Гепатит В вирусийн халдвар олон жилийн турш ямар нэгэн шинж тэмдэггүй явагдаж болно. Гэхдээ жирэмсэн эх халдвартай бол төрөх үедээ хүүхдэдээ дамжуулах эрсдэлтэй. Тиймээс жирэмсний хяналтын үед хийлгэх HBsAg шинжилгээ нь зөвхөн ээжийн төдийгүй хүүхдийн ирээдүйн эрүүл мэндийг хамгаалах чухал алхам юм.
Гепатит В гэж юу вэ?
Гепатит В буюу HBV нь элгийг гэмтээдэг вирусийн халдвар юм. Халдвар богино хугацаанд явагдаж эдгэрэх боломжтой ч зарим хүний биед удаан хугацаагаар хадгалагдан архаг халдвар болж болно.
Архаг халдвар удаан үргэлжилбэл элэг сорвижих, хатуурах, цаашлаад элэгний хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хамгийн анхаарах зүйл нь халдвар авсан хүн өөрийгөө эрүүл мэт мэдэрч, олон жил шинж тэмдэггүй явах боломжтой байдаг.
Эхээс хүүхдэд хэрхэн дамждаг вэ?
Гепатит В вирус нь цус болон биеийн зарим шингэнээр дамжина. Жирэмсэн эх вирусийн халдвартай бол хүүхэд:
- жирэмсний хугацаанд ховор тохиолдолд,
- төрөх үед эхийн цус, шингэнтэй хүрэлцэх,
- төрсний дараа халдвартай цустай шууд харьцах үед халдвар авч болно.
Эхээс хүүхдэд дамжих халдварын ихэнх нь төрөх үеэр тохиолддог. Нярай болон бага насандаа халдвар авсан хүүхдийн дархлааны тогтолцоо вирусийг бүрэн устгаж чадахгүй байх магадлал өндөр тул халдвар архагших эрсдэл насанд хүрсэн хүнээс хавьгүй их байдаг.
Жирэмсэн эмэгтэй ямар шинжилгээ өгөх вэ?
Жирэмсний хяналтад ормогцоо эмчийн заавраар HBsAg буюу гепатит В вирусийн гадаргуугийн эсрэгтөрөгчийн шинжилгээ өгөх хэрэгтэй.
HBsAg сөрөг гарвал
Энэ нь шинжилгээ өгөх үед гепатит В вирусийн гадаргуугийн эсрэгтөрөгч илрээгүй гэсэн үг. Өмнө нь вакцин хийлгэсэн эсэх, дархлаа тогтсон эсэхийг эмчтэйгээ ярилцаж, шаардлагатай бол нэмэлт шинжилгээ болон вакцинжуулалтын талаар зөвлөгөө аваарай.
HBsAg эерэг гарвал
Энэ нь айж сандрах бус, нарийн шинжилгээ хийлгэж, хүүхдээ хамгаалах төлөвлөгөө гаргах шаардлагатай гэсэн үг.
Эмч дараах үзүүлэлтүүдийг үнэлж болно:
- HBV DNA буюу вирусийн тоо
- HBeAg болон бусад вирусийн маркер
- элэгний үйл ажиллагааны ALAT, ASAT
- элэгний бүтэц, хатуурлын түвшин
- жирэмсний үед вирусийн эсрэг эмчилгээ шаардлагатай эсэх.
Вирусийн ачаалал өндөр жирэмсэн эмэгтэйд эхээс хүүхдэд дамжих эрсдэлийг бууруулах зорилгоор эмч вирусийн эсрэг эмчилгээ санал болгож болно. Эмийг дур мэдэн эхлүүлэх, зогсоохгүй байх нь чухал.
Хүүхдийг төрсний дараа хэрхэн хамгаалах вэ?
