Элэгний өөхлөлт гэдэг нь элгэнд байх өөхний хэмжээ хэвийн хэмжээнээс ихсэж, өөхөн хуримтлал үүсэхийг хэлнэ. Энэхүү эмгэг нь тухайн хүнд ямар нэгэн зовиур, шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг. Элэгний өөхлөлт нь элэгний хатуурал цаашлаад хавдар болох анхдагч хүчин зүйл болдог. Өнөө үед дэлхийн олон оронд элэгний өөхлөлт эрүүл мэндийн гол асуудал болсон бөгөөд, ялангуяа таргалалт, бодисын солилцооны эмгэгтэй хүмүүсийн дунд түгээмэл тохиолдож байна.
Элэгний өөхлөлт нь:
- Архины шалтгаант элэгний өөхлөлт (Alcoholic Fatty Liver Disease буюу AFLD): Архины байнгын хэрэглээ элэгний үйл ажиллагааг бууруулж өөх тосны солилцоо алдагдахад хүрч элгэнд өөх тос хуримтлагдаж элэгний өөхлөлт үүсдэг.
- Архины бус шалтгаант элэгний өөхлөлт (Non-Alcoholic Fatty Liver Disease буюу NAFLD): Архины хэрэглээгүй амьдралын буруу хэв маягаас үүдэн элэгний үйл ажиллагаа буурч илүүдэл өөх элэгт хуримтлагдахыг хэлнэ. NAFLD нь чихрийн шижин, таргалалт, бодисын солилцооны эмгэг холбоотой бөгөөд эмчлэхгүй арга хэмжээ авахгүй удсан тохиолдолд элэгний үрэвсэж сорвижил үүсэн цаашлаад ЭЛЭГНИЙ ХАТУУРАЛ үүсэх эрсдэлтэй.
Элэгний өөхлөлтийн шалтгаан
- Амьдралын хэв маяг, хооллолт: Ихэвчлэн буруу хоол хүнс хэрэглэх, өдөрт авах илчлэгээсээ хэтрүүлэх, дасгал хөдөлгөөн бага хийдэг хүмүүсийн дунд өөхлөлт үүсэх эрсдэл өндөр байна.
- Архи, согтууруулах ундаа: Архины хэрэглээ нь элэгний эсүүдийг гэмтээж, өөх хуримтлагдах шалтгаан болдог.
- Бодисын солилцооны эмгэгүүд: Чихрийн шижин, цусны даралт ихсэх, холестерины түвшин өндөр зэрэг нь элэгний өөхлөлтийг үүсгэхэд хүргэдэг.
- Генетик хүчин зүйлс: Генетикийн онцлог байдлаас шалтгаалж зарим хүмүүс элэгний өөхлөлтөд илүү өртөмтгий байдаг.
Илрэх шинж тэмдэг
Элэгний өөхлөлт нь ихэнхдээ эхэн үедээ ямар ч тодорхой шинж тэмдэг илрэхгүй бай нь элбэг. Гэсэн хэдий ч дараах шинж тэмдгүүд илэрч болно:
- Хэвлийгээр зовуурилах: Элэг томорсон үед баруун хавирганы доор зовуурь мэдрэгдэж болдог.
- Ядарч сульдах: Элэг өөхөлсөн үед биеийн эрч хүч буурч, ядаргаа мэдрэгддэг.
- Хоол боловсруулалтын өөрчлөлт: Хоол боловсруулалт буурах, хоолны дуршил буурах зэрэг асуудал үүсэж болзошгүй.
Судалгаа:
Сүүлийн жилүүдэд элэгний өөхлөлтийн талаар олон судалгаа хийгдсэн бөгөөд, жишээ нь Journal of Hepatology-д нийтлэгдсэн судалгаагаар элэгний өөхлөлттэй хүмүүсийн 25% нь элэгний үрэвсэлд шилжих эрсдэлтэй гэсэн байна. Мөн National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases-аас хийсэн судалгаагаар бодисын солилцооны эмгэгтэй хүмүүсийн 50%-д элэгний өөхлөлт үүсэх магадлал өндөр байдаг гэж үзжээ. Энэ нь элэгний өөхлөлттэй хүмүүс эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн хийх замаар амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатай гэдгийг харуулж байна.
Лив.52 ДС – Элэг хамгаалах шилдэг ургамлын бүтээгдэхүүн
- Антиоксидант нөлөөтэй – Элэгний эсийг гэмтлээс хамгаалж, эсийн үйл ажиллагааг хэвийн болгоно.
- Элэгний өөх тосны солилцоог зохицуулна – Элэгний өөхний хуримтлал багасгах үйлдэлтэй.
- Элэгний эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлнэ – Ургамлын хандууд нь гэмтсэн эсүүдийг хурдан нөхөн сэргээхэд тусална.
- Биохимийн үзүүлэлтийг сайжруулна – AST, ALT зэрэг элэгний ферментүүдийн түвшинг бууруулж, элэгний үйл ажиллагааг хэвийн болгоно.
- Гепатопротектив (элэг хамгаалах) үйлчилгээтэй – Элэгний эсийн мембраныг гэмтлээс хамгаалж, элэгний хорт бодисыг саармагжуулна.