Хүүхэддээ вакцин хийлгэхдээ эцэг эхчүүд юуг хамгийн сайн анхаарах ёстой вэ?

Вакцин нь тухайн өвчний эсрэг дархлааг сайжруулах биологийн бэлдмэл юм. Вакцин гэдэг нь үхсэн юм уу сулруулсан микроорганизмаас бэлдсэн хүн болон амьтны халдвар эсэргүүцэх чадварыг сайжруулж, сэргийлэх зориулалттай, хими-биологийн идэвхт  био бэлдмэл юм.

    Энэхүү био бэлдмэл нь гадны биетийг таних тэдгээрийг устгах, тэдгээрийг санаж, биеийн дархлааны системийг өдөөж байдаг юм. Иймээс эдгээр микро организмуудыг дараа дахин биед орж ирэхэд нь, дархлааны систем таних ба устгахад илүү хялбар болдог.

     Вакциныг нийтийн хэрэглээнд зөвшөөрөн гаргахын өмнө хэд–хэдэн хатуу шаардлагыг тавьдаг. Үүнд:

  1. Вакцин аюулгүй байх ёстой. (text robota bold) Хэдийгээр вакцин зуун хувийн аюулгүй байх нь ховор боловч вакцин хэрэглэсэн хүмүүсийн дийлэнхэд нь хамгийн бага хэмжээний урвал (улайх, вакцин тарьсан газар хорсож өвдөх гэх мэт) үзүүлж хамгаалах дархлалыг үүсгэх ёстой байдаг. Урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин хэрэглэхэд илэрч байгаа эдгээр урвал нь тухайн халдварт өвчний хүндрэлтэй нь харьцуулахад яльгүй зүйл билээ.
  2. 2.Вакцин нь дархлал үүсгэх чадвартай байх ёстой. Өөрөөр хэлбэл вакциныг хэрэглэснээр дархлалын хариу урвал үүсгэх ёстой байдаг. Вакцин нь гол төлөв өвчин үүсгэгч бичил биетний хэсэг буюу эсрэгтөрөгчийг агуулах ба эдгээр дархлалын тогтолцоог сайжруулж, жинхэнэ халдвар үүсгэгч нэвтрэхэд түүний эсрэг тэмцэж устгах чадвартай болно. Өөрөөр хэлбэл дархлал тогтоох чадвартай вакцин хэрэглэснээр хүний дархлалын тогтолцоогоор сайжруулж, өвчин үүсгэгч бичил биетнийг танин халдвар үүсгэхээс өмнө устгана.
  3. Вакциныг хадгалахад тогтвортой байх ёстой. Өөрөөр хэлбэл вакцины дархлалын хариу урвалыг сэдээж дархлал тогтоох чадвар зохих төвшинд хадгалагдаж байх ёстой байдаг. Ихэнх идэвхигүйжүүлсэн вакцин нунтаг хэлбэртэй байдаг учир хадгалахад амархан хэрэглэхийн өмнө зохих шингэнд уусгадаг. Харин амьд сулруулсан вакцин тогтвортой байдал болон дархлал тогтоох чадварыг хадгалахын тулд үйлдвэрлэгчээс эхлээд эмнэлэгт хэрэглэх хүртэл нь зөв хадгалах шаардлагатай байдаг.

     МУ–ын хэмжээнд 0-15 насны хүүхдийн заавал хийх вакциныг ЗГ–ын 2009 оны 185 тоот тогтоолын дагуу 13 төрлийн халдварт өвчний эсрэг, 6 нэр төрлийг вакциныг НҮБ–ийн хүүхдийн сангийн шугамаар дамжуулан худалдаж авч хийдэг байна. Товлолт вакцин хийлгэхдээ эцэг, эх, асран хамгаалагч нарын анхаарах зүйлсийн талаарх зөвлөмжийг хүргэж байна.

  1. Вакцин хийлгэхэд халуурах, тарьсан хэсэгт хавдах, хөндүүрлэх улайх шинж тэмдгүүд илэрдэг. Шинж тэмдгүүдийг сайн ажиглах хэрэгтэй.
  2. Хэрвээ 38С хэм хүртэл халуурч байвал айх шаардлагагүй. Харин 38С хэмээс дээш халуурч байвал эмч эсвэл эрүүл мэндийн байгууллагад заавал хандах хэрэгтэй.
  3. Вакцин хийлгэхээс өмнө эмчийн үзлэгт заавал оруулах ёстой. Мөн товлосон яг тэр өдрөө вакциныг хийлгэх ёстой. Вакциныг эрүүл, ямар нэгэн зовиургүй хүүхдэд л хийх ёстой.
  4. Вакцин хийж байгаа сувилагчаас ямар өвчний эсрэг вакцин хийх гэж байгааг асууж, мэдэх хэрэгтэй.
  5. Тухайн вакциныг шинээр задлаад, шинэ зүү тариурыг хэрэглэж байгаа эсэхийг эцэг эхчүүд өөрсдөө сайн хянаж, анхаарах хэрэгтэй
  6. Вакцины дуусах хугацаа, үйлдвэрлэгч зэргийг сувилагч танилцуулах ёстой ба танилцуулаагүй тохиолдолд шаардах эрх эцэг, эхчүүдэд бий
  7. Вакцины дулааны нөлөөллийг харж болно. Тухайн вакцины шошгон дээр дулааны нөлөөлөлд орсон бол түүнийг илтгэх идикатор бий. Мөн тухайн вакцин ямар хэмд хадгалагдаж байсныг бүртгэлээс нь хянах боломжтой.
  8. Зарим үед эмчийн үзлэгээр гардаггүй төрөлхийн гажигтай, тархины гэмтэлтэй, бөөрний эмгэг нууц үедээ байх үед вакцин хийсэн тохиолдолд тухайн өвчин вакцины дараах урвалтай давхцан илрэх тохиолдол 1000-д 2 орчим гардаг тул эцэг, эхчүүд таны хүүхэд хэзээ ямар зовиур шаналалтай, удамшлын өвчин байх боломжтой эсэхийг сайтар анзаарч эмчтэйгээ зөвлөх ёстой юм. Мөн өмнөх тунг хийхэд илэрсэн урвалыг ярилцах хэрэгтэй.

Хүүхэддээ вакцин хийлгэхээс татгалзвал ямар хор хөнөөлтэй вэ?

Хэрвээ хүүхэддээ вакцин хийлгэхгүй бол улаан бурхан, сахуу, татран, хөхүүл ханиад, гепатит зэрэг 13 төрлийн өвчнөөр өвдөх эрсдэлтэй.