Уушгины нэг гайхалтай шинж чанар бол өөрөө өөрийгөө цэвэршүүлэх, нөхөн төлжүүлэх, хамгаалах чадвар юм. Уушги нь гуурсан хоолой, гуурсанцар, цаашлаад цулцангуудаас тогтно. Хүний уушгин дэх цулцангийн эргэн тойронд хялгасан судсууд байрлах бөгөөд хийн солилцоо явагдана.
Уушгинд гадаад орчноос агаартай амьтан, ургамлын гаралтай органик, органик бус бодисууд, хийнүүд, халдварт нян, вирүс орж ирдэг. Эдгээр гадны биет нь агаар дамжуулах замд цэвэрлэгдээд, дараа нь цулцанд ордог тул цулцан ариун байдаг.
Энэ цэвэрлэлт нь дараах механизмаар явагдана.
1. Агаарын механик цэвэрлэгээ
Хамрын хөндийд агаар шүүгдэж, амьсгалын замын салст бүрхэвчийн салсд сууж, хучуур эсийн үслэг эдээр зөөвөрлөгддөг. Бас ханиах, найтаах замаар цэвэрлэгдэнэ.
2. Эсийн фагоцитоз болон лизоцим, интерферон, лактоферрин, иммуноглобулины тусламжтайгаар шингэний өвөрмөц бус замаар хамгаална. Хамрын хөндийн салст бүрхэвчээс хоногт 100-500 мл шүүрэл ялгарна. Салст бүрхэвчийг бүрхсэн энэ шүүрэл нь амьсгалын замаас гадны биетийг зайлуулахаас гадна, амьсгалын замыг чийглэнэ. Хамраар амьсгалахад 30 мкм голчтой тоос хамрын хөндийн үүдэвчинд үлддэг. 40-30 мкм голчтой тоос агаарын хуйларсан хөдөлгөөнөөр хамрын хөндийд үлддэг. Дараа нь тоосонцор болон бичил биетүүд нь хамрын хөндийгөөс сормууслаг хучуур эсийн сормуусны хөдөлгөөнөөр хамрын гарах хэсэгт ирж, 1-2 мм/ц хурдтайгаар гадагшладаг. Хамрын хөндийн арын хэсэгт буй тоосонцор бүхий салс залгиур руу 10 мм/мин хурдтай явж, тэндээсээ залгих рефлекст хөдөлгөөнөөр хоол боловсруулах замд ордог.
3. Уушгины цулцанд дээрхи цэвэрлэгээнд өртөөгүй орж ирсэн нян, вирүсийг залгих үүрэгтэй залгиур эс / макрофаг/ байх бөгөөд залгиж, устгадаг. Мөн цулцан-цусны хоригийн тусламжтайгаар цус луу халдвар дамжихаас сэргийлнэ.
Уушгинд нян, вирүс зэрэг халдварын шалтгаант уушгины өвчлөл болсон үед уушгины цулцан, гуурсанцар, гуурсан хоолойд үхсэн бактер, вирүс, цагаан эс , биологийн идэвхит бодисууд зэргийг агуулсан цэрийг гадагшуулж, уушгийг цэвэрлэх нь хамгийн чухал юм.
Уушгийг өвчлүүлэх эрсдэлт хүчин зүйлс
1. Нян, вирүсийн халдвар
2. Тамхи таталт
3. Амьсгалын замын гэмтэл , гаж хөгжил
4. Агаарын бохирдолтой орчинд ажиллах , амьдрах байдал
Уушги эрүүл, цэргүй, үрэвсэлгүй байх үед л хүний биед шаардлагатай байгаа хүчилтөрөгчийг хангалттай хэмжээгээр авч, тархи мэдрэл, зүрх судас, бөөр шээс дамжуулах тогтолцоо гээд бүхий л хэсгүүд эрүүл байх боломжийг бүрдүүлнэ.
Уушги цэвэрлэх 10 өдрийн хөтөлбөрийг танд танилцуулж байна. Уушгины өөрөө өөрийгөө цэвэрлэх механизмыг дэмжих замаар уушгиа цэвэрлэнэ. 10 өдрийн туршид дараах 6 аргыг өдөр бүр ашиглаж, уушгины гүн дэх цэрийг шингэрүүлэн , ханиалгах замаар уушгинаас гаргах, уушгины гуурсан хоолойн үрэвслийг дарж, уушгины хэт мэдрэгшлийг бууруулж, зовуурийг намдаана. Гэвч эдгээр аргуудыг зөвхөн уушгины хөнгөн,дунд зэргийн үед хэрэглэхийг зөвлөнө. Үүнд:
- Агаарын бохирдолтой орчинд ажилладаг амьдардаг хүмүүс
- Тамхи, цахилгаан тамхи татдаг хүмүүс
- Янз бүрийн шалтгаант цэртэй ханиалгын үед
За ингээд эхэлье.
