Тестостерон дааврын түвшинг нэмэгдүүлдэг шилдэг 5 ургамал

Юуны түрүүнд тестостерон дааврын талаар товчхон дурдъя. Тестостерон нь эр бэлгийн даавар гэдгээр нь бид бүхэн андахгүй биз ээ.  Товчоор бол эр хүний хувьд бие махбодийг зохицуулж байдаг гол даавар нь тестостерон. Уг даавар нь төмсөгөнд боловсорч эр бэлгийн хоёрдогч шинжийг тодорхойлж эр хүний бэлгийн үйл ажиллагаг зохицуулдаг. Хурд хүч ,дайчин чанар ,тэсвэр тэвчээр , хүчирхэг байдал зэрэг эр хүний гол шинжүүд энэ л дааврын түвшинтэй холбоотой. Эрэгтэй хүний булчинлаг, эмэгтэй хүнийг бодвол өөхөн эд багатай байдаг нь тестострерон дааврын булчингийн масс нэмэгдүүлэх, өөх хайлуулах нөлөөтэй холбоотой юм.

ТЕСТОСТЕРОН БУУРУУЛАХ БУСАД ХҮЧИН ЗҮЙЛС:

- Зарим төрлийн эмийн бодисууд, / кортикостероид, морфин, анаболик стероид/

- туяа, химийн эмчилгээ

- мэс заслаар төмсөг авахуулах

- өнчин тархины эмгэгүүд , гэмтэл, хавдар

- таргалалт

- төмсөгний халдвар

- ДОХ-ын вирус

Танд ямар шинжүүд илрэх вэ?

- шодойн өглөөний хөвчрөл алга болох

- бэлгийн дур сонирхол буурах

- зан ааш өөрчлөгдөх

- шалтгаангүй ядрах, бухимдах

- ясны сийрэгжилт явагдаж байнга нуруугаар өвдөх

- нойронд муудах

- анхаарал сулрах

- булчингийн хүч буурах

- хэвлийгээр таргалах

- үс сахлын ургалт удаашрах

 

1. Horny Goat Weed

Энэхүү ургамал нь тестостероны түвшинг мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдүүлдэг байна. Мэрэгч амьтад дээр хийсэн судалгаагаар энэхүү ургамлын бэлдмэл нь  эр бэлгийн эсийн тоог нэмэгдүүлэхээс гадна тестостероны түвшинг нэмэгдүүлэх нөлөө үзүүлсэн байна. Зохимжит тун нь өдөрт 50-600 мг байдаг.

 

2. Ashvaganda /Ашваганда/

Аюрведийн анагаах ухаан энэ ургамлыг олон зууны турш өндрөөр үнэлсээр ирсэн нь санамсаргүй хэрэг биш юм. Өөрөөр Withania somnifera болон Энэтхэг хүн орхоодой ч гэж нэрлэдэг. Ашвагандаг хэрэглэж буй эрэгтэйчүүдэд тестостерон дааврыг нэмэгдүүлж, эр бэлгийн эсийн эрүүл мэнд болон эр бэлгийн эсийн тоо сайжирч байсан нь олон жилийн турш судалгаагаар нотлогдсон. Идэвхтэй бодис нь  жимс, үндсэнд нь их агуулагддаг ба капсул, цай хэлбэрээр гаргаж авдаг. Өдөр тутамдаа 250 мг-аас 1000 мг-аар  хэрэглэх нь тестостероны бууралтыг аажмаар арилгадаг байна.

3. Rhodiola Rosea /Алтан гагнуур/

Энэхүү ургамал нь хүмүүсийн бие бялдрын хүч чадал, танин мэдэхүйн чадварыг сайжруулах, стрессийн түвшинг бууруулахын тулд хэрэглэдэг ургамал юм. Сүүлийн үед тестостероны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чадвартай гэдгийг энэхүү ургамлаас гаргаж авсан нэмэлт бүтээгдэхүүн дээр хийгдсэн судалгаанаас харж болно. Өдөрт 200 мг-аас 600 мг тунгаар хэрэглэх нь зохимжтой юм.

4. Малайзын хүн орхоодой

Малайзын хүн орхоодой нь бусад хүн орхойдооноос тэс өөр. Үрэвсэл, чихрийн шижин, хумхаа өвчнийг эмчлэх зэрэг олон давуу талтайгаас гадна олон судалгаагаар тестостероны түвшинг нэмэгдүүлдэг нь нотлогдсон. Өдөр бүр 300 мг-400 мг тунгаар хэрэглэх нь хамгиийн тохиромжтой. Гол гаж нөлөө нь ходоод цочроох эрсдэлтэй.

5. Нарсны холтос

Нарсны холтос нь проантоцианидин хэмээх идэвхт бодис агуулдаг. Энэхүү идэвх бодис нь зүрх судасны эрүүл мэндийг сайжруулж, муу холестеролыг бууруулж, бэлгийн сулралыг эмчилдэг. Сүүлийн жилүүдэд судлаачид нарсны холтосны хандыг l-аргининтай хослуулан хэрэглэхэд тестостероны түвшинг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Хэрэв та дархлаа дарангуйлах, цус шингэлэх, хими эмчилгээ хийлгэж байгаа бол нарсны холтосны хандыг хэрэглэхийг хориглодог. Өдөр бүр 50 мг-450 мг тунгаар хэрэглэх зохимжтой.

Та тестостерон дааврын түвшингээ хадгалах болон нэмэгдүүлэхийг хүсч байгаа бол Энэтхэг улсын Хималай брэндийн Ашваганда буюу Stress wellness бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх зурган дээр дараарай.