Өвдөлт бүхэн адилхан биш

Үений өвдөлт, түүний төрөл, шалтгаан, шийдэл

Та өвдөж байна уу? Өвдөг, түнх, тохой, хөл гарын хуруу чинь, хөдлөх, хөдөлгөх, алхах болгонд зовиуртай санагдаад байна уу?

Дэлхий дахинд насанд хүрсэн 5 хүн тутмын 1 нь ямар нэгэн үе мөчний өвдөлттэй.
Монголд 40-өөс дээш насныхны тал нь өдөр бүр үений зовуурьтай амьдарч байна.

Бидний бие махбодь олон төрлийн өвдөлтийг мэдэрдэг. Гэхдээ яс, үе мөчний өвдөлт бол зүгээр нэг “өвдөлт” биш — энэ нь хөдөлгөөнийг хязгаарлаж, амьдралын чанарыг эрс бууруулдаг өөр өвдөлт юм.


Үений өвдөлтийн 7 түгээмэл шинж: 

1. Өглөө үе хөшиж, хөдөлгөөн удаашрах

Та өглөө сэрээд босох гэхэд түнх, өвдөг, хуруу зэрэг үеэрээ шөрмөс татсан мэт хөшүүн байдал мэдэрч байсан уу?

Энэ нь ялангуяа ревматоид артрит гэх мэт үрэвсэлт өвчний үед түгээмэл ажиглагддаг.

Хэрвээ энэ хөшүүн байдал 30 минут ба түүнээс дээш үргэлжилж байвал эмчид хандах шалтгаан болно.

2. Шатааж буй мэт халуу дүүгсэн өвдөлт

Энэ нь мөгөөрсөн эд элэгдэж, хоёр яс хоорондоо шүргэлцэж эхэлсний илрэл юм.

Ийм өвдөлт шатаж буй мэт гүн рүү шигдсэн мэдрэмжтэй байдаг.

Олон жил яс үений эрүүл мэндээ үл хайхарсны үр дүнд остеоартрит буюу үений мөгөөрсөн эдийн элэгдлийн хамгийн нийтлэг хэлбэр үүсдэг.

3. Нужигнаж дуугарах – үеийн механик өөрчлөлт

Та доош суух эсвэл алхах үед өвдөг, түнх тачигнаж, "крр-крр" гэх мэт дуу гарч байна уу?

Энэ нь үений шингэн буурч, хамгаалалтгүй болсон үед яс хоорондоо үрэлцэж эхэлснийг илтгэнэ.

Хэрвээ энэ тачигхах, чихрах дуу өвдөлт дагуулж байвал ачаалал ихсэж байгаагийн дохио юм.

4. Хавдах, улайх, халуу оргих нь – үрэвслийн гол шинж

Үе орчмоор улайсан, халуу шатаж буй мэт мэдрэмжтэй, хуруугаар дархад өвддөг үү?

Энэ бол үрэвслийн урвал явагдаж байгаагийн тодорхой шинж.

Үений дотор синовиаль шингэн хэт ихээр ялгарч, хавдалт үүсгэж, үе дотор даралт өгснөөр өвдөлт хүчтэй болдог.

5. Хөдөлгөөн хязгаарлагдах – хөдөлгөөний эрх чөлөө буурах

Өвдөлтөөс үүдэн “хөдөлгөмөөр байгаа ч хөдөлгөх боломжгүй” болж байна уу?

Үений хөдөлгөөн хязгаарлагдахад хүмүүс маш олон зүйлийг орхиж эхэлдэг: алхах, спортоор хичээллэх, гадаа зугаалах гэх мэт.

Энэ хязгаарлагдмал байдал удаан үргэлжилбэл, үеийн эргэн тойрны булчин суларч, байдал улам дорддог.

6. Хуучин гэмтэл "сэдрэх" – үений өвдөлт дахин сэдэрч байна

Олон жилийн өмнө бэртсэн өвдөг, шагай гэнэт өвдөж эхэлсэн үү?

Энэ нь үеийн дотоод эд дахин гэмтэж байгааг илтгэх дохио юм.

Жижигхэн хөдлөхөд ч “тэсэхийн аргагүй” өвддөг болсон бол — анхаарах хэрэгтэй.

7. Цаг агаарын өөрчлөлтөд мэдрэг болох

Хүйтэн, бороотой өдрүүдэд үе тань илүү өвдөж байна уу?

Үе мөчний өвчтэй хүмүүсийн 60-70% нь цаг агаарт мэдрэг байдаг.

Агаарын даралт бууран, чийгшилт нэмэгдэхэд үеийн эдүүд хавдаж, дотор даралт нэмэгддэг нь өвдөлтийг сэдрээдэг. 


Эдгээр шинж тэмдэг юунаас үүдэлтэй гэж бодож байна?

  • Удамшил
  • Хэт их ачаалалтай хөдөлгөөн
  • Хүйтэн, чийгтэй орчинд ажиллах
  • Буруу хооллолт
  • Илүүдэл жин
  • Насжилт
  • Дархлаа өөрөө үеийг гэмтээдэг буюу аутоиммун өвчин (Жишээ нь: Ревматоид артрит)

Шийдэл нь зөвхөн эмнэлэг биш

Румалай форте ба Румалай гель нь үеийн өвдөлтийн шалтгаан бүрт чиглэсэн байгалийн шийдэл юм.

  • Үрэвслийн медиаторуудыг дарангуйлж, өвдөлтийг намдаадаг
  • Булчин суллаж, хэсэг газрын цусан хангамжыг сайжруулснаар үений уян хатан байдалд эерэг нөлөөтэй
  • Түрхсэний дараа хурдан сэрүүцүүлж, мэдрэлийн өвдөлтийг дарна
  • Үений шингэн үүсэлтийг дэмжинэ
  • Румалай гель нь жирэмсэн үеийн шөрмөс таталтанд хэрэглэнэ
  • Мөн хуян хөөрөлтийн эсрэг хүчтэй нөлөөтэй

Яагаад Румалай-г сонгох ёстой вэ?

Клиникээр батлагдсан ургамлын найрлага

Дотор ба гаднаас үйлчлэх хосолсон шийдэл

Химийн хурц нөлөө байхгүй

Өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой

"Өвдөлт бүхэн адилхан биш. Харин танд тохирсон шийдэл хэрэгтэй."

Өнөөдрөөс эхэл. Хөдөлгөөний эрх чөлөөг мэдэр. Румалай танд зөв шийдэл байж чадна.