10 өдрийн турш хэрэгжүүлэх уушги цэвэрлэх 6 алхам
1. Уушгиа цэвэрлэх эхний алхам бол амьсгалын дасгал. Хүн ердийн үед амьсгалахад өрц 1,5-2см-ээс доош болж, уушгиа тэлнэ. Харин амьсгалын дасгалыг зөв хийж, уушгины багтаамжаа сайжруулснаар цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэн, эдийн хийн солилцоог сайжруулна. Мөн амьсгалын дасгал нь стресс бууруулах, дархлааг дэмжих, тархины ядралтыг бууруулах зэрэг ач тустай.
Амьсгалын дасгалын хийхдээ нуруугаа тэгш , хөлөө газар дээр улмаар нааж, эгц суусан байрлалаар хийхэд их тохиромжтой. Амьсгалаа хамраараа гүнзгий авч, удаанаар амаараа үлээж гаргана. Амьсгалаа авч байхад гэдэс түмбийж, гарах үед гэдэс татагдаж байхаар хийнэ. Амьсгалын дасгалыг өдөрт 10-15 удаа хийнэ.
2. Өдөрт биеийн жингээс хамааран 1,5-2 литр хүртэл усыг өдрийн туршид хуваан ууна. Өөрөөр хэлбэл өглөө 2 аяга, өдөр 12 цагт 2 аяга, 16 цагт 2 аяга, 18 цагт 2 аяга гэж хуваан ууна. Усыг нимбэгтэй , эсвэл нэг халбага зөгийн балтай хослуулан хэрэглэхэд илүү үр дүнтэй. Ялангуяа өглөөний усыг уухдаа 1 халбага зөгийн балтай ус уухыг зөвлөж байна. Энэ нь цэрийг шингэрүүлэн, ханиалгалтаар цэрийг гаргахад тусална. Мөн ханборгоцойн жүүсийг нэмэлтээр ууна.
3. Кофлет сироп 10 мл-ээр өглөөний цайны дараа, өдөр 14 цагт өдрийн хоолны дараа тус бүр уухыг зөвлөж байна. 10 өдрийн туршид кофлет (найрлага дахь чихэр өвс, зөгийн бал, лидэр, жүр үр, ар үр , бар үр зэрэг эмийн ургамлууд) нь уушгины үрэвслийг дарж, үлдэгдэл цэрийг шингэрүүлэн, ханиалгалтыг рефлексийн замаар өдөөж, ханиалгалтаар цэрийг эхний 3 өдөрт хийхээр гаргуулна. Энэ үед та зөөлөн хөнгөн ханиалгаж, уушгины гүн дэх цэрийг гадагшлуулаарай. Үүний дараагийн 3 хоногуудад кофлет нь уушгины хэт мэдрэгшлийг бууруулж, үрэвслийг намдаан, цэрний өнгө өтгөн ногооноос шингэрч, салсархаг байдал луу өөрчлөгдөж эхэлнэ. Гэвч олон жил уушгины архаг өвчнөөр өвдсөн эсвэл олон жил тамхи татсан хүмүүсийн хувьд цэрний өнгө өөрчлөгдөж, уушги цэвэршихэд үүнээс илүү олон хоног шаардлагатай байдгийг санаарай. Сүүлийн 4 хоногийн туршид кофлетийг уухад уушгины мэдрэгшил буурч, үрэвсэл дарагдаж, цэрний хэмжээ буурч, эдгэрэлтийн шинжүүд илэрнэ.
4. Уушгины цэрийг гадагшуулах иллэг:
Уушгины цэрийг гадагшлуулахдаа иллэг хийх орчныг бүрдүүлж, цэрийг гадагшлуулах зорилгоор уушгины доод хэсгээс дээшлүүлэх маягаар 2-3 удаа 2 гарын алгаар хөнгөн доргиох байдлаар хийнэ. Уушгины цэрийг гадагшлуулах иллэгийг уушгины хүнд өвчтэй, цустай ханиалгаж байгаа үед, хавирга хугарсан үед хийхийг хориглоно. Иллэгийг хийж байхад өвдөлт мэдрэгдэх бол зогсооно. Иллэгийг хийх явцад ханиалгамаар санагдвал зөөлөн ханиалгаж цэрийг гадагшлуулна. Цэрийг гадагшлуулах иллэгийг 7 хоногт 1-2 удаа байхад хангалттай.
5. Цэвэр агаарт гарах :
Цэвэр агаар бол уушгины хамгийн сайн эм билээ. Цэвэр агаарт 1-2 цаг болоход уушгинд хүчилтөрөгчийн хэмжээ ихэсэж, биеэс нүүрстөрөгчийн хийн гадагшилт сайжирна. Ялангуяа ой модонд салхинд гарч алхах үед хүний уушгины цэвэрших чадвар эрс сайжирдаг байна.
6. Уураар утах : Цайны уур, усны уураар ам хамраа утах арга. Энэ нь усны уурын молекулаар амьсгалын замаа чийгшүүлэн, цэрийг шингэрүүлж, ханиалгалтаар уушгинаас гадагшлах боломжийг нэмэгдүүлнэ. Утахдаа 1-2 литр буцалсан усанд розмарин, гангыг хийж хандлаад, толгой дээгүүрээ алчуур бүтээж 10-15 минут утна. Утлага хийх явцад амьсгал давчдах, толгой эргэх зовуурь илэрвэл зогсооно. Буцалсан усанд түлэгдэхээс болгоомжлоорой.