Эрэгтэй үргүйдэл

7 хосын 1 нь үргүйдэлтэй байдаг

Эрэгтэй үргүйдлийн тодорхойлолт

Эмэгтэй нөхөн үржихүйн талаас хэвийн эрэгтэйн үрийн шингэний шинжилгээ болон үрийн шингэний бусад нэмэлт шинжилгээнд хийгдсэн эмгэг өөрчлөлт нь тухайн эмэгтэйн нэг жил ба түүнээс дээш хугацаанд жирэмслээгүй байхтай хавсарсан тохиолдолд эрэгтэй үргүйдэл гэж тодорхойлдог.

Үрийн шингэн гэдэг нь. 

  • Үрийн цэврүү

  • Төмсөг,

  • Төмсөгний дайвар,

  • Түрүү булчирхай болон бусад туслах булчирхайнуудын шүүрлээс бүрдсэн эр бэлгийн эсийг агуулсан шингэн юм. 

 ДЭМБ-аас 2010 онд Үрийн шингэний лабораторийн шинжилгээний гарын авлага зөвлөмжийг гаргасан байдаг.

Үүгээр эрэгтэй хүний үрийн шингэний хэмжээ 1,5мл-ээс буюу түүнээс дээш байвал хэвийн гэж заасан байдаг.

 Харин үүнээс 1,5-аар 5мл-ээс багасахыг гипосферми гэж нэрлэдэг

 1мл үрийн шингэнд оногдох ер бэлгийн эсийн тоо 15 сая буюу түүнээс дээш байх ёстой харин нийт үрийн шингэнд оногдох ер бэлгийн эсийн тоо 39 сая буюу түүнээс дээш байх ёстой гэж заасан байдаг.

Хэрвээ тооны хувьд үүнээс багасах юм бол олегозо спирм гэж нэрлэдэг

Нийт эр бэлгийн эсийн 40% буюу түүнээс дээш нь ямар нэгэн байдлаар хөдөлгөөнтэй байх ёстой харин 32% буюу түүнээс дээш нь давшилт хөдөлгөөнтэй байх ёстой гэж заасан байдаг.

 Хэрвээ хөдөлгөөний хувьд энэ хувиас багасах юм бол астинозо спирм гэж нэрлэдэг байгаа.

 Нийт эр бэлгийн эсийн 4% буюу түүнээс дээш хувь нь хэвийн морфологитой байна

Хэвийн морфологитой эр бэлгийн эс үнэ 4%-аас бага байхыг тератоза сперми гэж нэрлэдэг

 Эдгээр үзүүлэлтүүд бүгд хэвийн үед  нормоза буюу хэвийн эспермограмм гэж нэрлэнэ

 Эрэгтэй үргүйдлийн ер нь оношилгоог хэрхэн хийдэг вэ?

Эрэгтэй үргүйдлийг оношлох нь бол харьцангуй хялбар

1. Цаг хугацаа бага шаардана , өртөг харьцангуй хямд

Эрэгтэй хүнийг яг үр тогтоох чадвар хэвийн үү үгүй юү гэдгийг оншилдог.

  • Үрийн шингэнээ 10 буюу түүнээс дээш хоног гаргаагүй байх нь эр бэлгийн эсийн хөдөлгөөн болоод морфологи хэт бага гардаг гэдгийг эрдэмтэд нотолсон байдаг

  • Тиймээс та үрийн шингэний шинжилгээ өгөхөөр бол  2-оос 7 хоног үрийн шингэнээ гаргаагүй Мөн  3-аас 5 хоног гаргаагүй байх нь илүү зохимжтой гэж ДЭМБ-аас зөвлөдөг.

  • Мөн хорт зуршил үрийн шингэнд ноцтойгоор нөлөөлдөг.

Тухайлбал

  1. Тамхи 10 жилээс дээш татах нэг бол өдөр тутам олон тоогоор татдаг бол эр бэлгийн эсийн удмын мэдээлэл ихээр гэмтдэг гэж үздэг

  2.  Мөн архи ихээр хэрэглэх нь тератоза сферм үүсэх нэг нөхцөл болдог.

