Архи согтууруулах ундаа тархи болон элгэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Юуны түрүүнд:

Эмэгтэйчүүд эрэгтэй найзуудтайгаа зэрэгцэн адил уух нь хэвийн үзэгдэл гэж бодох нь буруу. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол согтууруулах ундааг задлах хоргүйжүүлэх явц нь удаан байдаг. Иймээс эрэгтэй хүнтэй адил хэмжээгээр уухад эмэгтэй хүн илүү хурдан хордож согтдог байна.

Мөн жирэмсэн эх согтууруулах ундаа ууж болно гэдэг ойлголт нь буруу. Учир нь   жирэмсний хугацаанд согтууруулах ундаа хэрэглэх зохистой хэмжээ, хэрэглэж болох аюулгүй цаг үе гэж байдаггүй. Хүүхдийн тархи жирэмсний бүхий л хугацаанд хөгжиж байдаг тул хэдийд ч гэмтэж болох эрсдэлтэй учир алкогол нь жирэмсний бүхий л хугацаанд урагт сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал нүүрний өөрчлөлт /уруул, тагнайн сэтэрхий/ оюун ухааны хомсдол гэх мэт. 

Тархинд хэрхэн нөлөөлөх вэ?

Судалгаагаар удаан хугацаагаар их хэмжээгээр ууж байсан хүмүүсийн тархины ховдлууд багасаж, тархины эсүүдийн хооронд мэдээлэл дамжуулагч цагаан эсүүд цөөрдөг байна. Ой тогтоолт болон мэдээллийг эргэн санах тогтолцоог муу болгоно. Хүний анхаарал төвлөрүүлэх болон санаачилгатай байх зэрэгт хүчтэй нөлөөлж, архи уудаг хүмүүсийн 80 хувьд нь тиамин витамины дутагдал үүсдэг, мөн заримд нь тархины хүнд эмгэг буюу Вернике-Корсаковын синдром үүсдэг байна.

Элэг хэрхэн гэмтдэг вэ?

Элэг нь 10 г согтууруулах ундааг хэвийн болгож задлахын тулд 1 цаг зарцуулдаг. Ази хүмүүс ялангуяа Монголчуудын хувьд: Этилийн спиртийн (этанол) завсрын бүтээгдэхүүн болох цууны алдегидыг хоргүйжүүлдэг альдегиддегидрогеназ ферментийн идэвх 3-4 дахин бага байдаг.  

Тиймээс архи согтууруулах ундаа уухаасаа өмнө PARTYSMART хэрэглээрэй.
PARTYSMART нь согтууруулах ундааны гол найрлага болох спитрийг задалж хоргүйжүүлдэг.

Хэрэглэх арга:
Согтууруулах ундааны зүйл уухаас өмнө 1- 2 капсулыг усаар даруулан ууна.

Эх сурвалж:
https://www.niaaa.nih.gov/publications/brochures-and-fact-sheets/hangovers#:~:text=What%20Is%20a%20Hangover%3F,sweating%2C%20and%20increased%20blood%20pressure.