Эрэгтэйчүүдийн үл тоодог жижигхэн эрхтэн таны амьдралыг удирдаж байдаг гэдгийг та мэдэх үү?

Түрүү булчирхай нь хушганы хэмжээтэй жижигхэн булчирхай мэт боловч эрэгтэй хүний шээсний зам, нөхөн үржихүй, дархлаа, дааврын тэнцвэр, зүрх судасны систем хүртэл бүхэл биеийн үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг чухал эрхтэн юм.
Гэсэн хэдий ч эрэгтэйчүүдийн 90% нь түүний ач холбогдлыг бүрэн ойлгодоггүй бөгөөд энэ нь олон ноцтой өвчлөлийн суурь болдог.


Түрүү булчирхайн эрүүл мэнд алдагдсанаар үүсэх өвчлөлүүд

1. Түрүү булчирхайн өөрийн өвчлөлүүд

  • Түрүү булчирхайн үрэвсэл

Шалтгаан: Бактерийн халдвар, дархлаа сулрал, цусны эргэлтийн алдагдал, удаан хугацаанд суух, бэлгийн идэвхгүй байдал

Шинж тэмдэг: Шээс гарахад өвдөх, хорсох, хэвлийн доод хэсэг болон бүсэлхий орчмын өвдөлт, бэлгийн сулрал, дур ханах чадвар буурах

Үр дагавар: Архагшвал үрийн шингэний чанар муудах, үр тогтоох чадвар буурах, архаг өвдөлт үүсэх

  • Түрүү булчирхайн томрол

Шалтгаан: Насжилт, эр бэлгийн дааврын өөрчлөлт, удамшлын хүчин зүйл

Шинж тэмдэг: Шээс гарахад хүндрэлтэй болох, шөнө босож шээх, давсаг бүрэн сулраагүй мэт мэдрэмж төрөх

Үр дагавар: Давсагны үрэвсэл, шээс дамжуулах замын халдвар, бөөрний даралт ихсэх

  • Хорт хавдар 

Шинж тэмдэг: Эрт үе шатандаа шинж тэмдэггүй. Хожуу үедээ цусархаг шээс, жин буурах, ясанд үсэрхийлэх


2. Нөхөн үржихүйн асуудлууд

  • Үргүйдэл: Түрүү булчирхайн шүүрэл багассанаар үрийн шингэний чанар муудна, эр бэлгийн эсийн хөдөлгөөн удааширна, түрүү булчирхайн томрол нь  үрийн шингэний урсгалыг саатуулж, үр тогтоох чадварыг бууруулна.
  • Бэлгийн сулрал: Түрүү булчирхайн үрэвсэл болон дааврын өөрчлөлтөөс шалтгаалан цусан хангамж буурч, мэдрэлийн хариу урвал суларснаар бэлгийн чадавх буурдаг. 

3. Дааврын ба бодисын солилцооны эмгэгүүд

  • Тестостерон буурах: Түрүү булчирхайн үйл ажиллагаа муудвал эр дааврын солилцоо алдагдаж, бэлгийн дур хүсэл буурна.
  • Метаболик хам шинж: Архаг үрэвсэл нь инсулин эсэргүүцэл, цусан дахь өөх тосны өөрчлөлт, таргалалттай холбоотой болох нь судалгаагаар тогтоогдсон.

4. Шээсний тогтолцооны хүндрэлүүд

  • Шээсний замын халдвар: Томорсон түрүү булчирхай шээсний урсгалыг хязгаарлаж, бактери үржих таатай орчин бүрдүүлдэг.
  • Шээс задгайрах: Давсаг хэт ачаалалтай ажилласны улмаас булчин суларч, шээс задгайрах шинж илэрч шээсээ барих чадваргүй болдог. 

5. Бусад системийн нөлөө

  • Сэтгэл гутрал, түгшүүр: Түрүү булчирхайн архаг өвчинтэй эрчүүдийн дунд сэтгэл гутрал, түгшүүрийн түвшин өндөр байдгийг судалгаагаар тогтоосон байдаг (J Urol, 2019).
  • Судасны хатуурал, зүрхний шигдээсийн эрсдэл нэмэгдэх: Түрүү булчирхайн архаг үрэвсэл нь системийн үрэвслийг нэмэгдүүлж, судасны хатуурал үүсгэж, зүрхний шигдээсийн эрсдэлийг нэмэгдүүлдэг (Circulation, 2020).

Урьдчилан сэргийлэх нь эмчилгээнээс хялбар

Түрүү булчирхайн асуудал нь эхэндээ анзаарагдахгүй ч аажмаар амьдралын чанарыг эрс доройтуулдаг.

Тиймээс:

  • Жил бүр урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэх
  • Идэвхтэй хөдөлгөөн хийх
  • Эрүүл хооллох,
  • Стрессээ зөв удирдах
  • Эмчийн зөвлөгөөг дагах

Эмч нар түрүү булчирхайн үйл ажиллагааг дэмжихийн тулд ургамлын гаралтай нэмэлтүүдийг тогтмол хэрэглэхийг зөвлөдөг.

Химплази – Түрүү булчирхайн үрэвсэл, томролын үед эдийн ургалтыг зогсоож томролыг анагаана, үрэвслийг дарна, шээс ялгаруулалтын талын шинж тэмдгүүдийг намдаах Аюурведын шилдэг бүтээгдэхүүн юм.

Простамакс – Эр бэлгийн дааврыг нэмэгдүүлнэ, бэлгийн чадавхыг сайжруулна, түрүү булчирхайн үрэвсэл, шинж тэмдгүүдийг намдаана. 

Эдгээрийг эмчийн зөвлөгөөтэйгөөр хэрэглэснээр та түрүү булчирхайн эрүүл мэндээ хамгаалж, цаашдын хүндрэлээс сэргийлэх боломжтой.


Дүгнэлт

  • Эрүүл түрүү булчирхай = Эрч хүчтэй амьдрал, эрүүл ирээдүй.
  • Өнөөдрөөс эхлэн өөрийгөө анхаарч, эрүүл мэндээ хамгаалах алхмаа хийгээрэй.
  • Бүх эмийн сагуудаар худалдаалж байна. 
  • Эмчийн зөвлөгөө авах бол: 80805328 дугаарт холбогдоно уу?