Шинэ жилийн эхлэл бол бидний амьдралд шинэ зорилго, төлөвлөгөөгөө тодорхойлох сайхан үе. Гэвч ихэнх хүмүүс эрүүл мэндийн асуудал гарсныхаа дараа л анхаарал хандуулдаг нь харамсалтай. Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “2024 онд хорт хавдрын тохиолдол өмнөх оноос 17%-аар өссөн” хэмээн онцолж аливаа эмгэгээс урьдчилан сэргийлэх нь маш чухал болохыг сануулсан билээ.
Аливаа өвчин эмгэгийг эдгээхээс илүүтэй урьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй гэдгийг олон судалгаа харуулсан байдаг. Жишээлбэл, 2018 онд The Lancet Public Health сэтгүүлд гарсан судалгаанд дурдсанаар урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хөрөнгө оруулах нь өвчлөлийн эдийн засгийн болон нийгмийн дарамтыг бууруулахад томоохон нөлөөтэйг баталжээ.
Урьдчилан сэргийлэхийн ач холбогдол
- Өвчлөл, хүндрэлийн эрсдлийг бууруулна
Амьдралын эрүүл хэв маягийг хэвшүүлэх нь зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, хорт хавдар зэрэг олон өвчний эрсдлийг мэдэгдэхүйц бууруулдаг. American Journal of Preventive Medicine сэтгүүлд дурдсанаар, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, хорт зуршлаас зайлсхийх нь зүрх судасны өвчлөлийг 80%-аар бууруулах боломжтой. - Санхүүгийн ачаалал багасна
Өвчлөлийг эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх нь эмчилгээний зардлыг хэмнэхэд тусалдаг. Жишээ нь, жил бүрийн эрүүл мэндийн үзлэг нь томоохон өвчнийг эрт илрүүлж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлдэг.
Эрүүл мэндээ хамгаалахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
- Дасгал хөдөлгөөн: Өдөрт 30 минут алхах эсвэл хөнгөн дасгал хийх.
- Эрүүл хооллолт: Жимс, ногоо, эрүүл тоснуудыг өдөр тутамдаа хэрэглэх.
- Эрүүл мэндийн үздэгт хамрагдах: Жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдах.
- Сөрөг зуршлаа хаях: Тамхи, архи зэрэг хорт зуршлаас татгалзах.
Элэг бүтэн эрүүл амьдрал Лив.52
Элэгний өвчлөл Монгол улсад хамгийн тулгамдсан эрүүл мэндийн асуудлуудын нэг билээ. Лив.52 нь 100% ургамлын гаралтай, элэгний үйл ажиллагааг дэмжиж, хамгаалдаг бүтээгдэхүүн бөгөөд дараах ач холбогдолтой:
- Элэгний өөхлөлтөөс сэргийлэх
- Элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмжих
- Элэгний эсийг хамгаалах
Шинэ жилээ эрүүл, эрч хүчтэй угтахын тулд амьдралын зөв хэв маягийг хэвшүүлж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийцгээе.
Эрүүл мэнддээ анхаарч, шинэ оныг эрч хүчтэй угтацгаая!