Эрэгтэй хүн цэвэршидгийг та мэдэх үү? Тухайн үеэ хэрхэн даван туулах вэ?

Эр бэлгийн дааврын тэнцвэрт байдалд Өнчин тархи, төмсөг, бөөрний дайвар булчирхайгаас ялгардаг дааврууд нь  амин чухал үйл ажиллагааны салшгүй хэсэг бөгөөд хүнийг эрүүл чийрэг байлгахад голлох үүрэг гүйцэтгэдэг.

Тестостерон дааврын тухай
Тестостерон нь эрэгтэй хүний, эр бэлэг эрхтэн болон нөхөн үржихүйн тогтолцооны хэвийн өсөлт, хөгжлийг зохицуулж байдаг даавруудыг төлөөлдөг. 

Тестостерон нь шодой (бэлэг эрхтэн), хуухнаг, төмсөг, түрүү булчирхай болон үрийн хүүдийн зохистой үйл ажиллагааг хадгалан хамгаалах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл энэ даавар эр хүний эршүүд шинж болох

  • Баргил дуу хоолой
  • Бие эр хэлбэрээр үсжих
  • Том ясан бүтэц,
  • Эрэгтэй хэлбэрийн өөх хуваарилалт,
  • Булчингийн эр хэлбэржилт хөгжил хөгжихөд нөлөө үзүүлнэ.
  • Мөн оюуны санаа, бие мах-бодийн ачааллыг даах эрч хүч, бэлгийн өндөр дур хүсэл, үр тогтоох чадвар зэргийг зохицуулахад гол үүрэгтэй.

Тестостерон эрэгтэй хүний амьдралын туршид байнга боловсордог ч, түүний төвшин мэдэгдэхүйц ихэсдэг үе байдаг. Эрэгтэй хүүхэд бойжилтын насанд хүрэхэд тестостероны хэмжээ мэдэгдэхүйц ихэсч эхэлдэг. 12-24 насны хооронд тестостероны хэмжээ хамгийн оргил хэмжээндээ байдаг.

Тестостерон дааврын төвшин зохицуулалтад тархины дотоод шүүрлийн төв, төмсөг голлох үүрэг гүйцэтгэнэ.

Төмсгөнд тестостерон дааврын ихэнх хэмжээ нийлэгждэг ба нийлэгжих хэмжээг нь тархи хянан, зохицуулж байдаг. Тестостероны төвшин үлэмж буурсан даруйд тархи төмсгөнд тестостерон нийлэгжилтийг сэдээх дохио дамжуулдаг. Эсрэгээр нь, хэрвээ биед шаардагдах хэмжээнээс хэтэрч эхэлвэл тархи тестостерон нийлэгжилтийг сааруулах даавар ялгаруулна.

Тестостерон дааврын нийлэгжил нас ахих хэмжээгээр саарч аажим багасдаг. Насжилтын жамаар  буурахыг андропауз гэж нэрлэнэ. Эр бэлгийн даавар буурснаас үүдэлтэй ажиглагдах шинж тэмдгийг олон нийтийн дунд “эрэгтэй цэвэршилт” хэмээн яригдах нь элбэг мөн,

  • архи
  • тамхи хэтрүүлэн хэрэглэх мэдэгдэхүйц нөлөөлдөг.
  • Эрэгтэй хүн зохистой хэмжээгээр боловч тогтмол архи хэрэглэдэг бол тестостероны хэмжээ 20%-р буурдаг байна. Харин хэтрүүлэн хэрэглэдэг

эрчүүдийн дааврын хэмжээ даруй 50% буурна. Архи хэрэглэснээс үүдэлтэй элэгний гэмтэл нь эр бэлгийн дааврын дутагдалд хүргэдэг үр дагавартай юм.

