Эрчүүдийн эрүүл мэндийн “чимээгүй дохио”-г битгий үл тоо.
Бэлгийн чадавхийг шинжлэх ухаанаар хэмждэг нэгэн “үнэ цэнэтэй” үзүүлэлт бол өглөөний хөвчрөл юм. Энэ нь зөвхөн эр бэлэг эрхтний физиологийн хариу урвал биш, харин таны зүрх судас, даавар, мэдрэл болон сэтгэцийн эрүүл мэндийг илтгэгч дохио юм.
Өглөөний хөвчрөл гэж юу вэ?
Эрэгтэй хүн шөнийн турш дунджаар 3–5 удаа, 20–40 минутын турш эр бэлэг эрхтэн хөвчрөх байгалийн физиологийн үйл явцтай. Энэ нь гүн нойрны үед тохиолддог бөгөөд тестостерон болон мэдрэлийн тогтолцоо, цусан хангамж хэвийн байгааг илтгэдэг.
Энэ үзэгдэл үгүй бол юуг илтгэдэг вэ?
1. Тестостероны дутагдал
Судалгаагаар 40–өөс дээш насны эрчүүдийн 30% орчим нь тестостероны төвшин буурсан байдаг. Энэ нь өглөөний хөвчрөл үгүй болох хамгийн нийтлэг шалтгаан.
Эх сурвалж: Wu FC, et al. (NEJM, 2010)
2. Зүрх судасны эмгэгийн илрэл
Хөвчрөл үүсгэх цусны эргэлтийн механизмыг багасгасан нөхцөл байдал нь судасны нарийсалттай шууд холбоотой. Судалгаагаар өглөөний хөвчрөл буурах нь 3–5 жилийн дараа зүрхний шигдээстэй болох эрсдэл байгааг илэрхийлсэн дохио байж болохыг тогтоосон.
Эх сурвалж: Montorsi F, et al. (European Urology, 2003)
3. Мэдрэлийн эсийн дохио дамжуулалт буурсан
Мэдрэл, нугас, тархины түвшинд асуудал үүссэн үед өглөөний хөвчрөл алдагддаг. Паркинсон, МС, эсвэл чихрийн шижин гэх мэт өвчнүүдтэй хамааралтай.
4. Сэтгэл зүйн дарамт, нойрны хямрал
Шөнийн нойр хорогдсоноор өглөөний хөвчрөл үгүй болдог. Энэ нь архаг нойргүйдэл, сэтгэл гутрал, стрессийн сүүдэр болдог.
Эрсдэлтэй нөхцөл байдал
- 3 долоо хоногоос дээш хугацаанд өглөөний хөвчрөл огт байхгүй бол
- Тестостерон буурахтай зэрэгцэн ядаргаа, булчингийн масс буурах, сэтгэл гутрах шинж илэрч эхэлбэл
- Бэлгийн дуршил буурахтай давхцан бэлгийн чадавхи алдагдах
Итгэмээргүй ч үнэн: өглөөний хөвчрөл үгүй бол — орой найдвар тун бага
Өглөөний хөвчрөл алдагдсан эрчүүдийн 70–80% нь 1–2 жилийн дотор бэлгийн сулралтай болсон гэсэн дүн судалгаагаар нотлогдсон.
Эх сурвалж: Feldman HA, et al. (Massachusetts Male Aging Study, 1994)
Яах ёстой вэ?
- Цусны даралт, сахарын хэмжээ, холестерин тогтмол шалгуулах
- Өдөрт 7+ цаг унтах, стресс бууруулах
- Дасгал хөдөлгөөн, ялангуяа тестостерон дэмжигч хүчний дасгал хийж хэвших
- Шаардлагатай бол эмчид хандан дааврын шинжилгээ өгөх
- Эрүүл хооллож, тамхинаас татгалзах
- Байгалийн аргаар гүйцэтгэлээ сайжруул /Тэнтэкс роял/
Эцэст нь хэлэхэд:
Өглөө бүр хөвчрөх үгүй нь таны эрүүл мэндийн толь.