Хамгийн чухал хамгаалалт бол цаг алдалгүй хийх вакцин
ДЭМБ бүх нярайд гепатит В-ийн вакцины эхний тунг төрсний дараа аль болох хурдан, 24 цагийн дотор хийхийг зөвлөдөг. Дараагийн тунгуудыг тухайн улсын дархлаажуулалтын товлолын дагуу бүрэн хийлгэх шаардлагатай.
Ээж нь HBsAg эерэг бол хүүхдэд вакциныг төрсний дараа нэн даруй хийлгэхээс гадна эмчийн шийдвэрээр гепатит В-ийн иммуноглобулин буюу HBIG тарьж болно. Вакцин болон HBIG-ийг цаг хугацаанд нь хийснээр хүүхдийг халдвараас хамгаалах боломж эрс нэмэгддэг.
Гепатит В өөр ямар замаар дамждаг вэ?
Халдвартай цус маш бага хэмжээгээр ч бусдын биед орвол халдвар дамжих боломжтой. Тухайлбал:
- тариур, зүүг дамжуулан хэрэглэх
- ариутгаагүй багажаар шивээс, цоололт хийлгэх
- сахлын хутга, шүдний сойз зэрэг цус хүрч болох хувийн хэрэгслийг хуваалцах
- ариутгал хангалтгүй эмчилгээ, гоо сайхны хэрэгсэл ашиглах
- хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох.
Харин гепатит В нь хамт хооллох, тэврэх, гар барих, ханиах, найтаах зэрэг өдөр тутмын энгийн харилцаагаар дамждаггүй.
Жирэмсэн ээж таны өнөөдөр хийх гурван алхам
Нэгдүгээрт, жирэмсний хяналтад эрт орж HBsAg шинжилгээ өг.
Хоёрдугаарт, хариу эерэг гарвал халдвартын болон элэгний эмчид үзүүлж, вирусийн идэвхжил, элэгний байдлаа үнэлүүлээд вирусийн эсрэг эмчилгээ болон элэг хамгаалах эмчилгээ хийлгээрэй.
Гуравдугаарт, төрөх эмнэлгийн эмчдээ гепатит В-ийн шинжилгээний хариугаа урьдчилан мэдэгдэж, хүүхдийн вакцин болон шаардлагатай хамгаалалтын төлөвлөгөөг бэлдээрэй.
Нэг удаагийн шинжилгээ — хүүхдийн насан туршийн эрүүл мэндийг хамгаалах эхлэл байж чадна.
ЛИВ.HB гэж юу вэ?
ЛИВ.HB нь архаг В гепатитын үед элэг дэмжих зорилгоор хэрэглэгддэг ургамлын гаралтай капсул хэлбэрийн бүтээгдэхүүн юм. Уг бүтээгдэхүүн нь вирусийн идэвхижлийг бууруулах, элэг хамгаалах, үрэвсэл намдаах, антиоксидант үйлдэлтэй.
Нэг капсулд:
- Cyperus rotundus/ – 125 мг
- Cyperus scariosus/ – 125 мг гэсэн 2 төрлийн ургамал агуулдаг.
Судалгаагаар ЛИВ.HB нь HBV-ийн эсрэг идэвхтэй, HBsAg-ийг дарангуйлах боломжтой, удаан хугацаанд хэрэглэхэд ноцтой гаж нөлөө илрээгүй гэж дурдсан байна.
ЛИВ.HB-ийг хэрхэн хэрэглэх вэ?
ЛИВ.HB-ийг элэгний архаг В вирусийн үед 1–2 капсулаар өдөрт 2 удаа хоолны дараа, 6 сарын турш хэрэглэхийг зөвлөж байна.
Гэхдээ ЛИВ.HB бүтээгдэхүүнийг үндсэн эмчилгээтэй хамт хослуулан хэрэглэх ёстой. Эмчилгээг дур мэдэн зогсоох нь цаашид хүндрэх эрсдэл нэмэгдүүлдэг.

Эх сурвалж:
- ДЭМБ
- ХӨСҮТ
- CDC
- Himalaya Wellness Research

