Цэвэршилтийн үеийн эмчилгээ хорт хавдар үүсгэдэг үү?

Цэвэршилт гэдэг нь сарын тэмдэг 12 сараас дээш хугацаанд ирэхгүй байх физиологийн үйл явц бөгөөд ихэвчлэн 45-с дээш насны эмэгтэйчүүдэд тохиолддог. Энэ нь өндгөвчний үйл ажиллагаа буурсантай холбоотой бэлгийн дааврын ялгарал багассанаар биемахбодийн болон нөхөн үржихүйн тогтолцооны өөрчлөлтөөр илэрдэг.


Цэвэршилтийн үе шат

Цэвэршилт нь дараах 3 үе шаттайгаар явагддаг:

1️⃣ Цэвэршилтийн урьдал үе

  • 45 наснаас эхэлж, дунджаар 4-4.5 жил үргэлжилнэ.
  • Биений юмны мөчлөг алдагдаж, 1-2 сараар саатах, удаан үргэлжлэх, хэмжээ ихэсч эсвэл багасах байдлаар илэрнэ.

2️⃣ Цэвэршилтийн үе

  • 12 сар дараалан сарын тэмдэг ирээгүй тохиолдлыг цэвэршилтийн үе гэнэ.
  • Энэ үед бэлгийн даавруудын түвшин буурч, дараах шинж тэмдгүүд илэрнэ:
    • Халуу оргих, нойргүйдэх
    • Ядарч, цочромтгой болох
    • Сэтгэл санаа тогтворгүй болох
    • Жин нэмэгдэх

3️⃣ Цэвэршилтийн дараах үе

  • 12 сараас дээш хугацаанд сарын тэмдэг ирэхгүй байхыг хэлнэ.
  • Эрт үе: Биений юм зогссоноос хойших 6 жил хүртэл
  • Хожуу үе: 6 жилээс амьдралын төгсгөл хүртэл үргэлжилнэ.
  •  Энэ үед эстроген бага хэмжээгээр нийлэгжих тул цэвэршилтийн шинжүүд харьцангуй бага илэрнэ.

Цэвэршилтийн үед илрэх шинж тэмдгүүд:

Биений юмны мөчлөгийн хямрал – мөчлөг богиносох, уртсах, их хэмжээтэй эсвэл багассан, цус алда

Халуу оргих, хөлөрөх – шөнийн цагаар эсвэл сэтгэл хөдлөлийн үед нүүр, хүзүү, толгой хэсгээр халуу оргих

Сэтгэл санааны тогтворгүй байдал – амархан уцаарлах, бухимдах, гомдох

Арьс, хумс, үс хуурайших – үрчлээ үүсэх, хумс хугарах

Нойргүйдэх

Яс сийрэгжих, амархан хугарах

Үтрээ хуурайшиж, бэлгийн амьдрал хямрах, шээс задгайрах

Артерийн даралт ихсэх

Булчингийн масс багасаж, өөхний хэмжээ ихсэх

Толгой өвдөх


Цэвэршилтийн хэлбэр:

Хөнгөн хэлбэр – Халуу оргих шинж хоногт 10 хүртэл удаа, хөдөлмөрийн чадвар хэвийн байна.
Хүнд хэлбэр – Халуу оргих хоногт 20 ба түүнээс дээш удаа бусад шинжүүд хавсарна, амьдралын хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ.


Цэвэршилтийн үеийн эмчилгээ

Эмчилгээ нь 2 үндсэн төрлөөр хийгддэг:
1️⃣ Дааврын бус эмчилгээ – Амьдралын хэв маягаа өөрчлөх
2️⃣ Даавар орлуулах эмчилгээ – Эстроген, прогестерон даавар болон хавсарсан эм хэрэглэх

Даавар орлуулах эмчилгээний эрсдэл 

  • Хөхний хорт хавдар – Судалгаагаар дааврын эмчилгээ нь хөхний хорт хавдрын эрсдэлийг 1.3-2 дахин нэмэгдүүлдэг.
  • Цус харвалтMillion Women Trials судалгаагаар даавар хэрэглэсэн бүлэгт цус харвалтын эрсдэл нэмэгдсэн тул судалгааг хугацаанаас нь өмнө зогсоосон.
  • Хавдрын шалтгаант нас баралт 29%-иар өссөн – Судалгаагаар даавар хэрэглэсэн эмэгтэйчүүдийн нас баралт илүү өндөр гарсан.

Судалгааны үр дүнгүүд:

Women’s Health Initiative (2002):

  • Дунжаар 7.2 жилийн турш даавар эмчилгээ хэрэглэсэн 16,608 эмэгтэйг судалсан.
  • Эстроген болон прогестерон хэрэглэсэн бүлэгт хөхний хорт хавдрын шалтгаант нас баралт өндөр байсан (10,000 эмэгтэйд 1.3-2.6 тохиолдол).

Million Women Trials (2004):

  • Эстроген даавар эмчилгээ хийлгэж байсан 50-79 насны 10,739 эмэгтэйг судалсан.
  • Даавар орлуулах эмчилгээ хийлгэсэн бүлэгт цус харвалтын эрсдэл өндөр байсан тул судалгааг хугацаанаас нь өмнө зогсоосон.

Million Women Study:

  • 50-64 насны 1,084,110 эмэгтэйг хамруулсан.
  • Эстроген хэрэглэсэн эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл 1.3 дахин, эстроген болон прогестероны хавсарсан эм хэрэглэдэг эмэгтэйчүүдэд эрсдэл нь 2 дахин их байсан.
  • Хавдрын шалтгаант нас баралтыг 29 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд эмчилгээг зогсоосноос 10 жилийн
  • дараа ч энэ нөлөө үргэлжилсэн.

Меносантай хамт цэвэршилтийг хялбар туулъя

Меносан нь фитоэстроген агуулсан 100% ургамлын найрлагатай, аюулгүй бүтээгдэхүүн юм.

Сарака индика, хэрээн нүд зэрэг ургамлууд нь фитоэстроген агуулж, эстроген даавар төст үйлдэл үзүүлнэ.
Цэвэршилтийн зовуурийг багасгана – Халуу оргих, хөлрөх, нойргүйдэх, сэтгэл санааны тогтворгүй байдал
Гаж нөлөөгүй, хавдар үүсгэх эрсдэлгүй
Хэрэглэх заавар: Өдөрт 2 удаа 1 шахмалаар ууна.
Курс эмчилгээ: 12-18 сар

Меносан нь олон судалгаагаар цэвэршилтийн үеийн зовуурийг бууруулах үр дүнтэй бөгөөд удаан хугацаанд хэрэглэхэд хавдар үүсгэх эрсдэлгүй болох нь нотлогдсон.

Меносан-г бүх эмийн сангуудаас жоргүй авах боломжтой.