Тулай шинж тэмдэг , оношлогоо , эмчилгээ

Эрт дээр үеэс энэхүү өвчнийг хаадын өвчин гэж нэрлэдэг байсан бөгөөд учир нь мах, спиртийн зохисгүй хэрэглээнээс үүдэн үүсдэг байна. Хоол хүнсээрээ авч буй уураг нь /мах/ хүний биед бүрэн задарч, шээсний хүчил болон гадагшлах ёстой. Тэрхүү шээсний хүчил гэдэг нь бүтцийн хувьд 2 талдаа хурц үзүүртэй талст хэлбэрийн бодис юм. Гэтэл биед үүссэн шээсний хүчил биеэс бүрэн зайлуулагдаагүйгээс илүүдэл нь үе эсвэл аль нэг эрхтэнд хуралддаг.

Голдуу хөлийн эрхий хурууны нэгдүгээр үед товруу хэлбэрээр гардаг. Энэ бол зөвхөн харагдаж байгаа эмгэг. Цаанаа бөөр, зүрх болон бусад эрхтэнд ч адилхан нөлөөлдөг уршигтай өвчин. Үүссэн товрууг микроскопоор харвал яг л зүү шиг үзүүртэй талстууд байдаг эд эрхтэнрүү шигдсэн харагддаг. Маш хүнд зовууртай.

Ихэвчлэн 40 өөс дээш насны эрчүүдэд элбэг тохиолддог. Анх тулай илрэхдээ 85% нь хөлийн эрхий хурууны 1-р үе гэмтдэг. Хөлийн эрхий хурууны 1-р үений хурц үрэвсэл бол тулайн үед тохиолддог сонгомол шинж юм. Үүний дараагаар тавхай, шагай, өвдөг, бугуй сарвуу, тохойн үе гэмтэнэ.

Тулай өвчний шинж тэмдэг :

  • Хөлийн эрхийн хурууны үеэр гэнэт маш хүчтэй өвдөн, хавдаж улайна
  • Дарж үзэхэд халуун төөнөж өвдөнө
  • Дарсан хэсэг газарт хөх толбо гарна
  • Өвдөлтийн үед хөдөлгөөн эрс хязгаарлагдана
  • Сэдрэлт нь архи, махны хэт хэрэглээтэй холбоотой байна.

Тулайн үений үрэвсэл 4 үе шатаар явагддаг.

  • Шинж тэмдэггүй гиперурикеми /их шээх хам шинж/ : Ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, шинжилгээгээр үзэхэд цусны сийвэнд шээсний хүчил ихэссэн байна.
  • Тулайн хурц үений үрэвсэл : Хөлний эрхий хурууны үеэр хүчтэй өвдөж, хөдөлгөөн хязгаарлагдана.
  • Дахилт хоорондын үе: Тулайн сэдрэл хоорондын үе
  • Архаг тофуст/ойр ойр сэдрэл өгдөг/ тулай: Уратын давс арьсан доор, үений уут, ясны мөгөөрсөн хэсэгт хуралдана.

Оношлогоо:

  • Рентгенд тухайн үений зайг харах
  • Биохимийн шинжилгээнд шээсний хүчлийн хэмжээ эрс ихэсдэг.

ЭМЧИЛГЭЭ :

Шалтгааны эсрэг эмчилгээ: Цусан дахь шээсний хүчлийн хэмжээг бууруулах эмүүдийг эмчийн заавраар схемээр ууна. ХАмгийн хоруу нөлөө бага гэвэл Витамикс Гутрол эмийг ууж болно. Бус эмийн хувьд элэг бөөрөнд ачаалал үүсгэдэг тул эмчийн зөвлөгөөгөөр уугаарай. Мөн Бодисын солилцооны хямралаас болж үүсэн цусан дахь шээсний хүчлийн хэмжээг бууруулах, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлэх зорилгоор та цистон эмийг 3-6 сар тасралтгүй уух шаардлагатай.

Пуринээр баялаг дараахи бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглоно. Үүнд: мах махан бүтээгдэхүүн, малын дотор мах, дотор мах болон мах чанасан шөл, эдгээрийн шөлөөр хийсэн хоол болон сүмс,өөхтэй мах, далайн бүтээгдэхүүн, сырь, удаан хугацаагаар хадгалах бүтээгдэхүүнүүд /консервлосон загас болон ногоо/,архи, цагаан гурилан бүтээгдэхүүн, халуун болон хурц хоол хүнс, шоколад болон кофе. Эдгээрт их хэмжээний пурин агуулагдах ба шээсний хүчил үүсэлтийг улам ихэсгэнэ. Харин ногоо ялангуяа ногоон болон улаан шар өнгийн ногоо, байцаа, лууван, болж өгвөл түүхийгээр хэрэглэж болох ногоо байвал маш сайн. Жимснээс интоор маш сайн.

Ус их хэмжээгээр уух. 2-2.5 литр ус уух. Ногоон цай ууж болно. Мөн бага зэрэг шүлтлэг рашаан уувал тустай. Эдгээр нь цусанд байгаа шээсний хүчлийн концентрацийг багасгах бөөрөөр ялгарахыг нь сайжруулна.

Шинж тэмдгийн эсрэг эмчилгээ : Үений үрэвсэл болон өвчин намдаах эмийн ургамлын найрлагатай румалай форте эмийг 3-6 сар ууж хэрэглэнэ.

Жин ихтэй бол хэвийн жинд ортлоо хассанаар тулайн сэдрэлээс удаан хугацаанд сэргийлж чадна. Архи , шар айрагнаас татгалзан өөрийгөө хайрлах хэрэгтэй . Хоолны дэгдэмийг үргэлж сахин ажил амралтын дэглэмийг зохицуулах хэрэгтэй.