Өндгөвчний уйланхайн 8 шинж

Өндгөвчний уйланхай өвчин эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог.

Уг өвчнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлүүд маш олон байдаг.

Таны биед өндгөвчний уйланхай үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлс нь:

Гормоны хэрэглээ.

Үүнд өндгөвчний үйл ажиллагааг дэмжигч кломифен (Clomid) эмийн хэрэглээ орно. Гормоны хэрэглээ их байх нь өндгөвчинд уйланхай үүсэхэд нөлөөлнө.

 

Жирэмслэлт.

Зарим тохиолдолд эмэгтэйчүүдэд жирэмсэн байхад нь үүссэн өндгөвчний уйланхай жирэмсний турш удаан хугацаанд хадгалагдан үлдэнэ.

Эндометриоз.

.Энэхүү өвчин умайн эндометрийн эсүүд умайн гадна талд ургахад хүргэдэг. Зарим эд нь өндгөвчрүү наалдаж, ургалт үүсгэдэг.

Аарцгийн хүнд халдвар.

Халдварын явц хүнд байгаа учир цаашдаа өндгөвчрүү дамжина. Улмаар уйланхай үүсэх шалтгаан болдог.

Өмнө нь өндгөвчний уйланхай тусж байсан.

Хэрэв танд өмнө нь ийм уйланхай байсан бол цаашдаа дахин үүсэх магадлал өндөртэй.

 

Та эдгээр хүчин зүйлсээс сэргийлж байх шаардлагатай.

Урьдчилан сэргийлэлт

Хэдийгээр өндгөвчний уйланхай үүсэхээс урьдчилан сэргийлэх арга байхгүй ч аарцагын эрхтний тогтмол үзлэгт хамрагдсанаар өндгөвчний өөрчлөлтийг аль болох эрт оношлоход тусална. Сарын мөчлөгийн өөрчлөлт, тэр дундаа хэвийн бус сарын тэмдгийн шинж тэмдгүүд. Танд илэрч буй өөрчлөлтүүдийн талаар эмчтэйгээ ярилцаж байх хэрэгтэй.

Өндгөвчний уйланхай олон төрөл байдаг. Дараах төрлүүдийн талаар авч үзье.

1.     Өндгөвчний үйл ажиллагаатай холбоотой сарын тэмдгийн явцад үүсдэг уйланхай байх ба энэ уйланхай нь фолликулын болон шар биеийн гэсэн 2 төрөл байдаг. Ихэвчлэн фоликулын уйланхай тохиолдоно. Фолликулын уйланхай нь 2- 2.5 см хэмжээтэй зарим үед үүнээс ч том хэмжээтэй байж болох ба өөрөө аяндаа шимэгдэн алга болдог байна.

1.     Өндгөвчний үйл ажиллагаатай холбоотой 

Сарын тэмдгийн явцад үүсдэг уйланхай байх ба энэ уйланхай нь фолликулын болон шар биеийн гэсэн 2 төрөл байдаг. Ихэвчлэн фоликулын уйланхай тохиолдоно. Фолликулын уйланхай нь 2- 2.5 см хэмжээтэй зарим үед үүнээс ч том хэмжээтэй байж болох ба өөрөө аяндаа шимэгдэн алга болдог байна.

2.     Дермойд уйланхай

Дермойд уйланхай нь ихэвчлэн залуу эмэгтэйчүүдэд тохиолддог, шинж тэмдэг бараг илэрдэггүй жирэмсний эрт хугацаанд цөөнгүй тохиолддог. Энэ нь  үр хөврөлийн эдээс гаралтай уйланхай бөгөөд дотроо үс, шүд, яс, мөгөөрсний эд болон тослог агууламжтай байдаг. Энэ уйланхай нь 15- 16 см хүртэл томорч болдог. 

3.  Эндометройд уйланхай

Энэ уйланхай нь умайн салстын эдээс гаралтай. Онцлог шинж нь эмэгтэйчүүдэд биений юм өвдөлттэй ирэх, биений юмны хэмжээ ихсэх шинж илэрнэ. Уйланхайны доторхи агууламж нь өтгөн шокаладан бор өнгөтэй шингэн байдаг.

Шалтгаан :

Сар болгон эмэгтэйн нэг өндгөвчинд уйланхай үүсч сарын тэмдгийн дунд үе болоход уйланхай хагарч өндгөн эс боловсорч гардаг. Өндгөвчний энэ үйл ажиллагаа алдагдалтай үед уйланхай хагарахгүй хадгалагдан үлддэг байна.  

Өндгөвчний уйланхайн 8 шинж

Өндгөвчний уйланхай (ovarian cyst) нь ихэнхдээ шинж тэмдэггүй байх боловч зарим тохиолдолд дараах 8 шинж илэрч болно:

1. Хэвлийн доод хэсэгт өвдөх – Жижиг уйланхайнууд ихэвчлэн өвдөлтгүй байдаг ч томорсон тохиолдолд өвдөлт үүсгэнэ.

2. Сарын тэмдгийн мөчлөгийн өөрчлөлт – Сарын тэмдэг хоцрох, их хэмжээгээр ирэх, эсвэл мөчлөгийн хооронд цус гарах зэрэг шинж тэмдэг илэрч болно.

3. Бэлгийн харьцааны үед өвдөлт мэдрэгдэх – Ялангуяа өндгөвчинд даралт үүсгэж байгаа уйланхайтай бол өвдөлт үүсгэж болно.

4. Шээсний давтамж өөрчлөгдөх – Томорсон уйланхай нь давсагт даралт өгч ойр ойрхон шээх мэдрэмж төрүүлдэг.

5. Хоол боловсруулах эрхтний өөрчлөлт – Хэвлийгээр дүүрэх, гэдэс дүүрэх, хоол боловсруулах хүндрэл гарах.

6. Жингийн өөрчлөлт – Гэнэт жин нэмэгдэх эсвэл турах шинж илэрч болно.

7. Дотор муухайрах, бөөлжих – Хэрэв уйланхай хэт томорч, урагдаж эсвэл мушгиралдсан бол дотор муухайрах, бөөлжих, гэнэт өвдөх зэрэг шинж тэмдэг илрэх боломжтой.

8. Гэнэт хурц өвдөлт мэдрэгдэх – Том уйланхай урагдах, эсвэл мушгирсан тохиолдолд гэнэт хүчтэй өвдөлт өгч, яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай болдог.

Эмчилгээ

Сүүлийн үед эмч нар 100% ургамлын гаралтай Эвэкер эмийг хэрэглэхийг зөвлөж бйана.

Эх сурвалж

https://www.mayoclinic.org/diseases-conditions/ovarian-cysts/symptoms-causes/syc-20353405

https://mdclinic.mn/mn/blog/ondgvchniy-uylankhayny-7-shinzh-12

http://urguu-amarjikh.ub.gov.mn/emchiin-zuwluguu/4411