Байгалийн гаралтай Е аминдэм

Өдөр бүр арьсаа тослоод байхад л хуурайшсаар, эсвэл нүүр тань ядарсан, өнгөгүй харагдаад байна уу?
Мөн үс тань амархан хугарч, хумс тань хэврэгшиж эхэлсэн бол энэ нь таны биед антиоксидант хамгаалалт дутагдаж байгаагийн нэг дохио байж мэднэ.

Тэгвэл таны өдөр тутмын арчилгаа, эрүүл мэндэд хүчтэй дэмжлэг болох нэг витамин бий:


Байгалийн гаралтай Е аминдэм

Е аминдэм нь хүний биед хэрэгтэй тосонд уусдаг витамин бөгөөд хамгийн гол нь:

  • Эсийг хамгаалдаг антиоксидант үйлчилгээтэй

Өөрөөр хэлбэл таны арьс, биеийн эсүүдийг “гэмтээдэг хүчин зүйлс”-ээс хамгаалж, нөхөн сэргэлтэд тусалдаг.


Байгалийн гаралтай Е аминдэмийн ялгаа юу вэ?

Е аминдэмийг 2 төрлөөр ойлгож болно:

  • Байгалийн гаралтай (хүнснээс гаргаж авсан)
  • Синтетик (лабораторид гаргасан)

Хэрэглэгчид байгалийн гаралтайг илүүд үздэг шалтгаан нь:

  • Бие организмд илүү сайн шингэдэг.
  • Хүний биед “зөөлөн” байдлаар дэмжлэг үзүүлдэг гэж үздэг

Байгалийн гаралтай Е аминдэм ямар ашиг тустай вэ?

1) Арьсанд

  • Арьсны хуурайшлыг багасгахад тусална
  • Арьсны хамгаалалтыг дэмжинэ
  • Арьс “чийгтэй, гэрэлтсэн” харагдахад нэмэртэй

Ялангуяа өвөл, хуурай агаарт арьс амархан цочирдог хүмүүст тохиромжтой.

2) Дархлаанд

Е аминдэм нь дархлааны эсүүдийг хамгаалж, хорт бодисуудыг гадагшлуулдаг.

 

3) Үс, хумсанд

  • Үсний хэврэгшил багасгана.
  • Хумс амархан хугарахаас сэргийлэхэд тусална.

Е аминдэмийг хүнсээр авах хамгийн хялбар арга

Нэмэлт бүтээгдэхүүн болон хоол хүнснээсээ авах нь хамгийн зөв сонголт байдаг 

Е аминдэм ихтэй хүнс:

  • Бүйлс, самар
  •  Наранцэцгийн үр
  • Авокадо
  • Оливын тос
  • Бууцай, брокколи

Зөвлөгөө: Е аминдэм тосонд уусдаг тул тослог хүнстэй хамт хэрэглэвэл шингээлт сайжирна.