Эмчилгээ хийлгээгүй тохиолдолд үхэлд хүргэдэг вирус

Элэгний В вирус гэж юу вэ?

Элэгний В вирус (HBV) нь элгийг гэмтээдэг халдварт вирус бөгөөд удаан хугацаанд шинж тэмдэггүй явж, зарим тохиолдолд элэгний хатуурал, элэгний хавдарт хүргэх эрсдэлтэй өвчин юм.

Судалгаагаар элэгний вирусийн халдварын дийлэнх хувийг:

  • Гепатит В – 51%
  • Гепатит С – 30%
  • Гепатит А – 14% эзэлдэг байна.

Элэгний В вирус яагаад аюултай вэ?

  • Дархлааны системээс нуугдаж удаан хугацаанд оршдог
  • Элэгний эсийг аажмаар гэмтээдэг
  • Шинж тэмдэггүй явж байгаад хожуу хүндрэх магадлалтай

Элэг гэмтэх явцад эсүүд нөхөн төлжихдөө алдаа гаргавал хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг.


Элэгний В вирусийн

-Цочмог халдвар

Ихэвчлэн 6 сар хүртэл үргэлжилнэ. Зарим хүнд дараах шинж илэрнэ:

  • Ядрах, сульдах
  • Дотор муухайрах
  • Хоолонд дургүй болох
  • Хэвлийн баруун дээд хэсгээр өвдөх
  • Арьс, нүд шарлах

-Архаг халдвар

Вирус 6 сараас дээш хугацаанд илэрвэл архаг гэж үзнэ.
Архаг хэлбэр нь:

  • Элэгний хатуурал
  • Элэгний хорт хавдар үүсгэх эрсдэлтэй.

Элэгний В вирусийг яаж илрүүлэх вэ?

Цусны шинжилгээгээр элэгний В вирусийг илрүүлдэг. Үүнд:

  • Вирус идэвхтэй эсэх
  • Өмнө нь халдвар авч байсан эсэх
  • Вакцины дараах дархлаа тогтсон эсэх зэргийг тодорхойлж болдог.

Элэгний В вирусийн үед дэмжих эмчилгээ

Элэгний В вирусийн архаг хэлбэрийн үед стандарт эмчилгээний хажуугаар элгийг хамгаалах, нөхөн сэргээх дэмжих эмчилгээ чухал байдаг.

Лив НВ гэж юу вэ?

Аюурведийн уламжлалт ургамлын гаралтай, элэг хамгаалах үйлчилгээтэй бэлдмэл юм.

 

Судалгаагаар:

  • Элэгний фермент (ALAT) буурсан
  • Вирусийн идэвх болон ачаалал багассан
  • Архаг гепатит В-тэй зарим өвчтөнд сайжрал ажиглагдсан

Эдгээр үр дүн нь олон улсын судалгаагаар батлагдсан.

Лив НВ-ийн үйлдэл

  • Элэгний эсийг хамгаална
  • Вирусийн ачааллыг бууруулахад дэмжинэ
  • Үрэвсэл, исэлдэлтийн стрессийг багасгана
  • Элэгний нөхөн төлжилтийг дэмжинэ

Хэрэглэх заалт:

  • Цочмог гепатит В
  • Архаг гепатит В

Хэрэглэх арга: Өдөрт 2 удаа 1–2 капсулаар хоолны дараа ууна.


Зөвлөмж

Элэгний В вирус нь удаан хугацаанд анзаарагдахгүй явж болзошгүй ч элгэнд ноцтой гэмтэл учруулах эрсдэлтэй. Иймээс:

  • Цусны шинжилгээнд тогтмол хамрагдах /жилдээ 1 удаа/
  • Эмчийн хяналтад байх /жилдээ 1 удаа/
  • Элэг хамгаалах зөв дэмжих эмчилгээ хэрэглэх нь элэгний эрүүл мэндийг хадгалахад чухал юм. /насан туршдаа/

Элэг бүтэн -Эрүүл амьдрал