэг хоол хүнс өгөх
  • Дархлаа дэмжих эм бэлдмэл хэрэглэх
  1. Шинж тэмдгийн эмчилгээ
  • Халуун бууруулах / ДЭМБ зөвхөн Парацетамол одоогоор зөвөлсөөр байна/
  • Ханиалга дарах эмийг огт зөвлөхгүй байгаа учир та эмчтэйгээ зөвлөлдөөрөй. Ханиалга нь амьсгалын замыг цэвэрлэх механик үйл ажиллагаа тул байнгын хориглох эм уух нь уушгийг гэмтээх шалтгаан болж болно .
  1. Гэр орноо халдваргүйжүүлж чийгшүүлэх
  2. Хүүхдийг аль болох цэвэр агаарт гаргаж хүчилтөрөгчийн дутагдлаас сэргийлээрэй.

Хэзээд эмчид яаралтай хандах вэ ?

  • 3 сараас доош настай, 38С ба түүнээс дээш температуртай, эсвэл та халуурч байвал
  • 3-6 сартай, 39С ба түүнээс дээш температуртай, эсвэл халуурч байвал
  • Тууралт, амьсгалын дутагдал зэрэг нэмэлт зовуур илэрвэл
  • 5 ба түүнээс дээш хоног үргэлжилсэн өндөр температуртай халуурч байвал , амьсгал дутагдал илэрвэл
  • парацетамолоор буудаггүй өндөр температуртай
  • шингэн алдсан - жишээлбэл, живх нь тийм ч нойтон биш, уухдаа муу, хүүхэд уйлахдаа нулимсгүй зэрэг зовуур байвал яаралтай эмчид хандаарай.

Хэзээд яаралтай түргэн тусламж дуудах вэ ?

  • Халууралтаас хүзүүний хөшинг илэрсэн
  • Шилэн хүзүүн дээр дарахад бүдгэрдэггүй тууралт илэрсэн бол
  • Гэрлээс зугтах шинж илэрвэл
  • Анх удаа татсан ( чичирч зогсохгүй)
  • Хүйтэн гар, хөлтэй
  • Цайвар, толбо, хөх эсвэл саарал арьстай
  • Нойрмоглож унтаарсан бол
  • Маш их цочирдсон (уйлахаа болихгүй) ээрч байвал
  • Амьсгалахад хэцүү болж, хавирган доогуур цээж хонхолзох шинж илэрвэл
  • Хоолны дуршил алдагдсан, гадна харилцаа суларсан бол