​​​​​​​Шээсний өнгө бидэнд юуг хэлдэг вэ?

Бидний өдөр тутамдаа анзаардаггүй, нэг их ач холбогдол өгдөггүй зүйлсийн нэг бол шээсний өнгө юм. Гэвч үнэн хэрэгтээ шээсний өнгө таны биеийн дотор ямар өөрчлөлт болж байгааг харуулдаг чухал дохио болдог. Энэ блогт бид шээсний өнгө тус бүрийн шалтгаан, ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр энгийн үгээр хүргэх болно.


Таны шээс ямар өнгөтэй байна вэ?

  1. Тунгалаг шээс: Хэт их шингэн ууснаас болж үүсдэг. Гэхдээ байнга ийм байвал электролитийн тэнцвэр алдагдаж болно.
  2. Цайвар шар шээс: Эрүүл хүний шээсний өнгө. 
  3. Тунадастай шээс: Шээсний замын халдвар, давсны талстууд ихээр агуулагдах үед илэрдэг.
  4. Гүн шар шээс: Шингэний дутагдал, хөлрөлт, суулгалт зэргээс болж ус алдахад ажиглагдана.
  5. Улаан шээс: Шээсний замд цус орсны шинж (гематури). Бөөрний чулуу, хавдар, халдварын үед тохиолддог.
  6. Цайвар бор шээс: Элэгний өвчний үед, ялангуяа билирубины хэмжээ ихсэхэд үүсдэг.
  7. Хар хүрэн шээс: Булчингийн задралын хам шинж буюу рабдомиолизын үед үүсдэг. Мөн зарим элэгний ноцтой өвчний үед тохиолддог.
  8. Хөх цэнхэр шээс: Тодорхой төрлийн эмийн бодисууд хэрэглэсний дараа ажиглагддаг.
  9. Хөөсөрхөг шээс: Хурдан шээх үед бага хэмжээний хөөс гарах нь хэвийн үзэгдэл. Харин шээс тогтмол өтгөн хөөсөрхөг байвал бөөрний үйл ажиллагаа алдагдаж, шээсэнд уураг ялгарч (протеинури) байгааг илтгэдэг.

Шээсний өнгөтэй холбоотой судалгааны баримтууд

2016 онд "Clinical Journal of the American Society of Nephrology" сэтгүүлд гарсан судалгаагаар шээсний өнгө нь бөөрний шүүлт (GFR)-ийн үйл ажиллагаа, усны тэнцвэртэй шууд холбоотой болохыг тогтоосон байна. Шээс бараан өнгөтэй байх тусам бөөрний үйл ажиллагаа сул байгааг илтгэдэг (Wang et al., 2016).

Мөн 2019 онд "European Urology" сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн томоохон мета-анализ судалгаагаар улаан өнгийн буюу цустай шээс нь бөөр болон давсагны хорт хавдрыг эрт илрүүлэх хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг болохыг нотолсон байдаг (Tan et al., 2019).


Бөөр ба шээсний замаа хэрхэн хамгаалах вэ?

Цистон (Himalaya) нь 100% байгалийн гаралтай ургамлын хандуудаас бүрдсэн эм бөгөөд бөөр, шээсний замын чулууг задлах, дахин чулуу үүсэхээс сэргийлэх, шээсний замын халдварыг эсрэг үйлчилгээтэй. Үрэвслийн эсрэг, антиоксидант үйлдэлтэй бөгөөд бөөрний үйл ажиллагааг хамгаалах өндөр үр дүнтэй болох нь олон судалгаагаар нотлогдсон.

Риналка (Himalaya) Риналка нь шээсийг шүлтлэгжүүлэх, хүчиллэгийг бууруулах, шээсний замын цочролыг намжаах үйлчилгээтэй ургамлын ханд юм. Давтан халдвар болон шээсний хүчиллэгийн улмаас үүссэн өвчлөлүүдээс сэргийлэх, шинж тэмдгийг бууруулах өндөр ач холбогдолтой.


Дүгнэлт:

Шээсний өнгө өөрчлөгдөхөд бид үл тоомсорлож болохгүй. Хэрэв шээсний өнгө байнга өөрчлөгдөж, хэвийн бус шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй. Мөн бөөр, шээсний замын аливаа эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор Цистон, Риналка зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшээрэй.