Үе мөчний өвдөлтийг эмийн ургамалаар эмчилье

Таны аль нэг үе өвдөж, зовиурлаж, хөдөлгөөн хийхэд хязгаарлагдаж, таагүй болсоноос өвчин намдаах эмийн бэлдмэл уусаар байна уу. 

Үе мөчний өвчинд тустай, олон зуун жилд сая сая хүмүүсийн зовиур шаналгааг багасгаж байгаа гайхамшигт ургамалуудын талаар танилцуулья. 

1. Турмерик бол эртний Аюурведийн анагаах ухаанд 4000 жилийн турш ашиглагдсаар ирсэн ургамалуудын нэг.

Үе мөчний өвчинд хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Турмерик нь чөлөөт радикалын ( өөрөөр хэлбэл таны биед байнга ялгарч эрүүл эд эсийн гэмтээж хөгшрөлтөд хүргэдэг )хэмжээг бууруулах  хүчтэй антиоксидант үйлдэлтэй. Эдгээр чөлөөт радикал буюу молекулууд нь ихэвчлэн өөх тос, уураг, тэр байтугай ДНХ-ийн дараалал зэрэг органик бодисуудтай урвалд орж үе мөчний үрэвсэлт өвчин болон бусад өвчин үүсэх шалтгаан болдог. 
  • Үрэвслийн эсрэг өндөр идэвхит үйлдэл үзүүлнэ. 
  • Дархлаа дэмжиж, үе мөчний эдгэрэлтийг сайжруулна. 
  • Биеийн жин бууруулна, таргалалт илүүдэл жин нь үе мөчний эмгэгийн бас нэгэн шалтгаан шүү. 
  • Турмерик нь глюкозамин, хондротин сульфаттай хосолсон үед үе мөчний эмчилгээнд төгс зохицол болдог 

Өвдөгний остеоартриттай өвчтөнүүдийг санамсаргүй байдлаар 2 бүлэг болгон хуваан нэг бүлэгт турмерик, нөгөө бүлэг өвдөлт намдаах ибупрофен уулгаад үр дүнг ажиглаж , өвчтөнүүдийн өвдөлт, үе мөчний хөдөлгөөнийг үнэлэхэд турмерик болон ибупрофен өвдөлт намдаах үйлдэл нь ижил байсан бөгөөд турмерик нь ямар нэгэн гаж нөлөөгүйгээр өвдөлт намдааж байсан байна. 

2. Өдөр бүр цагаан гаа хэрэглэснээр үе мөчний үрэвсэлийг эмчилнэ. 

Цагаан гаа нь гайхамшигтай булцуу гэж нэрлэгддэг. Цагаан гаатай цай уух нь ханиад хүрсэн үед тустай гэдгийг олон хүмүүс мэддэг боловч бусад ид шидийг нь мэдэхгүй өнгөрөөдөг. 

  • Цагаан гаа үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй. Энэ нь үрэвсэл дарах ибупрофен эмтэй ижил хэмжээний үрэвсэл дарж өвдөлт намдааж байгааг ургамал судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд тогтоосон байна.
  • Дани улсад хийсэн нэгэн судалгааны үед 5 грамм шинэ цагаан гаа буюу хатааж нунтагласан гааг 0,5-1,0 грамм тунгаар хэрэглэхэд үе мөчний үрэвслийн үеийн хавдаж , өвдөх шинжүүдийг мэдэгдэхүйц багасгаж байгаа нь ажиглагджээ. 
  • Хэрх,  өвчний үед өвдах,  хавдах, үрэвсэх нь элбэг тохиолддог ба хөдөлгөөн эрс хязгаарлагдах шинжүүд илэрдэг. Энэ үед кортикостройдын төрлийн эмүүд ба үрэвсэл дарах орчин үеийн олон эмүүдийг хэрэглэдэг боловч заримдаа зохимж муутай харш нөлөө гардаг. Харин цагаан гааг хэрэх өвчин болон элдэв үрэвслийн гаралтай өвчний үед хэрэглэхэд тустай байдаг ба гаж нөлөө илрэх нь ховор байдаг.

Эрүүл амьдрал, энгийн зүйлсээс эхэлдэг. Танд турмерик, цагаан гаа, глюкозамин 360 мг агуулсан Болгар улсын Vitamix брендийн Жойнт кейр бүтээгдэхүүнийг санал болгож байна. Өдөрт 2 ширхэгээр 1 удаа хоолны дараа ууж хэрэглээрэй. 

Жойнт кейр бүтээгдэхүүн найрлагандаа 

  • Д Глюкозамин сульфат - 360мг
  • Босвелиа серрата ханд - 200мг 
  • Цагаан гааны ханд - 140мг  
  • Турмерик ханд - 80мг 
  • Мангани тус тус агуулж үе мөчний өвчний эмчилгээнд, болон урьдчилан сэргийлэхэд өндөр ач тустай. 

Танд эрүүл энхийг хүсье.