“ЦАХИУР ТӨМӨР” КОМПАНИАС ЗАМЫН ЦАГДАА НАРТ    ЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХАНДИВЛАВ.

“Цахиур төмөр” компани нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, өвчин, эмгэгээс сэргийлэх, тэдэнд эрүүл мэндийн ойлголт, мэдлэг өгөх арга хэмжээг олон жил зохион байгуулж ирсэн уламжлалтай. 

 

Энэхүү уламжлалт ажлын хүрээнд байгаль, цаг агаарын ямар ч хүнд нөхцөлд үүргээ биелүүлж, тодруулбал өвлийн тэсгим хүйтэн өдрүүдэд нийслэл хотод Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлаа хашиж буй 400 замын цагдаа нарын эрүүл мэндэд тус дэм үзүүлэхээр алба хаагч бүрт бөөр, ханиад, томууны өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах, дархлааны системийг дэмжихэд нь зориулж Энэтхэг Улсын  “Himalaya” брендийн 5 нэр төрлийн ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүнийг хандивлаж, “Урьдчилан сэргийлэх нь эмчлүүлэхээс чухал” сэдвээр эрүүл мэндийн ойлголт, мэдлэг өгөх яриа, таниулга хийв.