Эцэг эхчүүдийн “гүйлгэдэг ханиад” гэж нэрлэдэг ротавирусын халдвар нь бага насны хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолддог гэдэсний вирусын өвчин юм. Томуугийн улирал эхлэхтэй зэрэгцэн хүүхдүүдийн дархлааны тогтолцоо сулрах хандлагатай байдаг тул ротавирусын халдвар авах, хүндрэх эрсдэл бодитоор нэмэгддэг.
Ротавирус гэж юу вэ?
Ротавирус нь:
- Гэдэсний салст бүрхэвчийг гэмтээж усархаг суулгалт, бөөлжих, халууралт үүсгэдэг вирус.
- Халдвартай хүний өтгөнөөр бохирдсон тоглоом, гадаргуу, живх солих хэсэг, хоол хүнсээр дамжиж ам руу орсноор тархдаг.
- Ихэвчлэн 6 сар–2 насны хүүхдүүд илүү өртдөг.
Томуу болон бусад амьсгалын замын халдварт өвчинтэй үед хүүхдийн бие сул байдаг тул ротавирусын халдвар:
- Илүү хурдан оношлогддог
- Илүү хүчтэй явагддаг
- Шингэн алдалт богино хугацаанд үүсдэг
Томуугийн дэгдэлтийн үед эрсдэл яагаад өсдөг вэ?
1. Дархлааны ерөнхий сулрал
Томуугийн вирусын халдвар нь хүүхдийн дархлааны системийг түр хугацаанд унагадаг. Дархлаа сулрах үед:
- Гэдэсний салст хамгаалалт муудна
- Нян/вирусын эсрэг бие махбодын хариу урвал удааширна
Ингэснээр ротавирус амархан халдварлаж, илрэл нь хүчтэй болдог.
2. Гэдэсний бичил биетний өөрчлөлт
Амьсгалын замын вирусын үед хоолны дуршил буурах, халуурах, эм уух зэрэг хүчин зүйлүүд гэдэсний бичил биетний тэнцвэрийг алдагдуулж:
- Суулгалт үүсэх магадлал
- Давхар халдварын эрсдэл нэмэгддэг.
3. Хүүхдийн хамт олон дундах тархалт нэмэгддэг
Томуугийн дэгдэлтийн үеэр:
- Хүүхдүүд гэрт, анги дотор илүү ойр байдалд байдаг
- Халдварт гадаргуу цэвэрлэгээ дутмаг байх эрсдэлтэй
Ротавирус нь гадаргуу дээр 7–10 хоног хүртэл амьдрах чадвартай тул халдварламтгай.
⚠️ Ротавирусын онцлог шинжүүд
- Маш усархаг, шаргалдуу, давтамж өндөртэй гүйлгэлт
- Эхний 1–2 өдөр бөөлжих
- 38.5°C↑ халуурах
- Хоолонд дургүй болох
- Гэдэс базлах, хүүхэд тайван бус болох
Эмнэлэгт ЯАРАЛТАЙ хандах шинжүүд
- Нүд хонхойх
- Зулай хонхойх (0–18 сартай хүүхдэд)
- Хэл, ам, уруул хуурайших
- Гар, хөл хүйтэн болох
- Шээс багасах, живх 6+ цаг хуурай байх
- Унтаарах, сулрах
- Уухдаа муу эсвэл огт уухгүй байх
- Нулимс гарахгүй болох
Эдгээр шинж ажиглагдвал гэрт хүлээхгүй, эмнэлэгт яаралтай үзүүлэх нь хамгийн зөв.
Халдвар авсан үед гэрийн нөхцөлд хэрхэн зөв арчлах вэ?
1. Шингэн нөхөх — эмчилгээний үндсэн арга
Олон улсад зөвлөдөг жишиг бол:
- Суулгалт бүрийн дараа 50–200 мл (шингэн сэлбэх уусмал) уулгах
- Бага багаар олон удаа уух нь бөөлжилт багасгана
2. Хоол тэжээлийн зөв дэглэм
- Түр хугацаанд сүү, сүүн бүтээгдэхүүн багасгах
- Буцалгасан ус, будааны зутан, банана, хүүхдийн бэлэн хоол зэрэг шингэц сайтай хоол өгөх
3. Антибиотик хэрэглэхгүй
Ротавирус → вирусын халдвар,
Антибиотик нь үр дүнгүй бөгөөд гэдэсний бичил биетнийг устгаж суулгалтыг улам дордуулж болно.
4. Суулгалтын эсрэг дэмжих эмүүд
Жишээ: Диарекс
-
Гэдэсний салст хамгаалах
-
Үрэвслийг бууруулах
-
Базлалтыг намдаах
-
Суулгалтын эсрэг
-
Өнгөр тогтоох
-
Гэдэсний салстыг нөхөн төлжүүлэх
-
Хордлого тайлах үйлдэлтэй
Урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал
- Гараа савандаж тогтмол угаах
- Тоглоом, гадаргууг ариутгах
- Хүүхэд ханиадтай үед олон нийтийн газраар олон явахгүй байх
- Ханиад томуугийн улиралд хооллолт, амралтад анхаарч дархлаа дэмжих
- Хүүхэд шингэн бага уудаг бол тогтмол ус уулгах
Ротавирусын вакцин
Олон улсын хэмжээнд ротавирусын эсрэг вакцин:
- Хүнд хэлбэрийн суулгалтыг 85–98% бууруулдаг
- Эмнэлэгт хэвтэх эрсдэлийг эрс багасгадаг
Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж
Томуугийн дэгдэлтийн үед хүүхдийн дархлаа сулрах нь ротавирусын халдварыг илүү хүнд хэлбэрээр илрүүлэх эрсдэлтэй. Тиймээс:
- Шингэн нөхөх,
- Ариун цэвэр,
- Шинж тэмдгийг зөв үнэлэх,
- Шаардлагатай үед шууд эмчид хандах гэсэн 4 гол зарчмыг баримталбал хүүхэд тань энэхүү халдварыг хүндрэлгүй даван туулах боломжтой.


.jpg)