Жирэмслэлт ба буйлны эрүүл мэнд

   Жирэмслэлт бол эмэгтэй хүний бие махбодод маш олон өөрчлөлтүүд давхар явагддаг нарийн үе шат билээ. Тэдгээрийн нэг нь амны хөндийн эрүүл мэнд, ялангуяа буйлны үрэвсэл, шүдний хэт мэдрэгшил юм.

Дааврын өөрчлөлт буйланд хэрхэн нөлөөлдөг вэ?

   Жирэмсэн үед эстроген, прогестерон дааврын хэмжээ огцом өсдөг. Энэ нь ургийн хөгжлийн хувьд чухал боловч буйланд дараах сөрөг нөлөөг үзүүлдэг:

  • Цусны эргэлт нэмэгдэж, буйл амархан улайж, хавагнана

  • Дархлааны хариу үйлдэл сулрах тул амны хөндий бактериудад өртөмтгий болно

  • Ингэснээр жирэмсэн эмэгтэйчүүдийн 60–75%-д “pregnancy gingivitis” буюу жирэмсний үеийн буйлны үрэвсэл ажиглагддаг

   Энэхүү байдал нь шүд өвдөх, буйл үрэвсэх, буйлнаас цус гарах зэргээр илэрч болох бөгөөд эмчилгээгүй орхивол цааш хүндрэх аюултай.

Тэгвэл хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Өдөрт 2-3 удаа тогтмол шүдээ угаах

  • Шүдээ тогтмол шүдний утсаар цэвэрлэх

  • Хэрэв буйл тань өвдөх, хавагнах, цус гарах шинжтэй бол шүдний эмчид үзүүлэх

  • Чихэрлэг, наалдамхай хүнсний хэрэглээг багасгах

  • Өөрт тохирсон шүднийг оог хэрэглэх

Ямар шүдний оо тохирох вэ?

   Жирэмсний үед буйл илүү эмзэг байдаг тул зөөлөн найрлагатай, ургамлын гаралтай, буйлны эрүүл мэндийг дэмждэг бүтээгдэхүүн сонгох нь зөв.

✔ Буйлны үрэвсэлтэй бол:

Himalaya Ayurveda Gum Care 

Бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах бол энд дарна уу. 

https://agarpharm.mn/shop/201318-pc-ayurveda-gum-care-toothpaste-150g-im-himalaya-138854#attr=

Эмийн ургамлын найрлага нь буйлны үрэвслийг намдааж

Өнгөрийн эсрэг хамгаалж

Буйлны цус алдалтыг багасгахад тусалдаг

✔ Шүд хэт мэдрэмтгий болсон бол:

Himalaya Sensitive 

Бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах бол энд дарна уу. 

https://agarpharm.mn/shop/200819-sensitive-toothpaste-100g-im-himalaya-137500#attr=

Шүдний мэдрэлийг тайвшруулж, өвдөлтийг хурдан багасгана. Тогтмол хэрэглэснээр шүдний мэдрэгшил аажмаар буурна.