Яагаад бага насны хүүхэд өвчлөмтгий байдаг вэ?
Тэгэхээр дархлаа тогтолцооны үндсэн үүрэг нь бие махбодийг гадны биетээс хамгаалж халдварт өвчин үүсэхээс сэргийлэхэд оршино. Дархлаа тогтолцооны эд, эс, эрхтэнүүд хүний биеэр тархан байрлана.
Хүүхэд төрөхөд дархлаа тогтолцоо нь бусад бүхий л эрхтэнүүдийн нэгэн адил гүйцэд хөгжөөгүй байдаг. Гэхдээ ураг байх хугацаандаа эхийнхээ эсрэгбиеийг ихэсээр дамжуулан авдаг бөгөөд төрснөөс хойш хөхний сүүгээр үргэлжүүлэн авдаг нь хүүхдийг эхний хэдэн сар хамгаалж чаддаг юм. Ихсээр дамжуулан авсан эсрэгбиет нь төрснөөс хойш 2-3 сарын дараа багасч харин хүүхдийн дархлаа тогтолцоо өөрөө эсрэгбие ялгаруулж эхэлдэг. Хүүхэд 4-6 сартайгаас нэмэлт хоолонд орж эхлэхэд хоол тэжээлд агуулагдах аминдэм, эрдэс бодисууд дархлаа тогтолцооны хөгжил, үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Харин агаарын бохирдол, чихэрлэг хүнс, биеийн жингийн илүүдэл, нойронд муу байх, стресс зэрэг нь дарлаа тогтолцоог сулруулдаг.
Түгээмэл тохиолдох өвчлөлийн үед ямар арга хэмжээ авах вэ?
1. Амьсгалын замын халдвар: Та эмчийн зөвлөсөн зааврын дагуу эмийн эмчилгээг хийгээрэй. Шингэн бүлээн зүйл сайн уулгах, хөхүүл бол хөхөө хүссэн үед нь сайн хөхүүлэх хэрэгтэй. 1 хүртэлх хүүхдийн хамар агаар бүлээцүүлэх чадваргүй байдаг тул сэрүүний улиралд агаарт гаргахдаа ам хамрыг боож гаргаарай. Мөн орчны хэмд тохируулан хувцаслаарай.
2. Тууралт гарах: Тууралт нь халдварт өвчний эсвэл харшлын шалтгаантай байж болно. Тиймээс та буруу эмчилгээ дур мэдэн хийснээр өвчнийг хүндрүүлэх эрсдэлтэй байдаг. Тиймээс та тууралт гарвал нэн даруй эмчид үзүүлээрэй.
3. Нүдний халдвар: Нүд өвдөх нь вирус болон нянгийн шалтгаантай байдаг. Тиймээс эмчид үзүүлж аль үүсгэгчээр үүсгэгдсэн байна түүнд тохирсон эмчилгээ хийх хэрэгтэй. Нүдний халдварын үед хүүхдийн гарын ариун цэврийг сайн сахиж, нүдний тос эм хэрэглэхийн өмнө болон дараа нь заавал гараа угаах шаардлагатай. Мөн нүд их нуухтай бол буцалсан усанд хөвөн дүрж нүдний гадна өнцгөөс дотор чиглэл рүү, 1 хөвөнгөөр 1 удаа арчих байдлаар нүдийг цэвэрлээрэй
4. Чих өвдөх: Чихнээс булаг гарч байгаа бол яаралтай мэргэжлийн эмчид үзүүлээрэй. Булаг гарна гэдэг бол дунд чихний үрэвсэл хүндэрч хэнгэрэг хагарч хэнгэрэгний цаана буюу дунд чихэнд байсан идээ нааш гарч ирж байна гэсэн үг юм. Буруу арга хэмжээ авч хүндрүүлбэл өвчин архагшиж, цаашид сонсгол буурах эрсдэлтэй.
5. Хоол боловсруулах замын хямрал: Хүүхэд ууж идсэн зүйлээ тогтоохгүй бөөлжөөд байвал нэн аюултай. Маш амархан шингэний дутагдалд орж таталт үүсэх эрсдэлтэй тул эмчид яаралтай хандаарай. Суулгалтын хувьд эмчид үзүүлтлээ хорсол сайн уулгаж шингэн алдалтаас сэргийлээрэй. Мөн хүүхдийн хоолыг сойхгүй, бага багаар ойр ойрхон хооллоно. Шинэ төрлийн хоол хүнс хэрэглэхээс татгалзаарай. Бөөлжсөн хүүхдэд шингэн зүйл болон хорсол өгөхдөө 5-10 минут хүлээж байж өгөхгүй бол давтан бөөлжилт үүсэх эрсдэлтэй байдаг.
6. Хоолойн өвдөлт: Халууралт ихтэй, хоолой их өвдөж байгаа бол эмчид хандаарай. 3-с дээш насны хүүхдүүдэд хоолойн үрэвсэл хөнгөн байгаа тохиолдолд хоолойн хүлхмэлүүд хэрэглэж болно. Мөн хоолойг давс, сода гэх мэт халдваргүйжүүлэх уусмалаар зайлуулах хэрэгтэй.
Ямар ч өвчний үед дархлаа дэмжих нь нэн чухал. Дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлснээр дархлаа дэмжих, үрэвслийн эсрэг, антибиотикийн үйлдлийг дэмжих, нянгийн эсрэг, вирусын эсрэг үйлдэлтэй Септилин эмийг хэрэглээрэй. Септилин эм нь өвчний эдгэрэлтийг түргэсгэж, хүндрэлээс сэргийлэхэд тусална. Урьдчилан сэргийлэх зорилгоор ч мөн хэрэглэх боломжтой. Эмийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл зурган дээр дараарай.