Нярайн шарлалт хүндэрвэл аюултай.

Шинэ төрсөн хүүхдийн арьс, нүд шарлах нь эцэг эхчүүдийг хамгийн их санаа зовоодог асуудлын нэг юм. Нярайн шарлалт нь ихэнх тохиолдолд хэвийн, түр зуурын шинжтэй байдаг ч зарим үед хүндэрч ноцтой хүндрэл үүсгэх эрсдэлтэй байдаг. Иймээс нярайн шарлалтын талаар зөв ойлголттой байх нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад маш чухал юм.


Нярайн шарлалт гэж юу вэ?

Нярайн шарлалт нь цусанд билирубин хэмээх бодис ихсэхтэй холбоотойгоор үүсдэг. Билирубин нь улаан эс задрах үед бий болдог бөгөөд элэгний үйл ажиллагаагаар дамжин биеэс гадагшилдаг.

Гэвч шинэ төрсөн нярайн элэг бүрэн хөгжөөгүй байдаг тул билирубиныг боловсруулах чадвар сул байдаг. Үүний улмаас билирубин цусанд ихсэж, дараах шинж тэмдгүүд илэрнэ:

  • Арьс шарлах
  • Нүдний цагаан, салст шарлах
  • Нүүрнээс эхэлж биеийн бусад хэсэг рүү шарлалт тархах

Шарлалт хүндэрвэл ямар аюултай вэ?

Цусан дахь билирубины хэмжээ хэт ихсэхэд хүнд шарлалт үүсдэг. Энэ нь нярайн тархинд нөлөөлөх аюултай.

Хүндэрсэн шарлалт нь:

  • Тархины гэмтэл
  • Мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт
  • Сонсголын алдагдал
  • Хөдөлгөөний хөгжлийн хоцрогдол
  • Хүнд тохиолдолд амь насанд аюул учруулах эрсдэлтэй байдаг.

Иймээс нярайн шарлалтын шинж тэмдгийг эрт илрүүлэх нь маш чухал.


Нярайн шарлалтын хамгийн аюултай хэлбэр

Цусан дахь билирубин хэт өндөр түвшинд хүрэх үед нярайн тархинд нөлөөлж, цөмөн шарлалт (kernicterus) үүсэх эрсдэлтэй байдаг. Энэ нь нярайн шарлалтын хамгийн ноцтой хүндрэл бөгөөд цаг алдалгүй эмчилгээ хийхгүй бол хүүхдийн мэдрэлийн тогтолцоонд байнгын гэмтэл үлдээж болдог.
 


Цөмөн шарлалт яагаад үүсдэг вэ?

Нярайн цусан дахь билирубин маш их хэмжээгээр нэмэгдэхэд энэ бодис тархины эдэд нэвтэрч тархины суурийн цөмүүдэд хуримтлагддаг. Үүнийг цөмөн шарлалт гэж нэрлэдэг.

Ийм байдал ихэвчлэн дараах тохиолдолд үүсдэг.

  • Шарлалтыг хожуу илрүүлэх
  • Билирубины хэмжээ маш өндөр болох
  • Дутуу төрсөн нярай
  • Эхийн болон хүүхдийн цусны бүлгийн зөрүү
  • Халдвар
  • Элэгний үйл ажиллагааны алдагдал

Цөмөн шарлалтын эхний шинж тэмдгүүд

Эцэг эхчүүд дараах шинжүүдийг анхаарах хэрэгтэй.

  • Хүүхэд хэт унтамхай болох
  • Хөхөх нь муудах
  • Сул дорой болох
  • Өндөр, чанга дуугаар уйлах
  • Булчин сулрах эсвэл хэт чангарах
  • Толгойгоо арагш гэдийлгэх

! Эдгээр шинж илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай.


Цөмөн шарлалтаас хэрхэн сэргийлэх вэ?

Цөмөн шарлалт нь урьдчилан сэргийлэх боломжтой хүндрэл юм.

Үүний тулд:

  • Нярайн шарлалтыг эрт илрүүлэх
  • Цусан дахь билирубины хэмжээг хянах
  • Хүүхдийг ойр ойрхон хөхүүлэх
  • Шаардлагатай үед фототерапи эмчилгээ хийх
  • Эмчийн зөвлөгөөний дагуу эмчилгээ хийх
  • Элэгний үйл ажиллагааг дэмжих зорилгоор Лив.52 дусаалга ургамлын гаралтай бэлдмэлийг эмчийн зөвлөмжөөр хэрэглэж болно.