Тиймээс та шинжилгээ өгөх бол архи болон тамхины хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй.

 Мөн таны шинжилгээ өөрчлөлттэй гарсан бол эдгээр хорт зуршлаас татгалзах нь зүйтэй.

 Үрийн шингэнээ гаргаагүй хоног болон хорт зуршлаас гадна таны амьдрал болон ажлын хэв маяг чухал нөлөөтэй.

Үүнд

  1. Дасгал хөдөлгөөн,

  2. Ажлын нөхцөл,

  3. Амьдрах нөхцөл мөн нөлөөлдөг байгаа.

Жишээлбэл хөдөлгөөний дутагдалтай хүний үрийн шингэний чанар муу гардаг гэж үздэг бол халуу хэт халуун нөхцөлд байх нь мөн эр бэлгийн эсийн үүсэлтэд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. Үүнийг эрдэмтэд нотолсон байдаг.

Төмсөг нь биеэс 2-оос 3 хэмээр сэрүүн байх ёстой

Гэтэл төмсгийн температур нэг хэмээр нэмэгдэхэд эр бэлгийн эсийн үүсэлт 14%-аар буурдаг гэж нотолсон байдаг.

Хамгийн анхан шатын шинжилгээ маань ерөөсөө л үрийн шингэний шинжилгээ буюу сперма грамм шинжилгээ байдаг.

Үрийн шингэний шинжилгээнд

  1. Эр бэлгийн эсийн тоо ямар байна

  2. Эр бэлгийн эсийн хөдөлгөөн ямар байна

  3. Үрийн шингэн давуулагдаж байгаа эр бэлгийн эс маань өөрөө бүтцийн хувьд хэвийн байгаа эсэх

  4. Үрийн шингэний гарц хэвийн хэвийн байгаа эсэхийг шалгадаг

 

ДЭМБ-аас тодорхойлсон норматив бол 

 Хэрвээ энэ үрийн шингэн шинжилгээнд ямар нэгэн эмгэг өөрчлөлт илрэхгүй байх юм бол дахиад нэмж шинжилгээ хийх шаардлага байхгүй.

 Харин тухайн үрийн шингэн шинжилгээнд ямар нэгэн байдлаар эмгэг өөрчлөлт илрэх юм бол тухайн хүнд илүү нарийсгасан дараагийн шатын шинжилгээг хийнэ.

Үрийн шингэний шинжилгээ яаж хийдэг вэ?

Үрийн шингэний шинжилгээг хийхэд бол харьцангуй хялбар.

  • Тухайн хүн маань  2-оос 7 хоног бэлгийн харьцаанд ороогүй үрийн шингэнээ гадагшлуулаагүй ирэх
  • Тусгай  лабораторийн нөхцөлд тусгай өрөөнд ороод гар хангалга хийх замаар үрийн шингэнээ гаргах
  •  Үүний дараа үрийн шингэнд эр бэлгийн эсрэг тоо хэмжээ, хөдөлгөөний , үзүүлэлтүүдийг тодорхойлно.

Шинжилгээний хариу бол харьцангуй  богино хугацаанд 1-ээс 2 цагийн хугацаанд бол гарах боломжтой.

Эрэгтэй үргүйдэлд хүргэдэг шалтгаанууд юу байдаг вэ?

АНУ-ын нөхөн үржихүйн анагаах ухааны нийгэмлэгээс гаргасан эрэгтэй  үргүйгдлийн шалтгаанууд .

  1. Нийт эрэгтэй үргүйдлийн  33% нь шалтгаан нь тогтоогддоггүй.
  2. 17% нь варикоцел буюу төмсөгний вений судсын үрэвсэл
  3. Халдварууд 9%-ийг нь эзэлдэг / Халдвар гэдэг маань БЗХӨ-өөс гадна шээс бэлгийн замын эрхтний халдварууд
  4. Гипогонадизм, төмсөг буугааргүй  байх зэрэг олон шалтгаанууд байдаг. 

