Ямар эмэгтэйчүүдэд спираль илүү таарамжтай байдаг вэ?

Жирэмснээс хамгаалах энгийн хийгээд хамгийн аюулгүй арга нь спираль байдаг боловч зарим хүмүүст :

  • Спираль тавиулсны дараа өвдөх
  • Цус алдах
  • Жирэмслэх
  • Эр бэлэг эрхтэнд мэдрэгдэх
  • Таргалах зэрэг асуудлууд үүсдэг. Эдгээр асуудлууд хэрхэн яагаад үүсдэг талаар та бүхэндээ хөнгөн мэдээлэл хүргэе.

Юуны өмнө спираль гэж юу вэ?

Спираль гэдэг нь :

  • Эр бэлгийн эсийг, өндгөн эсэнд хүрч үр тогтохыг сааруулах
  • Өндгөн эсийн амьдрах хугацааг богиносгох
  • Үр тогтсон эс умайн салстанд бэхлэгдэхийг саатуулах зэрэг үйлчилгээ үзүүлэх умайд байршуулж буй гадна биет юмаа.

Спираль нь даавартай, алттай, мөнгөтэй, зэстэй гээд материалын хувьд олон мөн хийцийн хувьд үндсэн  төрөл байдаг. Үүнээс

О хэлбэр : Төрөөгүй, бэлгийн замын өвчнөөр өвдөж байгаагүй болон үр хөндөлт хийлгэж байгаагүй эмэгтэйчүүд тавиулдаг , бусад нь нөхцөл байдлаасаа эмчтэйгээ зөвлөлдөн тавиулна.

Спираль тавиулсны дараа өвдөх : Дээр өгүүлснээр спираль бол гадны биет юм. Тиймээс спираль тавихад биемахбодь гадны биетийг гадагшлуулах зорилгоор умай хүчтэй агшдаг. /үрэвсэл их бол өвдөлт мөн их байдаг/ Умай хүчтэй агшихад төрөлттэй адил хүчтэй өвдөлт үүсэх нь ч бий.

Бид юу хийж чадах вэ? : Энэ үзэгдэл 3 эмэгтэйн 1 үүсдэг бөгөөд биемахбодь гадны биетийг хүлээн авах дундаж хугацаа 7-10 хоног үүнээс их болон бага байхыг анхаарна уу ! Мөн эхний 1жилд сарын тэмдэг ирэх бүрт энэхүү өвдөлт үүсч болно.

Өвдөлт их бол өвчин намдаах эм ууж болно .

Үүнд : Ношпа 1 ш-ээр өдөрт 3 удаа, Диклоденк 1000мг шулуун гэдсээр өдөрт 2 удаа хийж болно.

Өвдөлтийн хүч багасахгүй , өвдөлт 7 хоногоос дээш үргэлжлэх болон шинж тэмдэг нэмэгдвэл эмчид хандана уу. /Дараагийн удаа спираль тавиулахдаа үрэвслээ сайн дарсны дараа дахин тавиулахад энэ өвдөлт арилдаг /

Цус алдах : Дээрхийн адил умай хүчтэй агшихад цус алдалт үүсдэг бөгөөд мөн өвдөлт ихтэй байдаг. Цус алдалт 3-4 хоногт зогсох ба үүнээс дээш хоногоор цус алдвал эмчид хандана. Цус алдалт эхний 1 жил сарын тэмдэг ирэх бүрт их байж болно. Үрэвсэл их үед зовуурь багасахгүй харин ч нэмэгддэг тул үрэвслийн эсрэг эмчилгээ хийх нь мөн үр дүнтэй байдаг.

Бид юу хийж чадах вэ? :

  • Хөлнөөс дулаан хувцаслах
  • халуун бүлээн жин тавих  
  • Өвчин намдаах уух

Жирэмслэх, эр бэлэг эрхтэнд мэдрэгдэх : Өмнө нь үр хөндөлт хийгдэж байсан, төрсний дараах сав агшилт сул байсан болон бэлгийн замын өвчнөөр өвдөж байсан болон байнгийн үрэвсэлтэй үед их үед спираль хөдөлж доошилсноор дээрх зовуурь үүсэж болно.

Бид юу хийж чадах вэ? : Үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэсний дараа спираль тавиулах.

Таргалах : Спираль шууд таргалах нөлөө үзүүлэхгүй . Өндөгвчний үйл ажиллагаан дутмагшлаас таргалж болох тул өндгөвчний үйл ажиллагаа дэмжих , үрэвслийн эсрэг эм уухад зовуурь арилдаг.