Анх удаа өөр орчинд унтахад нөлөөлдөг үзэгдэл: "First Night Effect"
Өөр орчинд унтахад амархан нойрсож чадахгүй байх нь хүн бүрд тохиолддог нийтлэг үзэгдэл юм. Энэ үзэгдлийг шинжлэх ухаанд "Анхны шөнийн эффект" (First Night Effect) гэж нэрлэдэг. Энэ нь шинэ орчинд анх удаа унтахад бидний нойрны чанар муудаж, унтахад хүндрэлтэй болдог явдал юм.
Анхны шөнийн нөлөө хэрхэн үүсдэг вэ?
Судалгаагаар хүний тархи шинэ орчинд анх удаа унтах үедээ "сэрэмжтэй" хэвээр байдгийг нотолсон. Энэ нь хувьслын явцад үүссэн хамгаалах механизм бөгөөд шинэ орчны аюулаас өөрийгөө хамгаалах чадвартай холбоотой. Тархи хоёр тал бөмбөлгөөс бүрдэх бөгөөд анхны шөнө зүүн талын бөмбөлөг илүү идэвхтэй ажиллаж, шинэ орчныг хянадаг байна.
Анхны шөнийн эффектийн онцлог шинжүүд
Унтахад хүндрэлтэй болох: Анх удаа шинэ орчинд унтах үед хүмүүс тайвширч чадахгүй байх нь элбэг.
Нойр тасалдах: Бат бөх гүн нойр авч чадахгүй, ойр ойр сэрэх магадлал өндөр.
Тархи жигд амрахгүй байх: Нэг талын тархи сэрэмжтэй байх тул гүн нойр авахад саад болдог.
Дасан зохицох явц: Ихэвчлэн хоёр дахь шөнөөс эхлэн нойрны чанар сайжирдаг.
Шалтгаанууд
Орчны өөрчлөлт: Дуу чимээ, гэрэл, температур зэрэг шинэ орчны хүчин зүйлс нойронд нөлөөлдөг.
Стресс, санаа зовнил: Шинэ орчинд байгаагаа мэдрэх, маргаашийн төлөвлөгөө бодох нь тайван байхад саад болдог.
Хувьслын механизм: Танил бус орчинд хамгаалалтын систем ажиллах нь биологийн онцлог.
Анхны шөнийн эффект ямар сөрөг талтай вэ?
Нойрны чанар муудах: Шинэ орчинд анх удаа унтах үед нойр өдөр тутмын хэвийн нойрноос өөр байдаг тул хүмүүсийн нойрны жинхэнэ чанарт нөлөөлдөг.
Оюун санааны ядаргаа: Нойр хангалтгүй байх нь дараагийн өдрийн анхаарал төвлөрөлд сөргөөр нөлөөлдөг.
Анхны шөнийн эффектийг багасгах зөвлөмжүүд
- Танил эд зүйлсээ авч явах: Өөрийн дэр, хөнжил эсвэл дуртай үнэрт тосыг авч явах нь тайвшрахад тусална.
- Орчныг тохируулах: Чихэвч, нүдний маск эсвэл цагаан дуу чимээ үүсгэгч ашиглан шинэ орчны дуу чимээг багасгаарай.
- Тайвшруулах арга хэрэглэх: Унтахаас өмнө амьсгалын дасгал хийх, бясалгах эсвэл зөөлөн сунгалтын дасгал хийх нь үр дүнтэй.
- Дэглэм барих: Өдөр бүр нэг цагт унтаж, босдог дэглэмээ хадгалаарай.
- Витамиксийн Restful sleep хэрэглэх: Restful sleeр нь нойрны хямралыг засаж, бат бөх нойрсоход туслах эмийн ургамал агуулсан бүтээгдэхүүн. Найрлагад агуулагдах ургамлын ханднууд нь мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд оролцож, тайвшруулах үйлдэл үзүүлнэ. Мелатонин нь шөнийн нойрыг гүн болгож тайван нойрсуулах үйлдэлтэй. Витамин В6 нь энерги үүсэлт болон бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангана.
Ургамлын гаралтай тул дасал үүсгэхгүй.
Унтахаас 30 минутын өмнө 1-2 ширхгээр ууж хэрэглэнэ.
Курс эмчилгээ 3 сар
Анх удаа шинэ орчинд унтахад хүндрэлтэй санагдаж болох ч дасан зохицох нь хурдан. Өөрийгөө тайвшруулж, дээрх зөвлөмжийг дагаж мөрдвөл нойрны чанараа хадгалах боломжтой юм.
Энэхүү нийтлэл танд сонирхолтой санагдсан бол бусадтай хуваалцаарай! ????