Нүдээ хэрхэн эрүүл байлгах вэ?
  1. Тамхинаас татгалзаарай!

Тамхи татах нь катаракт, нүдний мэдрэлийн гэмтэл болон нүдний шар толбоны бүтцийн өөрчлөлт үүсгэдэг.

  1. Нарны шил зүүгээрэй!

Нарны шил зүүх нь нарны хэт ягаан туяанаас нүдийг хамгаалдаг. Хэт ягаан туяа нь катаракт болон нүдний шар толбоны бүтцийн өөрчлөлт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Нарны хэт ягаан болон улаан туяанаас 99–100% хүртэл хамгаалдаг нарны шил сонгон хэрэглэх нь таны нүдийг эрүүл байхад тусална. Нарны туяаны хамгаалалттай линз хэрэглэж болох ч НАРНЫ ШИЛ хэрэглэх нь хамгийн шилдэг сонголт юм.

  1. Хамгаалалтын нүдний шил ч бас чухал

Хэрэв та нүдний гэмтэл үүсгэх эрсдэлтэй орчинд ажилладаг бол , хоккей зэрэг аюултай спортоор хичээллэдэг бол хамгаалалтын нүдний шилтэй ажиллаж байх хэрэгтэй шүү!

  1. Ухаалаг дэлгэцнээс харшилтай бол!

Компьютер, ТВ за ялангуяа ухаалаг утасны дэлгэцнээс чадах чинээгээрээ хол байгаарай!

Хэрэв та ухаалаг дэлгэцний харшилтай болж чадвал:

  • Нүд ядрах
  • Хараа муудах
  • Нүдний гэмтэл
  • Нүд хуурайших
  • Толгой өвдөх
  • Нуруу, мөр хөших зэрэг зовиур танд үүсэхгүй.

Үнэхээр компьютерээс холдох боломжгүй ажил эрхэлдэг бол нүдээ амрааж сураарай! 20 минут тутамд нүдээ амрааж 20ft(6.10 метр)-ээс хол зайг 20 секундээс удаан хугацаанд ширтэж байгаарай. 2 цаг тутамд суудлаасаа босож 15 минутыг зөвхөн нүд гэлтгүй бүхэл биеэ амраахад зарцуулж сурах нь таныг эрүүл байхад тун чухал.

  1. Чанартай хоол хүнс хэрэглээрэй!

Таны эрүүл мэнд таваг хоолноос л эхэлдэг гэдгийг байнга санах хэрэгтэй. Амин дэм, эрдэс бодисоор баялаг хоол хүнс хэрэглэснээр насжилтаас шалтгаалж үүсэх катаракт болон хараа муудах зэргийг хүртэл удаашруулах боломжтой байдаг юм шүү!

  1. Нүдний эрүүл мэндэд хэрэгтэй бодисуудыг сонгон хэрэглээрэй!

Лютейн болон Зеаксантин

Лютейн болон Зеаксантин нь нарны туяанаас шалтгаалж үүсэх нүдний гэмтлийг бууруулдаг гэж эрдэмтэд үзэж байна. Зарим судалгааны үр дүнгээр уг бодис нь насжилтын шалтгаант катаракт үүсэлтэйг мөн бууруулдаг нь тогтоогджээ.

Лютейн нь ногоон навчит ургамалд ихээр агуулагддаг бөгөөд нүдний эрүүл мэндэд нэн чухал нөлөөтэй бодис юм. Лютейн нь нүдний ядралт, нүдний шар толбоны (macula) бүтцийн өөрчлөлт болон хараа алдалтаас сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өдөр тутамд багадаа 10мг лютейн хэрэглэснээр нүдний шар толбоны гэмтэл үүсэхээс сэргийлэх боломжтой гэж нүдний эмч нар зөвлөж байна.

Е витамин

Хэд хэдэн судалгааны үр дүнгээр Е амин дэм нь нүдний хараа муудах болон катаракт, нүдний шар толбоны бүтцийн өөрчлөлт зэргээс сэргийлдэг нь батлагджээ. Үүгээр ч зогсохгүй Е амин дэм нь маш хүчтэй антиоксидант учир зүрх судасны өвчний хүндрэл , хавдар үүсэхээс хүртэл сэргийлдгийг та бүгд мэдэх бизээ. Наран цэцгийн үр болон авакодо нь Е витамин хамгийн ихээр агуулдаг.

Про-Витамин А

α-каротин, β-каротин болон β-криптоксантин зэргийг про-витамин А каротинойд гэж нэрлэдэг. Учир нь эдгээр нь хоол боловсруулалтын явцад А витамин болон хувирдаг.Нас ахиж буй дийлэнх хүмүүс энэ витамины дутагдалтай байдаг. Витамин А нь хүний дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой. Витамин А нь лууван улаан хулуу/pumking/, туна загас, манжин, буурцаг/spinach/, загас өндгөнд их хэмжээтэй агуулагддаг. Витамин А дутагдсанаас болж хараа муудах, нүдний торлогт өөрчлөлт орох, нүдний болор цайхад түлхэц болж, арьс хуурайшдаг. Мөн сонсгол, амт үнэр мэдрэх мэдрэмж сулардаг.

GMP, HACCP,ISO 901:2008, ISO 22000:2005 стандартын дагуу үйлдвэрлэгддэг Болгар улсын Fortex үйлдвэрийн Vitamix Eyecare нүдний эрүүл байдал ба нүдний хараанд эерэг нөлөө үзүүлэх эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг санал болгож байна.

“Fortex Nutraceuticals үйлдвэр нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлэх арван үйлдвэрийн нэг юм. Fortex Nutraceuticals нь байгалийн гаралтай чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.