Эрэгтэй хүнд илрэх тестостерон даавар багассан шинж нь:

  • хэвлий хэсгээр таргалах
  • уурлаж бухимдах
  • сэтгэл тавгүйтэх
  • гутрах
  • ядрах
  • бэлгийн хавьтлын үеийн бэлэг эрхтний хөвчрөл сулрах
  • хөх томрох
  • зүрхний өвчлөл ихсэх
  • түрүү булчирхайн өвчлөл
  • бэлгийн дур хүсэл буурах зэрэг олон онцлог шинж тэмдгээр илэрдэг.

Эрүүл үед эрэгтэй хүнд тестостерон, эстроген гэсэн хоёр чухал даавар хоорондоо зөв харьцаатай байдаг. Эстроген даавар нь эмэгтэй хүнд асар өндөр хэмжээгээр давамгайлах үүрэг гүйцэтгэдэг бол эрэгтэй хүнд ч уг даавар бичил хэмжээгээр зайлшгүй хэрэгтэй байдаг.

Харин зохих түвшингөөс хэтэрсэн үед эр хүний бие махбодид эмгэг өөрчлөлтүүд бий болж эхэлнэ.Эрэгтэй хүний биед эм бэлгийн даавар эстроген дааврын хэмжээ давамгай болсноос

  • шээс ялгаруулах замын асуудал
  • бэлгийн сулрал
  • харшил
  • чихрийн шижин
  • үргүйдэл
  • ясны сийрэгжилт
  • жин нэмэгдэх эх үүсвэр байж болно. Мөн өөр бусад гаж нөлөөнүүдийг үүсгэдэг. Хэрвээ дээрх шинжүүд насанд хүрсэн эрэгтэй хүнд илэрвэл дааврын тэнцвэргүйдэл үүсч байгаа гэсэн үг.

Ердийн үед тестостероны түвшин багасахад ихэнх дунд насны эрэгтэйчүүдэд ямар нэгэн илт зовиурлах эмгэг шинж тэмдэг илэрдэггүй байна. Зарим тохиолдолд

  • Халуу оргих
  • Зан ааш тогтворгүйтэх
  • Бэлгийн дур хүсэл буурах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

Дааврын төвшин өөрчлөгдөх явц нь илүү эрчимтэй бөгөөд эмгэг хам шинжтэй явагдахад

  • хорт бодис
  • агаарын бохирдол
  • амьдралын хэв маягаас шууд нөлөөлж байна. Нефть-химийн нөлөөгөөр дотоод шүүрлийн тогтолцооны гаж үйлдэл үүсч, эр бие махбодид эстроген эм бэлгийн дааврын хэмжээ зохих хэмжээнээс хэтэрснээс үүдэлтэйг судлаачид нотолж байна.

Дааврын тэнцвэргүйдлийг даван туулах аргууд

Юуны түрүүнд тестостерон дааврын дутмагшил болон тэнцвэр алдагдалд дасан зохиолыг сайжруулахаар дархлааны тогтолцоо, эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа, бодисын солилцоог дэмжих Үүнд:

  • Дасгал хөдөлгөөн
  • Зохистой хоол тэжээл хэрэглэх /Өөх тос ихтэй, жимс ногоо багатай зохисгүй хоол хүнсний хүчин зүйл эрэгтэй хүний тестостерон дааврын төвшин буурахад ихэд нөлөөлнө. Мөн орчин үеийн амьдралын хэв маяг хооллолтын хэлбэр болоод байгаа ханасан өөх (тарган улаан мах), боловсруулаад удсан бэлэн буюу түргэн хоол, нөөшилсөн хүнс, боловсруулсан элсэн чихэр мөн ханасан тос зэрэг нь дааврын тэнцвэргүйдлийг үүсгэх шалтгаан болж байна./
  • Хүрээлэн орчин болон хоол хүнснээс авдаг хорт бодисуудаас ангижрах арга хэмжээ авах нь зүйтэй.

Эрэгтэй хүний дааврын нийлэгжилд зэс, цайр, селениум зэрэг чухал эрдэс бодисууд оролцож байдаг. Селениум нь тестостероны нийлэгжилд оролцохын зэрэгцээ эр бэлгийн булчирхайг хүнд металл, чөлөөт радикалуудаас хамгаалж байдаг. Дээрх эрдсүүдийг хоол хүнсээрээ биед хангалттай нөөцөлж авах нь чухал.

