Та цөсний чулуутай юм биш биз?

Цөсний чулуу нь цөсний хүүдийнд үүсдэг хатуу чулуурхаг бодис бөгөөд ихэвчлэн цөсний шингэнд агуулагдах бодисын тэнцвэр алдагдсанаас болж үүсдэг. Энэхүү эмгэг нь зарим хүмүүст ямар ч шинж тэмдэг илэрдэггүй ч, тоохгүй орхиж болохгүй эмгэг билээ.


Цөсний чулуу яагаад үүсдэг вэ?

Цөсний чулуу үүсэхэд дараах гол шалтгаанууд нөлөөлдөг:

  1. Цөсний холестерол ихсэх
    Хоол хүнснээс авдаг өөх тос, холестерол ихэссэнээр цөсний найрлагад өөрчлөлт ордог. Энэ нь цөс өтгөрч, тунадасжилт үүсгэж, чулуу үүсэхэд хүргэнэ.
  2. Цөсний давсны дутагдал
    Цөсний давс нь цөсийг шингэрүүлэх үүрэгтэй. Цөсний давсны дутагдал нь холестерол болон бусад бодисын тунадасжилтыг хурдасгаж, чулуу үүсгэдэг.
  3. Эрсдэлт хүчин зүйлс
    • Таргалалт: Ялангуяа хэвлий хэсгээрээ өөхлөлттэй хүмүүсийн цөсний найрлага өөрчлөгдөж, чулуу үүсэх эрсдэл нэмэгддэг.
    • Жирэмслэлт: Эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөлтөөс болж цөсний эрүүл мэнд мууддаг.
    • Элэгний өвчлөл: Цөс боловсруулалт алдагдах нь чулуу үүсэх үндэс болдог.
  4. Амьдралын хэв маяг
    • Бага хөдөлгөөнтэй амьдрал
    • Тэнцвэргүй хооллолт
    • Удаан хугацааны өлсгөлөн эсвэл хэт хурдан турах

Илрэх шинж тэмдэг

Цөсний чулуу жижиг бол ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй. Харин дараах тохиолдолд зовиур үүсч болно:

  • Хэвлийн баруун дээд хэсгээр хүчтэй өвдөх
  • Дотор муухайрах, бөөлжих
  • Хоолны шингэц муудах
  • Арьс, нүд шарлах (шарлалт)
  • Халуурах, жихүүдэс хүрэх

Эдгээр шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандах шаардлагатай.


Цөсний чулуу үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?

  1. Зөв хооллох
    • Өөх тос багатай, илчлэг багатай хоол хүнс хэрэглэх
    • Эслэг ихтэй ногоо, жимсийг өдөр тутмын хоолондоо хэрэглэх
  2. Тогтмол дасгал хөдөлгөөн
    Биеийн жинг зохистой хэмжээнд байлгаж, цөс ялгаралтыг дэмжихийн тулд идэвхтэй хөдөлгөөн хийх.
  3. Шингэн хангалттай уух
    Өдөрт 2-3 литр ус уух нь цөс өтгөрөхөөс сэргийлэхэд чухал нөлөөтэй.
  4. Жингээ тогтвортой барих
    Хэт хурдан жин хасах нь цөс өтгөрөх эрсдлийг нэмэгдүүлдэг тул эрүүл аргаар турахыг зөвлөж байна.

Эмчилгээний аргууд

  • Эмийн эмчилгээ: Зарим тохиолдолд эмч нар чулууг жижигрүүлэх, цөсийг шингэлэх эмчилгээ санал болгодог.
  • Мэс заслын эмчилгээ: Цөсний хүүдийг авах (холецистэктоми) нь түгээмэл хэрэглэгддэг арга юм.
  • Байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх: Элэг, цөсийг хамгаалах, цөсний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх бүтээгдэхүүнүүд үр дүнтэй байж болно.

Элэг хамгаалах шилдэг шинэ бүтээгдэхүүн: Регенил Хепа Форте

Регенил Хепа Форте нь Монголд саяхан танилцуулагдсан, элэгний эрүүл мэндийг дэмжихэд зориулагдсан шинэ, өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн юм. Энэхүү бүтээгдэхүүн нь элэгний эсийг хамгаалах, элгийг хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмжих олон онцгой найрлагатай.

Регенил Хепа Форте-ийн онцлог:

  • Элэгний үйл ажиллагааг дэмжих олон эмийн ургамлын найрлагатай: Энэхүү бүтээгдэхүүнд элэгний эрүүл мэндийг дэмждэг байгалийн гаралтай ургамлуудын хослол орсон. Тухайлбал, толбот арзаахай (Milk Thistle) нь элэгний эсийг хамгаалах, хоргүйжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлдэг бол артишок нь антиоксидант үйлчлэлээр элэгний үрэвслийг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг
     
  • Элэгний эсийн нөхөн төлжилтийг дэмжинэ:
    Найрлагад орсон холин (Витамин В4) нь элэгний өөх хуримтлалын эсрэг үйлчилж, эсийн мембраны нөхөн төлжилтийг дэмждэг.
     
  • Биеэс хор гадагшлуулах үйл ажиллагааг сайжруулна: Aртишок (Artichoke Extract)-ийн найрлага нь байгалийн гаралтай элэгний хоргүйжүүлэх процессыг дэмжиж, биеэс илүүдэл бодисыг гадагшлуулахад тусалдаг ургамал юм. 
     
  • Элэгний өөхлөлтөөс урьдчилан сэргийлнэ: Лецитин (Lecithin) болон эссенциал фосфолипидүүд нь элэгний өөх хуримтлагдахаас сэргийлж, элэгний хэвийн үйл ажиллагааг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Өнөөдрөөс элгээ эрүүлжүүлж эхэлцгээе!

Регенил Хепа Форте бол элэгний үйл ажиллагааг дэмжих байгалийн гаралтай найрлагатай, шилдэг бүтээгдэхүүн юм. Элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, элэгний эсийг хамгаалах, нөхөн сэргээх хамгийн зөв сонголт болно.

Регенил Хепа Форте-г Монос болон Агар фармын бүх эмийн сангуудаас жоргүй авах боломжтой.