Буйлны үрэвсэл гэж юу вэ? Буйл үрэвсэхээс хэрхэн сэргийлэх вэ?

Хүн бүрд хэзээ нэгэн цагт буйл хөндүүрлэн мэдрэг болж үрэвсэх асуудалтай тулгарч байсан л биздээ. Шүд угаахад буйлнаас цус гарч, шүд угаах, шүдний завсар цэвэрлэх, хоол идэх үед ч тэр хэсэгтээ хөндүүрлэн эмзэг болж байсан байж магадгүй. Энэ бол буйлны үрэвсэлт өвчин юм.

Буйлны үрэвсэл нь шүдэн дээр хуримтлагдсан өнгөр ба нянгийн гаралтай биохальсны хорт бүтээгдэхүүнүүдээс шалтгаалан үүсдэг үрэвсэлт өвчин юм.

 

Биеийн бусад эрхтэн тогтолцооны үрэвслүүдээс ялгаатай нь үрэвслийн шинж тэмдэг төдийлөн хүчтэй тод илрэхгүй тул буйлны үрэвслийг дийлэнх хүмүүс үл тоомсорлосноор илүү хүнд үе шатанд орсон хойно нь эмнэлэгт хандах нь элбэг.

Буйлны үрэвсэл бол эмчлэгддэг өвчин. Харин үүнийг цаг тухайд нь эмчлэлгүй үл тоомсорлох юм бол илүү ноцтой үр дагаварт хүргэх дараагийн үе шат буюу шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчин болон хүндэрдэг. Иймд буйлны үрэвслийг цаг тухайд нь таслан зогсоож, эмчлэх шаардлагатай.

Цэвэрлэлгүй орхисон шүд нь өнгөр үүсэх, хуримтлагдах гол шалтгаан болно. Өнгөр нь аажимдаа хатууран буйлны гүн хэсэгт шүдний чулуу болон хувирснаар буйланд сөрөг нөлөө учруулж эхэлнэ.

Амны эрүүл ахуйг сахилгүй, шүдний чулууг авалгүй энэ чигт нь орхивол тэр хэсэгт буйлны үрэвсэлт өвчин үүсэх бөгөөд үрэвслийн улмаас амны хөндийд ил шархлаа үүсэж нян бактери хүний биед нэтрэх үүд хаалга болж өгнө.

Үүний улмаас амны хөндийн хөнөөлт нян бактериуд цусны урсгалд нэвтрэн амны хөндийгөөс бусад эрхтэн тогтолцоо руу дамжин халдварлах боломж нээгдэнэ.

Ийм нөхцөл байдлын таслан зогсоох, үүсгэхгүй байх нь маш хялбархан. Өдөрт шүдээ хоёр удаа угаах, шүд хоорондын завсраа ердөө ганцхан удаа цэвэрлэхэд л хангалттай. Хэрэв боломжтой бол хоол идэх болгоныхоо дараа шүдээ угаадаг байх нь бүр илүү тустай.

 Бид таньд монголын шүдний эмч нарийн холбооноос сайшаагдсан DENTAL CREAM шүдний ОО-г санал болгож байна

DENTAL CREAM нь

  • Шүдний пааланг эрдэсжүүлж цоорол үүсэхээс сэргийлнэ.

  • Буйлны үрэвсэлийг намдаана. 

  • Буйлны эрүүл мэндэд тустай байгалийн антиоксидант агуулсан. ​

  • Буйлны үрэвсэлийн үед цус алдалтыг намдааж, буйлны агшилтийг дэмжинэ.​

  • Амны хөндий дэх бохирдлыг цэвэрлэнэ. Бактерийн эсрэг үйлчилгээтэй. ​

  • Амны эвгүй үнэрийг дарна. ​

  • Байгалийн фтор агуулсан:​

Нэмэлт мэдээлэл: ​

  • Өдөр тутам өдөрт хамгийн багадаа 2 удаа угааж хэрэглэнэ. ​
  • 6-с доош насны хүүхэд насанд хүрэгчийн хяналтан доор хэрэглэнэ​
  • Залгих хэрэггүй​

Эх суралж:  https://www.mayoclinic.org/diseases-conditions/gingivitis/symptoms-causes/syc-20354453#:~:text=Gingivitis%20is%20a%20common%20and,seriously%20and%20treat%20it%20promptly.