Нярайн шарлалт
Нярайн шарлалт нь гүйцэт төрсөн нярайн 50-60%-д, дутуу нярайн 80%-д нь тохиолддог. Тиймээс эмчилгээ, асаргаа сайн байвал шарлалт нь бүрэн эдгэдэг. Шарлалт нь дунджаар 10-14 хоногтойд буурдаг.
Ямар нярай шарлах магадлал их байдаг вэ?
Хэрэв түүний ах, эгч нь шарлаж байсан бол дүү нь шарлах магадлал өндөр байдаг.
Дутуу нярай нь шарлах магадлал нь гүйцэт нярайгаас өндөр байдаг.
Хэрэв ээж нь чихрийн шижинтэй бол нярай шарлах магадлалтай.
Ураг байх үед эх ургийн халдвар буюу TORCH халдвараар өвдөж байсан бол нярай шарлалт илүү хүнд явагддаг.
Нярайн шарласан эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Нярайн шарлалт нь хүүхэд төрснөөс хойш 2-4 дэх өдрөөс эхлэдэг. Нярайн шарлалт нь эхлээд нүүр, дараа нь цээж, хэвлий, гар, хамгийн сүүлд алга, ул гэсэн дарааллаар шарладаг.
Эмнэлгийн нөхцөлд нярай шарласан эсэхийг Билирубинометр гэх багажаар арьсан дахь шар туяаг хэмжиж шарлалтыг үнэлдэг.
Гэрийн нөхцөлд та нарны гэрэлд хүүхдийн арьс, салстыг шар туяатай эсэхийг шалгаарай. Ингэхдээ хүүхдийн арьсан дээр хуруугаараа зөөлөн дараад хуруугаа авах үед дарсан хэсэгт шар туяа татаж буй эсэхийг шалгана. Хэрэв танд шар туяа татсан эсэхийг ялгахад төвөгтэй байвал та өөрийн арьстайгаа харьцуулж хараарай. Хүүхдийн дух, хамар, цээж, гарын алга дээр дахин давтаж дарж үзээрэй. Хэрэв шар туяа татаж байвал хүүхэд шарлалтай байна.
Нярайн шарлалтын хүндрэлээс сэргийлэх арга
Нярайг ойр ойрхон сайн хөхүүлээрэй. Хүүхэд хангалттай хэмжээний сүү хөхөж чадахгүй байгаа бол нярайн шарлалт хүндэрдэг. Учир нь хангалттай шингэн авч чадахгүй байгаа тохиолдолд өтгөнөөр ялгарах ёстой шарлалт үүсгэгч биеэс бүрэн гадагшилдаггүй. Биед их хэмжээний шарлалт үүсгэгч хуримтлагдсанаар шарлалт хүндэрч эмгэг болдог. Тиймээс хэрвээ нярай сайн хөхөө хөхөхгүй, цадталаа хооллож чадахгүй байвал эмчээс хэрхэн хооллох тухай зөвлөгөө аваарай. Сайн цадаж байгаа нярай хамгийн ихдээ 2-3 цагийн дараа дахин хөхөө хөхөж, шээж, баасны гаралт ч сайн байдаг.
Хүүхдийг дааруулахгүй байгаарай. Дулаан температурт хүүхдийн цусны эргэлт сайжирч, шарлалт бүрэн арилахад нөлөөлдөг.
Нярайн арьс шар, ялангуяа гарын алга, хөлийн ул шар туяатай байх, цочромтгой, хөхөндөө муудах, нойр хямрах, эсвэл хүүхэд унтаарах, хөдөлгөөн сулрах зэрэг шинж тэмдэг илрэх эсвэл шарлалт 10-аас илүү хоногоор үргэлжилбэл заавал эмчид хандана.
Ургамлаас гарган авдаг Лив.52 дусаалга нь цөсний ялгаралтыг эрчимжүүлж, хоолны шингэц, боловсруулалтыг сайжруулна. Элэгний эсийн нөхөн төлжилтийг сайжруулснаар элэгний үйл ажиллагааг дэмжин тогтворжуулна, бодисын солилцоог тэнцвэржүүлнэ. Та өөрийн нярайдаа 5-10 дуслаар өдөрт 3 удаа өгч шарлалт болон хүндрэлээс сэргийлээрэй.
Мөн нярайн цусан хангамжийг сайжруулах, гэдэс дүүрэлтээс сэргийлэх зорилгоор нярайд өглөө, оройд иллэг хийгээрэй.