"Мазок өгөхийн өмнө юуг анхаарах вэ? Эмчийн зөвлөгөө"
• Сүүлийн 24 цаг дотор антибиотик хэрэглээгүй байх
• Сүүлийн 2 хоног үтрээний лаа гель хийгээгүй байх
• Дотуур угаалга хийгээгүй байх
• Сүүлийн 24 цаг дотор бэлгийн харьцаанд ороогүй байх
• Сарын тэмдэг ирээгүй, эсвэл бүрэн дууссан үед
Хариу хэзээ гарах вэ?
Шинжилгээний хариу юу хэлж байна вэ?
1.Гонококк илрэх
Гонококк илрэх нь заг хүйтэн өвчин байгааг илэрхийлнэ. Энэ үед эмэгтэйд умайн хүзүүний үрэвслээр илрэх ба зовиур багатай, балархай хэлбэрээр (75%) элбэг тохиолдоно.
- Заг хүйтэний үед дараах зовиурууд илэрнэ.
- Бэлэг эрхтэн орчим эвгүй оргиж, загатнана
- Умайн хүзүүний сувгаас өтгөн ногоон, идээт ялгадас гарна
- Умайн хүзүүний салст улайж хавагнана
- Хэвлийн доод хэсгээр өвдөх зовиур илэрч болно
2.Флор кокк илрэх
Энэ хэвийн нянгийн үржил байгааг илэрхийлнэ Ялангуяа дархлаа сулрах, ажлын ачаалал ихтэй байх, ядрах үед ихсэж , үтрээнээс ялгарах цагаан юмны өнгө шаргал туяатай болж, бага зэргийн эвгүй үнэр гарах зэрэг зовуурь илэрнэ
3. Трихомоназ илрэх
Трихомоноз илэрсэн бол заавал эмчийн заавраар эмчилгээг хийнэ. 4 шилбүүртэй хөдөлгөөнтэй эгэл биетнээр үүсгэгдсэн бэлгийн замаар дамждаг халдварт өвчин.
Эмэгтэйчүүдэд бэлгийн уруул, үтрээний үрэвсэл үүснэ, эвгүй үнэртэй, шар ногоон өнгөтэй ялгадас гарна
Хосуудыг хамтад эмчилнэ
4. Мөөгөнцөр илрэх:
Эмэгтэйчүүдийн 75% нь мөөгөнцрөөр өвчилдөг, олон удаа сэдэрдэг, 80% candida albicans-аар, үлдсэн 20% нь бусад candida krusei candida Тропикалис- гэсэн мөөгөнцөр үүсгэгчээр үүсгэгдэнэ.
Мөөгөнцрийн халдвар нь бэлгийн хавьтлаар шууд дамжддаггүй, харин бэлгийн хавьтлын явцад үүссэн жижиг гэмтлээр дамжина.
Үтрээний мөөгөнцөр үүсгэх шалтгаан:
- Дархлаа буурах
- ХДХВ-ийн халдвар
- Чихрийн шижин
- Үтрээ угаах
- Жирэмслэлт
- Антибиотик удаан уух
Шинж тэмдэг:
- Гадна бэлэг эрхтэн,
- Бэлэг эрхтэний амсар орчмоор загатнах,
- Эмзэглэх,
- Хөгц үнэртэй өтгөн цагаан ялгадас гарах нь мөөгөнцрийн сонгодог шинж тэмдэг юм.
5.Гарднелла нян илрэх
Гарднелла нян ихэснээс болж нянгийн шалтгаант үрэвсэл үүснэ. 18 наснаас дээш эмэгтэйчүүдэд үтрээс ялгадас гардаг гол шалтгаан нь болно. Биений юм үзэгдэхийн өмнө, эсвэл бэлгийн хавьталын дараа үтрээнээс загасны эвгүй үнэртэй, цайвар шаргал шингэн юм гарна.
6. Лейкоцит илрэх
- Лактобацилл нян нь үтрээний бичил биетийн эрүүл, хэвийн тэнцвэрт байдлыг хадгалахад тусалдаг байгалийн ариутгагч болдог.
- Үтрээний ашигтай бичил биетэн буюу нян дараах үүрэг гүйцэтгэнэ:
- Их хэмжээгээр оршдгоороо үтрээнд нэвтэрсэн хор хөнөөлтэй нянгуудыг тооны хувьд давамгайлж устгадаг.
- Үтрээний орчны хүчил, шүлтийн тэнцвэрт байдлыг хадгална. (үтрээний орчин хүчиллэг орчныг бүрдүүлнэ)
- Үтрээнд нэвтэрсэн бусад нянгуудыг устгах эсвэл тоог нь багасгах үйлчилгээтэй бодисыг ялгаруулна.
- Биологийн гаралтай антибиотик болох бактериоцин ялгаруулж үтрээнд нэвтэрсэн халдварын нянг устгах буюу тоог нь цөөрүүлдэг.
- Үтрээнд нэвтэрсэн халдварын нянг үтрээний салстад бэхлэгдэн, эдийг гэмтээхээс хамгаалдаг бодис ялгаруулан хориг тавьдаг.
- Энэ нянгийн тоо маш бага болвол үтрээний нянгийн шалтгаант үрэвслээр өвддөг . Лактобацилл нянгийн тоо бууруулахад нөлөөлөх хүчин зүйлс
- Антибиотикийн зохисгүй хэрэглээ
- Үтрээ хэт ойр ойрхон угаах, саван хэрэглэх
Архаг өвчлөл, эмгэгүүд.
- Чихрийн шижин зэрэг бодисын солилцооны эмгэгүүд үтрээ хуурайшихад нөлөөлнө.
- Стресст өртөх
- Дархлаа дарангуйлагдах
- Дааврын өөрчлөлт
Эмчилгээ:
Шалтгааны эсрэг эмчилгээг хийнэ.
Трихомоназ , Гарднелла, Мөөгөнцрийн аль эмгэг вэ? гэдгээс хамаараад эмчилгээ нь өөр өөр байна. Мөн шаардлагатай тохиолдолд антибиотик эмчилгээг 7-14 хоног уулгана.
Үтрээний хэсэг газрын үрэвслийг дарах, өвдөлт намдаах, нянгийн үржлийг дарангуйлах үйлдэлтэй олон төрлийн эмийн ургамал агуулсан В-гель өдөрт 2 удаа 2г үтрээний гүнд хийнэ.
Эмчилгээ 7-14 хоног үргэлжилнэ.
Үтрээний үрэвсэлт өвчингүүд нь дахих хандлагатай байдаг тул үтрээний үрэвслийг үүсгэгч нянгийн үржлийг бүрэн гүйцэд дарангуйлагдах, үрэвслийг дарах, үтрээний хэвийн орчинг бүрдүүлэх зорилгоор ЛУКОЛ эмийг 2ш өдөрт 3 удаа 3 сарын турш ууж хэрэглэнэ.