Нурууны өвдөлт үү, бөөрний өвдөлт үү? Ялгааг шинжлэх ухаанчаар тайлбарлая
Нуруу орчмоор өвдөж, таагүй мэдрэмж төрөх үед "Нуруу өвдсөн үү, эсвэл бөөр өвдөж байна уу?" гэж олон хүн эргэлздэг. Энэ хоёр өвдөлтийг ялгаж сурах нь эмчилгээний үр дүнд шууд нөлөөлдөг. Ингээд ялгааг хамтдаа ойлгоцгооё.
Нурууны өвдөлт гэж юу вэ?
Нурууны өвдөлт ихэвчлэн булчин, шөрмөс, яс, нугаламын дискний асуудлаас үүсдэг. Удаан суух, огцом хөдөлгөөн хийх, буруу байрлалаар унтах зэрэг өдөр тутмын үйлдэлтэй холбоотойгоор нурууны өвдөлт үүсдэг. Ихэвчлэн хөдөлгөөн хийх үед өвдөлт нэмэгдэж, тайван үед буурдаг.
Бөөрний өвдөлт гэж юу вэ?
Бөөрний өвдөлт нь бөөрний чулуу, халдвар, үрэвсэл зэргээс үүсдэг бөгөөд өвдөлт нь ихэвчлэн нурууны хоёр талд, хавирганы доогуур мэдрэгддэг. Энэ өвдөлт нь гэнэт, хүчтэй эхэлж, үе үе шээхэд өвдөх, халуурах, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд дагалдаж болдог.
Судалгаагаар батлагдсан ялгаанууд
Судалгаа 1: Америкийн Нурууны Нийгэмлэгийн (American Spine Society) 2020 онд хийсэн судалгаагаар нурууны өвдөлтийн 85%-90% нь булчингийн гаралтай бөгөөд хөдөлгөөнөөр хүндэрч, тайван үед сайжирдаг болох нь тогтоогджээ (Эх сурвалж).
Судалгаа 2: Харин бөөрний өвдөлтийн талаар Америкийн Бөөрний Сангийн (National Kidney Foundation) 2021 оны судалгаагаар бөөрний өвдөлттэй хүмүүсийн 78%-д бөөрний чулуу эсвэл бөөрний халдвар байсныг тогтоожээ. Өвдөлт нь огцом хүчтэй эхэлж, халуурах, бөөлжих, шээсний өнгө өөрчлөгдөх зэрэг шинжүүд илэрдэг (Эх сурвалж).
Өөрийгөө хэрхэн шалгах вэ?
- Нурууны өвдөлт: Ихэвчлэн нэг газраа тогтмол өвдөж, хөдөлгөөн хийхэд илүү мэдрэгдэнэ.
- Бөөрний өвдөлт: Нурууны хажуугаар, хавирганы доогуур хүчтэй, цохилох мэт өвдөлт мэдрэгдэж, дотор муухайрах, шээхэд өвдөх, халуурах шинж тэмдэг дагалдана.
Эдгээр шинж тэмдгийн аль нэг нь илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй.
Бөөрний өвдөлт байвал яах вэ?
Бөөрний эрүүл мэндийг хамгаалахад дэлхийд тэргүүлэх ургамлын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Himalaya" брэндийн "Цистон" эм танд тусална. "Цистон" нь бөөрний чулуу үүсэхээс сэргийлэх, үүссэн чулууг уусган гадагшлуулах, үрэвслийн эсрэг үр дүнтэй бөгөөд клиникийн олон судалгаагаар батлагдсан аюулгүй, ургамлын гаралтай бүтээгдэхүүн юм.
"Цистон"—Бөөрөө бөндийтөл бөөцийл.