Монгол эрэгтэйчүүдийн үргүйдлийн зонхилон туулах шалтгаан

  1.  БЗХӨ  түүнийг  цаг тухайд нь эмчлүүлээгүй байх
  2. Төмсгийн бэртэл гэмтэл ялангуяа манайхан хөдөө орон нутагт  малтай их харьцдаг эмээлийн бүүрүүнд их цохигддог мотоцикл их унадаг ба  дээрээс нь монгол эрчүүд маань их зодоон цохион хийдэг.

Үүнээс улбаалан төмсгөндөө бэртэл гэмтэл авах нь их байдаг 

  1. Төмсөгт хийгдэж байгаа аливаа мэс ажилбарууд маань яваандаа төмсний тахиар суганцар гэж нэрлэдэг эр бэлгийн эсийг  боловсруулдаг суганцарыг  хатангиршуулдаг

Хэрвээ таны шинжилгээний хариунд 

1. Эр бэлэг эсийн тоо цөөн 

2. Үрийн шингэний хэмжээ бага 

3. Эр бэлэг эсийн хөдөлгөөн удаан гэж гарсан бол 

100% ургамлын найрлагатай судалгаа шинжилгээгээр баталгаажсан  Спэмен эмийн санал болгож байна. 

Спемэн нь 2 замаар эрэгтэйчүүдийн үргүйдлийг эмчилнэ

1. Өнчин тархины базофиль эсийн үүсэлт болон шар биеийн даавар фолликул сэдээгч дааврын хэмжээг ихэсгэх замаар эр бэлгийн эсийн үр тогтоох чадварыг сайжруулна

2. Төмсөг үрийн цэврүү, төмсөгний дайврын үйл ажиллагааг сайжруулах замаар эр бэлгийн эсийн үүсэлт болон үрийн шингэний хэмжээг ихэсгэнэ.

Одоогийн эпидемиологийн судалгаанаас харахад дэлхийн хосуудын 15% нь үргүйдэлд өртөж байгаагийн тал хувь нь эмчлэгдээгүй ба/эсвэл шийдэгдээгүй байна.

Үргүйдэлтэй хосуудын 40% нь голчлон эрэгтэй хамтрагчийн үргүйдэлтэй холбоотой байдаг бол эдгээр тохиолдлын 20% нь эрэгтэй, эмэгтэй хүчин зүйлсийн хослол байдаг.

 1 Олигосперми, астеносперми, тератозоосперми, азоосперми нь эрэгтэйчүүдийн үргүйдлийн 20-25% -ийг эзэлдэг.

Эмнэлзүйн хувьд олигосперми (үрийн шингэний концентраци 20 сая эр/мл-ээс бага) нь эрэгтэй хүний ​​үргүйдлийн хамгийн түгээмэл шалтгаануудын нэг гэж тооцогддог. 

Хэдийгээр олигосперми өвчний эмгэг физиологи нь тодорхойгүй хэвээр байгаа ч эр бэлгийн эс үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг уутанцрын өдөөгч даавар (FSH) болон лютеинжүүлэгч даавар (LH) зэрэг гормонууд нь маркер бүрдэл хэсгүүдийн үүрэг гүйцэтгэдэг .

 Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Аюурведийн чиглэлээр олигосперми өвчнийг эмчлэхэд байгалийн эх үүсвэрийг ашиглах өргөн хүрээтэй судалгаа хийгдсэн.

The Himalaya Drug Company (Макали, Бангалор)-ын боловсруулсан поли ургамлаас гаралтай Спемэн  эмийг Энэтхэгийн Засгийн газрын Эмийн зохицуулалтын газраас (Эрүүл мэнд, гэр бүлийн сайн сайхны яамны Аюушийн хэлтэс) ​​баталсан.

Энэ нь олигосперми, дутуу бэлгийн харьцаанд орох, хөгшрөлтийн бэлгийн хавьталд орох болон бусад холбогдох нөхцлүүдийг эмчлэхэд эмнэлзүйн хувьд үр дүнтэй нь судлагааны ажилаар нотлогдсон  

 Спэмен хүн, амьтны төмсөгний гаметоген болон андрогенийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг нь судлагааны ажилаас батлагдсан байдаг.

Эх сурвалж: https://my.clevelandclinic.org/health/diseases/17201-male-infertility

https://emedicine.medscape.com/article/436829-overview?form=fpf

https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC5927757/