Химийн хор, гадны бодисуудын нөлөөгөөр эстрогений төвшин давамгайлж, дааврын харьцаа алдагдсанаас шээс ялгаруулах өвчлөл, эр бэлгийн эсийн тоог цөөрүүлэх, төмсөгний хавдар үүсгэх гаж нөлөөтэй.

Стресс мөн дааварт нөлөөлдөг ба архаг стресс нь бөөрний дайвар булчирхайгаас ялгардаг DHEA дааврын боловсруулалтад нөлөөлдөг. DHEA –Dehydroepiandrosterone даавар нь бөөрний дайвар булчирхайгаас ялгардаг бөгөөд эр бэлгийн дааврын суурь бүтэц болдог. Стрессийн нөлөөгөөр бөөрний дайвар булчирхайгаас стрессийн кортизол даавар давамгайлж ялгарснаас тестостероны эх хувилбар болох DHEA-ийн ялгарал саатаж улмаар тестостерон нийлэгжих “барилгын суурь бүтэцгүй” болдог.

Нөгөө талаар, кортизолын хэмжээ ихсэх нь булчинг өөхөөр солигдох нөхцөлийг бүрдүүлж, цусан дахь сахарын тэнцвэргүйдлийн шалтгаан болно. Энэ шалтгаанаар стрессийн улмаас дааврын тэнцвэргүйдэл үүсч, таргалах бас нэг шалтгаан болдог байна.

Бие дэх дааврын төвшин тэнцвэргүй болоход эрэгтэй, эмэгтэй хүний аль алинд таргалалт үүсдэг.
Байгалийн гаралтай ургамлын даавар эмчилгээ, хоол хүнс ба уургийн нэмэлт зэргийг багтаасан шинэ хувилбарт уламжлалт эмчилгээний үр дүнд дааврыг эргүүлэн тэнцвэржүүлэх хэд хэдэн арга байдаг.

Тестостерон эмчилгээ

Эрэгтэй хүний бэлгийн дааврын буурал илт зовиурлах, хувийн харилцаанд нөлөөлөхүйц хэмжээнд хүрч байвал тестостероны нөхөх замаар хөнгөрүүлж болдог ба тестостерон нөхөх эмчилгээний үр дүнд бэлгийн дур хүсэл нэмэгдэх, сэтгэл санаа тогтворжих, ясны нягтрал сайжрах болон биеийн ерөнхий эрүүл мэнд сайжирдаг нь клиник судалгаагаар харагдсан байна. Тестостерон эмчилгээ хийхийн өмнө, бие дэх тестостероны хэмжээг цус болон шүлсэнд тогтоох хэрэгтэй. Даавар нөхөх эмчилгээгээр цусан дахь тестостероны төвшинг тухайн насанд нь байвал зохих хэмжээнд хүргэх чиглэлийг баримталж хийнэ. Тестостерон эмчилгээ нь тарилга, арьсанд наалт, тос, уухаар шахмал зэрэг олон хэлбэрээр, их, бага олон тунгийн сонголттой байдаг ба зайлшгүй эмчийн заавар, хяналттай хийгдэх ёстой.

Ургамал эмчилгээ

Дал мод /Saw Palmetto/ нь тестостероныг илүү хүчтэй хэлбэр болох дигидротестостерон болгоход оролцдог.

Хүн орхоодой (Ginseng) нь бие махбодид эрч хүч нэмэгдүүлдэг чадвараараа олонд танигдсан. Эмийн хэлбэр болох Panang Ginseng нь эр бэлгийн эсийн үр тогтоох чадварыг сайжруулах, тестостероны хэмжээг нэмэгдүүлэх чадвартай болохыг судлаачид ажигласан байдаг.

Ургамал эмчилгээний гаж нөлөө маш бага тул илэрсэн тохиолдолд эмчид хандан өөрчилж болно.