Elderberry жимсний 5 ач холбогдол

Дэлхий даяар 30 орчим төрлийн elder ургамал, мод байдаг. Энэ дундаа Европт ургадаг Elderberry нь дархлаа төдийгүй таны эрүүл мэндийг дэмжихэд чухал ач холбогдолтой.  Энэхүү жимсийг МЭӨ 400 оноос хэрэглэж ирсэн бөгөөд "Анагаах ухааны эцэг" гэж нэрлэгдэх Гиппократ ач холбогдол ихтэй учраас elder модыг "эмийн авдар" гэж нэрлэсэн байдаг. Elderberry жимсний ач холбогдлыг дурдвал:

1. Ханиадны шинж тэмдгийг бууруулна.

Ханиад томууны улиралд 60 өвчтөнд 15 мл elderberry жимсний ханд болон плацебо ханд  хэрэглэсэн судалгаанд elderberry хэрэглэдэг хүмүүсийн ханиадны шинж тэмдэг плацебо хэрэглэдэг хүмүүсээс дөрөв хоногийн өмнө намдсан байна. Учир нь энэхүү жимс нь ханиад томуу үүсгэгч вирусийн өсөлт үржлийг саатуулдаг нь судалгаагаар нотлогдсон.

2. Дархлааг дэмжихэд тустай

Дархлааг дэмжих онцгой нөлөөтэйн дээр үрэвслийн үед үүсч байгаа цитокинуудыг бууруулснаар үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг.

3. Архаг өвчний эрсдлийг бууруулахад тустай

Elderberry жимс нь С витаминаар баялаг.  С витамин нь антиоксидантаар баялаг тул архаг өвчин тусах эрсдлийг бууруулаад зогсохгүй цусны даралт ихсэх, төмрийн дутагдлын цус багадалтаас урьдчилан сэргийлэхэд тустай.

4. Мэдрэлийн эсийг хамгаалдаг.

Elderberry жимсний хар ягаан өнгийг өгдөг антоцианин хэмээх биологийн идэвхт нэгдэл нь мэдрэлийн эсийг хамгаалдаг ажээ.

5. Эрч хүчийг сайжруулахад тусална.

Elderberry хэрэглэдэг хүмүүс хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад илүү эрч хүчтэй байсан байна.

Таны хүүхдэд Английн Natures aid  үйлдвэрийн 100% ургамлын гаралтай Д, С витамин, цайр болон Elderberry жимсний ханд агуулсан Immune support витаминыг хэрэглэхийг санал болгож байна. Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх зурган дээр дараарай.